Испанид сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй үер болсны улмаас 95 хүн амиа алдсан тухай “EL Pais” сонин мэдээлэв.
Тус улсын зүүн хэсэг Валенсиа автономит мужид 92 хүн, Кастил-Ла Манчад хоёр хүн, Малагад нэг хүн нас баржээ. Үүнээс гадна хэдэн арван хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.
Борооны улмаас эрчим хүчин тасарч, 140 мянган хүн ус гэрэлгүй болж, автозамууд хаагдаж, хот хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон байна.
Шуурга Каталон, Арагон, Андалузын баруун хэсэгт шилжив.
Олон хүний амь эрсэдсэнтэй холбогдуулан Испани улс даяар аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 2-ны хооронд гашуудал зарлажээ.
Гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад төрийн болон Европын сангаас "шаардлагатай бүх тусламжийг" үзүүлэхээр болжээ.,