Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийлээ
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо.
2023-06-28
Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн газрыг тээвэр логистикийн төв болгоно
Монгол Улс Тяньжин боомтод 10 га газар эзэмшдэг бөгөөд энэхүү газрыг тээвэр логистикийн төв болгож далайд гарцтай болох боломжтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг Тяньжин порт группийн удирдлагуудад тавилаа.
2023-06-27
Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит VII хуралдаан боллоо
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VII хуралдаан Улаанбаатар хотноо боллоо. Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ли Ду Хүн нар ахалж, хоёр улсын яам, холбогдох байгууллагуудын албаны төлөөлөл оролцсон.
2023-06-27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар мордов
Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Ерөнхий сайдын энэ удаагийн албан ёсны айлчлал чухал ач холбогдолтой
2023-06-26
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар зургадугаар сарын 26-нaaс долдугаар сарын 1-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ.
2023-06-21
Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг шинэчлэхэд бэлэн болжээ
Бас Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд АН-3, АН-4 чиглэлийн авто замаар ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн аж. Түүнчлэн хоёр улсын агаарын тээврийн харилцааг идэвхжүүлэх талаар санал солилцжээ.
2023-06-19