Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Жаргалмаа

Хөвсгөл аймгийг ЭКО аялал жуулчлалын жишиг аймаг болгоно

Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур орчмын бүсийг "Эко аялал жуулчлалын бүс" болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн ЗДТГ хамтран #KhuvsgulForAll аяныг эхлүүлж, аялал жуулчлалын асуудлаар тулгамдаж буй асуудал, шинэ санал, санаачилгаа нэгтгэн, НЭГ БОДЛОГО, НЭГ ТӨЛӨВЛӨЛТ дор хамтран ажиллахаар боллоо.
2023-11-20

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад улсад айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли-гийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Канад Улсад албан ёсны айлчлал хийнэ.
2023-11-20

“Miss Universe 2023” тэмцээнд Никарагуа улсын гоо бүсгүй анх удаагаа түрүүлжээ

Өнгөрөгч бямба гарагийн үдэш Бүгд Найрамдах Эл Сальвадор Улсын нийслэл Сан Сальвадор хотноо болсон “Miss Universe 2023” наадмын титмийн эзнээр Никарагуа улсын сайхан бүсгүй Шейннис Паласиос тодорчээ. Удаах байранд Тайландын мисс Аннтониа Порсилд шалгарсан байна.
2023-11-20

"Монгол малын маханд антибиотикийн үлдэгдэл байгаа, эсэхийг шалгадаг тул аюулгүй"

Хүн төрөлхтөн 1940 онд антибиотик гэгчийг нээж, зах зээлд нийлүүлснээр сая сая хүний амийг аварсан түүхтэй. Гэтэл өнөөдөр антибиотик өөрөө “алуурчин” болжээ.
2023-11-17

Монгол Улсын үндсэн чадавхад хөндлөнгийн үнэлгээ эхэллээ

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Монгол Улсын үндсэн чадавхид хөндлөнгийн хамтарсан үнэлгээ хийнэ Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ манай улс Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх үндсэн чадавхын хөндлөнгийн хамтарсан үнэлгээг 2017 оны тавдугаар сард анх удаа зохион байгуулж, холбогдох зөвлөмжийн дагуу бодлогын баримт бичгийг боловсронгуй болгоход анхаарч хэрэгжилтийг ханган ажилласныг онцлоод “Манай улс 2017 оны үнэлгээний үр дүнд нийт 65 зөвлөмж гарснаас 6 нь хууль эрх зүй, бодлогын баримт бичигт тусгах буюу Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэх зөвлөмж, 59 нь Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх үндсэн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөмж байлаа. 2023 оны байдлаар эдгээр зөвлөмжийн 57 хувь нь хэрэгжсэн, 32.3 хувь нь хэрэгжиж байна.
2023-11-17

Узбекистан улстай агаарын хэлэлцээр байгуулна

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Фарход Арзиевтай уулзаж, агаарын болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо. Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт “Хоёр орны ард түмэн олон жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцааг бүх салбарт хөгжүүлж ирсэн. Тэр дундаа зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг” хэмээн онцлон хэллээ.
2023-11-17