Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

Бизнес эрхлэх хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллана

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ.
2023-11-02

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримталжээ.
2023-11-01

Д.Амарбаясгалан: Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааг сайжруулахаар БЭТ дахин томиллоо

Мэдээллийн эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан, өвлийн аялал жуулчлал, ирээдүйн өв сантай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар, шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцсэнийг онцоллоо.  
2023-11-01

Монгол, Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэнэ

2025 онд тохиох Монгол, Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиров. Түүнчлэн хоёр улсын яамд, холбогдох агентлагууд, худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, мэргэжлийн холбоод болон аж ахуйн нэгжүүдийг холбож, бизнесийн цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулах асуудлаар ярилцлаа.
2023-10-31

Тайландын Пукет, Пханг-Нга мужид Өргөмжит консулын газар нээжээ

Тайландын Хаант Улсын Пукет, Пханг-Нга мужид Монгол Улсын Өргөмжит консулын газар албан ёсоор үүд хаалгаа нээжээ.
2023-10-30

Беларусийн хилээр 1067 автомашин нэвтэрч, тээвэрлэлт хийжээ

Монгол Улс, Беларусь хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Улмаар талууд 2003 онд “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулжээ.
2023-10-30

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Бишкек хотноо уулзлаа.
2023-10-27

ТАЗ-ийн дэргэд ажиллах Ёс зүйн хорооны гишүүдийг томиллоо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард баталж, долдугаар сарын 3-наас мөрдөж буй. Тус хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг Ёс зүйн хороо биелүүлэх ёстой. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар эл хорооны орон тооны бус гишүүнээр Ш.Батсүх, Ч.Эрдэнэчимэг, М.Цэрэнбат нарыг томиллоо. Тус албан тушаалд зургаан хүн нэрээ дэвшүүлснээс Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийнхнээс олонхын санал авсан нь тэд аж. 
2023-10-25

Хоёр түр хороо байгуулаад ч хоосон хоцрох нь

УИХ-ын тогтоол ёсоор бол өмнөх түр хороо нь хүний эмийн чанар, стандарт, үйлдвэрлэл, нийлүүлэлт, хяналт шалгалтыг сайжруулах, үр дүнтэй болгох үүрэгтэй байв. Тэгвэл энэ удаагийн түр хороо нь зайлшгүй шаардлагатай эмийн чанар, аюулгүй байдал, чанарын баталгаажуулалт, үнийн өсөлтийн бодит шалтгаан, нөхцөл, хүртээмж, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, үр дүнтэй болгох аж. Гишүүний тоо өмнө дурдсанаар долоо бөгөөд дарга Ж.Чинбүрэнгээс гадна олонхыг төлөөлөн Д.Батлут, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, цөөнхөөс Б.Бейсен, Ц.Туваан нар багтжээ. Тэдний олонх нь өмнөх түр хорооны гишүүн. Тэгэхээр танин мэдэхүйн чанартай зүйлд цаг зарцуулалгүйгээр зорьсон ажлуудаа шууд эхлүүлэх шаардлага байна.
2023-10-25

Монгол, Тажикистан улсууд “Нээлттэй хаалганы стратеги” бодлогоо үргэлжлүүлнэ

Монгол Улсаас Бүгд  Найрамдах Тажикистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд 2023 оны аравдугаар сарын 23-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2023-10-24

Киргиз улсаар дамжин Төв Азийн бүс рүү мах экспортолно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад хэрэгжиж буй айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
2023-10-24

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтой уулзана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай уулзан албан ёсны хэлэлцээр хийж, хоёр орны  хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зураг ёслолд оролцоно.
2023-10-24

Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 24-26-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулж, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч, түнш орнуудтай нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, зам, тээврийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцох эрмэлзэлтэй байгааг нотолно.
2023-10-23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз улсад ажлын айлчлал хийнэ

Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болон Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд
2023-10-22

Л.Оюун-Эрдэнэ: 2024 оны улсын төсвөөр хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2023-10-19

Нийслэлд тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд 20 гаруй хуульд өөрчлөлт оруулна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах төслийг баталснаар иргэдэд шуурхай, хялбар, үр дүнтэй үйлчлэх шүүхийн хүртээмж дээшилнэ гэж үзэж буй. Энэ тухайд сайд Б.Энхбаяр “Шаардсан мөнгөн дүнгээсээ их хэмжээний зардал үүсгэн, хэт урт хугацаагаар маргахаас халширч, шүүхийн үйлчилгээг авахаас татгалзах явдлыг багасгана. Нэгэнт шүүхэд хянан шийдвэрлэх процесс эхлүүлсэн иргэд, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг богино хугацаанд шударгаар сэргээх боломж нэмэгдэнэ” гэв. 
2023-10-19

Д.Амарбаясгалан: Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг ил тод болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ удаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Олон улсын тэмцэн уралдаанд оролцох таван шаардлагыг хангахын тулд Допингийн үндэсний төвтэй хамтран ажиллана. Тиймээс шинэ удирдлага сонгосон. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (MONADA)-ын ерөнхийлөгчөөр Ц.Уугангэрэл, Гүйцэтгэх захирал М.Мөнхболдыг сонгосон.
2023-10-18

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах зөвлөлийг хуралдуулна

Монгол Улсын Засгийн газарт 14 зүйл бүхий шаардлага хүргүүлээд буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан уулзлаа.
2023-10-17