Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийнхээ хамт Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцов. Уулзалтад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Элчин сайдын яамдуудын төлөөлөл оролцлоо.
2023-09-27
Элчин сайд Э.Сарантогос итгэмжлэх захидлаа гардууллаа
Монгол Улсаас Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-ын дэргэд суух байнгын төлөөлөгч, Элчин сайд Э.Сарантогос энэ сарын 25-ны өдөр тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Х.К.Салазарт итгэмжлэх захидлаа гардуулав.
2023-09-27
Ульхан боомтыг чиглэсэн авто замыг ирэх жилдуусгах нь
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллаж, “Чойбалсан” олон улсын нисэх буудлын өргөтгөл, тус аймагт хийж буй бүтээн байгуулалтын явц, аймгийн төвийн дулаан, ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэхэд шаардлагатай төсөв хөрөнгө, тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. Дорнод аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд барилгын өргөтгөл, хатуу хучилттай зурвас, агаарын хөлөг зогсох перрон талбай зэргийг барих аж. Ингэснээр “Боинг 737-800”, “Embrear 145” загварын агаарын хөлөг хүлээн авах, хоёр талын оролт, гаралттай, хөөрч, буух зурвастай, цагт 300 зорчигч нэвтрүүлэх боломж бүрдэх юм байна.
2023-09-26
Бичигт-Эрээнцав, Чойбалсан-Хөөт зэрэг төмөр замын төсөл хэрэгжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулганд оролцлоо. “Цар тахлын үед -4.7 хувийн уналттай байсан манай улсын эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны хоёрдугаар улиралд 6.4 хувь болж нэмэгдсэн.
2023-09-25
Дорнод аймгийн нисэх буудлыг олон улсын жишигт хүргэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ “Чойбалсан” олон улсын нисэх буудлын өргөтгөл, тус аймагт баригдаж байгаа болон баригдах авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын явц, аймгийн төвийн дулаан, ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэхэд шаардлагатай төсөв хөрөнгө, тулгамдаж буй асуудлын талаарх багц мэдээлэлтэй танилцлаа.
2023-09-25
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Өвөрхангайг мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болгоно
Өвөрхангай аймаг нь Архангай, Булган, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговьтой хиллэн, баруун аймгуудын дамжин өнгөрөх гүүр болдог томоохон суурин. Тус аймгийн төв Арвайхээрийг Дундговь, Өмнөговь аймагтай, Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт боомттой хатуу хучилттай авто замаар холбох төлөвлөгөөтэй. Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг байх бүрэн боломжтой. Малын вакцинжуулалтад анхаарах, гарал үүслийг нь цахимжуулж бүртгэх, эрүүл бүс бий болгох, гадаад улс орнуудаас тавьж буй стандартыг өндөр түвшинд мөрдөх шаардлагатай. Тиймээс Өвөрхангай аймагт олон улсын чанарын лаборатори байгуулах нь зүйтэй. Эхний ээлжид таван бүс буюу таван цагариг дотроо малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулчихвал малчдын бодит орлого нэмэгдэнэ гэж үзэн судалгаа хийх болно” хэмээсэн юм.
2023-09-25
В.В.Володин: Түлш шатахууны түр хязгаарлалтад Монгол Улс хамаарахгүй
Түлш, шатахууны экспортыг түр хязгаарлах тогтоолыг гаргахдаа Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээртэй, мөн найрсаг харилцаатай орнуудад хамаарахгүй байхаар тусгасан. Тиймээс Монгол Улсад түлш, шатахууны экспортын түр хязгаарлалт хамаарахгүй гэдгийг ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин хэллээ.
2023-09-24
Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгоно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Ерөнхий сайд Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал болон “Шинэ сэргэлтийн бодлого”, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
2023-09-22
Цагт 500 литр шингэн сүү хатаах хүчин чадалтай үйлдвэр байгуулна
Баянхонгор аймаг 2022 оны мал тооллогоор 45 529 тэмээ тоолуулсны 17 457 нь ингэ байна. Нийт ингэний 50 хувийг нэг ээлжийн саальд хамруулан тооцоход өдөрт найман тонн шингэн сүүний нөөц бүрдэх боломжтой гэнэ. Энэ нөөцдөө түшиглэн олон улсын стандартад нийцсэн шингэн сүү боловсруулан хатаах үйлдвэр байгуулах гэж байна. Тиймээс аймгийн хэмжээнд ингэний 30-40 ферм байгуулахаар төлөвлөж, уг ажилд Ерөнхий сайдаас дэмжлэг хүсжээ. Цагт 500 литр шингэн сүү хатаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ хариуцаж буй аж. Үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай байна.
2023-09-22
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг тусгай сангаас хасна
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцээд, холбогдох журмыг шинэчлэн баталлаа. Уг санг 2001 онд байгуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх, шинээр сүлжээ байгуулах, харилцаа холбооны орчин үеийн дэвшилт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэхэд тус сангийн хөрөнгийг зарцуулахаар заасан. Үүнийг боловсронгуй болгох өөрчлөлтүүдийг дээрх журамд тусгасан байна. Тодруулбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, эл санг тусгай сангаас хасах, хөрөнгө зарцуулах үйл ажиллагаанд нь төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийнхнийг дэмжиж, зохион байгуулалтыг өөрчлөн, менежментийг нь сайжруулах шаардлагатай гэж үзсэн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны саналыг дэмжжээ.
2023-09-21
Албан тушаалын томилгоонд шалгалт хийхийг даалгав
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Дархан-Уул аймагт ес, Сэлэнгэ болон Архангайд тус бүр долоон томоохон төсөл, хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сард 10 аймагт ажиллаад буй. Тэрбээр тухайн орон нутгийн иргэдийн эрэмбэлсэн томоохон бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийг ирэх оны төсөвт тусгуулахаар мэдэгдсэн юм. Дээрх бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгаснаас гадна “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн болон улс төрийн албан тушаалын томилгоонд шалгалт хийж, танилцуулахыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржид үүрэг болголоо.
2023-09-21
Тендерт оролцох эрх хязгаарлах “хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ
Мөн гүйцэтгэгчээс гадна захиалагч талын хариуцлагыг нэмэгдүүлэх, ажлаа сайн гүйцэтгэсэн компаниудыг “цагаан жасгаалт”-д оруулдаг болох шаардлага байгааг хэлэлцсэн байна. Улмаар шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгав. Түүнчлэн худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан, илт худал мэдээлэл бүхий материал ирүүлсэн аж ахуйн нэгжийн мэдээллийг холбогдох нотлох баримт, мэдээллийн хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарт хүргүүлэхийг захиалагч нарт үүрэг болголоо.
2023-09-21
Төв аймгийн таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэх нь
Түүнчлэн Манзуширын хийд рүү инженерийн дулааны шугам сүлжээ татах, цагдаагийн байгууллага зориулалтын байртай болох, хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг төрөөс дэмжих, нийтийн тээврийн таксины үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийн зөвшөөрөл өгөх, шинэ суурьшлын бүсэд дэд бүтцийг нь шийдвэрлэж, цахилгаанаар хангах, заавал нийгмийн даатгал төлөх бус, хадгалдаг, түүнийг барьцаалж зээл авдаг тогтолцоог бүрдүүлж өгөх зэрэг саналыг иргэд хэлж байлаа. Мөн залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар дутмаг, шилжин ирэгсдэд ээлтэй бодлого байхгүй, аймаг, орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ үгийг сонсохдоо хойрго байгааг шүүмжлэв.
2023-09-21