Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцээд, холбогдох журмыг шинэчлэн баталлаа. Уг санг 2001 онд байгуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх, шинээр сүлжээ байгуулах, харилцаа холбооны орчин үеийн дэвшилт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэхэд тус сангийн хөрөнгийг зарцуулахаар заасан. Үүнийг боловсронгуй болгох өөрчлөлтүүдийг дээрх журамд тусгасан байна. Тодруулбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, эл санг тусгай сангаас хасах, хөрөнгө зарцуулах үйл ажиллагаанд нь төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийнхнийг дэмжиж, зохион байгуулалтыг өөрчлөн, менежментийг нь сайжруулах шаардлагатай гэж үзсэн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны саналыг дэмжжээ.