АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 5-нд болно. Тус улсын түүхэн дэх 60 дахь энэхүү сонгууль 47 дахь ерөнхийлөгчийг сонгох юм.
Эл сонгуульд АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис (Ардчилсан намаас нэр дэвшигч) болон АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп (Бүгд найрамдах нам) нар тэргүүлэгч хоёр намаас нэр дэвшсэн.
Энэ удаагийн сонгуулийг АНУ-ын түүхэн дэхь хамгийн “түгшүүртэй, ширүүн” сонгууль гэж үзэж байгаа.
Өнөөдрийн байдлаар АНУ-ын 50 гаруй сая иргэн урьдчилан саналаа өгөөд байна. Хугацаанаас нь урьтаж санал өгсөн хүмүүсийн 39 орчим хувь нь Ардчилсан намын гишүүнээр бүртгэгдсэн бол 36 хувь нь Бүгд найрамдах намынхан байв. Мөн саналаа өгсөн хүмүүсийн дийлэнх буюу 32 сая гаруй нь сонгуулийн байранд биечлэн ирч саналаа өгсөн бол бусад нь шуудангаар саналаа өгчээ.
Тэгэвл хиймэл оюун ухаан АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийг хэдийнээ сонгожээ.
Цахим сүлжээнд холбогдсоноор дээрх хоёр хиймэл ухаан АНУ-ын хүн ам зүйн бүлгүүдийн дэмжлэг, кампанит ажлын гол асуудлууд, “эргэлзээтэй” мужуудад ялалтад хүрэх магадлал гэх мэт төрөл бүрийн өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн байна.
ChatGPT загвар нь Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисыг сонгосон бөгөөд түүний гол хөзөр нь эмэгтэйчүүд, залуучуудын дэмжлэг, түүнчлэн хүн ам зүйн янз бүрийн бүлгүүдийг төлөөллийн эвслүүд юм.
Үүнээс гадна түүний түүний кампанит ажилд тухайлбал Майкл Блүмберг, Билл Гейтс нарын дэмжлэгтэйгээр маш их мөнгө цугларсан байна.
Ийнхүү Харрисын хувьд хэд хэдэн тодорхой сул талыг үл харгалзан ChatGPT түүнд ерөнхийлөгчийн албан тушаалыг өгчээ.
Мөн Perplexity ч ижил төлөвийг дэвшүүлжээ. Тэрбээр Трампад , тэр дундаа эдийн засгийн асуудалд илүү анхаарлаа хандуулсан байна.
Perplexity-гийн мэдээлснээр Трампын бодлогыг ажилчин анги болон хөдөөний сонгогчдоос илүү дэмжлэг авч байгаа аж. Уламжлалт үйлдвэрүүдэд шинэ ажлын байр бий болгоно гэсэн Трампын амлалтууд нь Пенсильвани, Невада зэрэг гол мужуудад сонгогчдын саналыг илүү авах магадлалтай байна.
Гэвч тус нэр дэвшигч олон ноцтой сул талуудтай. Түүний мөрийн хөтөлбөрийн туйлширсан байдал нь тогтвортой байдлыг эрхэмлэдэг хүмүүсийг холдуулж болзошгүй юм. Үүнээс гадна Трампын нас, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа зохих ёсоор ажиллаж чадах эсэхэд хиймэл оюун ухаан эргэлзээтэй байна. Товчхондоо Perplexity Камала Харрист илүү оноо өгчээ.
Нэр дэвшигч тус бүрд "өөрийн кампанит ажлыг" явуулсан ч хиймэл оюун ухаан Харрисыг сонгожээ.