Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулав
2023-06-05

МАН: УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг даруй батлах учиртай

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.05/ хуралдаж, 2023 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, батлах хуулийн төслүүдийн жагсаалтыг хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, асуултад хариуллаа.
2023-06-05

Архангай аймгийн баг АЛТАН ЦОМ гардлаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн финалын барилдаанд зургаан тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай – Булган аймгийн багууд “АЛТАН ЦОМ”-ын төлөө өрсөлдлөө. Таван тойргийн турш өргөө дүүрэн үзэгчтэй, өрсөлдөөн дүүрэн барилдаануудтай өрнөсөн хоёр багийн тулаанд Архангай аймгийн баг 16:9-өөр ялалт байгуулж, анхны АЛТАН ЦОМ-ын эзэн боллоо.
2023-06-05

Б.Энхбаатар: Уламжлалт аргаар арьсаа боловсруулдаг учраас бүтээлүүд маань олон жилийн насжилттай

Соёлын сэргэлт-2023 аян Сүхбаатар, Сэлэнгэ, Завхан, Ховд аймагт үргэлжилж байна. Энэ удаа Соёлын яамнаас гар урлаач Б.Энхбаатарыг онцолжээ.
2023-06-05

Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын төслийг хэлэлцлээ

ХНХЯ “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал хэлэлцүүлгийг 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр 9 дахь удаагаа зохион байгууллаа. Ажлын хэсгийн ээлжит хурал, хэлэлцүүлгээр Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын танилцуулгыг хэлэлцлээ.
2023-06-05

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: Бар, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Өнөөдөр гадаа 19 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2023-06-05

Хаан найргийн хатан Дулмаа 92 насандаа марканд дүрээ мөнхөллөө

“Монгол Улсын Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа” сэдэвт маркт Г.Дулмаа найрагчийн 70 орчим насны үеийн зургийг буулгасныг “Монгол шуудан” ХК-ийн хэлтсийн дарга Б.Дамдинбазар тодотголоо.  Харин өдгөө Хаан найргийн хатан Ш.Дулмаа өнөө жил 92 насыг "зооглоод" буй. Энэхүү маркийг 20 мянган ширхэг хувиар, мөн дугтуйг 1000 ширхэг гарган шуудан илгээмжид хэрэглэж эхлэв.
2023-06-04

БХБЯ-ныхан "ISO 9001:2015" стандартын талаар мэдээлэл авлаа

Монгол Улсад орчин цагийн банк, санхүүгийн тогтолцоо үүссэний 99 жилийн ой, Банкны ажилтны өдрийг тохиолдуулан “Монголын Банкны Холбоо” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. “Монголын Банкны Холбоо” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийн загварт 1993 онд гүйлгээнд гарсан “1” төгрөгийн мөнгөн тэмдэгт, Монголын банкны холбоо, арилжааны 12 банкны логог тусгасан. Серийн дугаар ВА1991501 нь 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын Бага Хурлаас Банкны хуулийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөн агуулгыг бэлгэдсэн байна. Монголын Банкны Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдал, үндэсний төлбөр тооцооны тогтолцоо, хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд бодлого, стратегийн дэмжлэг үзүүлэх, үүний тулд олон улсын санхүүгийн шилдэг технологийг нэвтрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг.
2023-06-04

Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны шударга ёс, тэгш байдлын зарчим зөрчсөн гэж дүгнэв

Иймд тэрбээр Засгийн газрын баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2, 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ж нэхэмжлэлдээ “... журмын дээрх заалтууд нь Төрийн албаны тухай хуулиар хориглоогүй асуудлаар хязгаарлалт хийсэн, шударга ёсыг зөрчиж тэгш бус байдлыг үүсгэн ахмад төрийн албан хаагчдыг илтээр хохироож байна...” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “... тухайн журмын заалт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хамгаалахад чиглэгдсэн, хуулийн дагуу гарсан...” гэж үгүйсгэсэн байна.
2023-06-04

Өвөрхангайд "Хог түүх марафон" зохион байгуулжээ

Тэмцээний үеэр "Хог түүх марафон" зохион байгуулж Дайргын гол дагуух хог хаягдлыг цэвэрлэв. Энэ үеэр нийт 70 шуудай хог, хаягдлыг цэвэрлэж, ариутган нэгдсэн хогийн цэгт хүргэлээ.
2023-06-04

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Тайландад ажиллаад иржээ

Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 2023 оны зургадугаар сарын 2-нд Бангкок хотноо зохион байгуулагдав. Хуралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, зөвлөлийн Монголын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Тайландын Гадаад хэргийн дэд сайд, Тайландын хэсгийн дарга Вижават Исарабхакди нар ахалж оролцов. 
2023-06-04

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна

Маргааш 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
2023-06-04

Shilen.gov.mn сайтын “Tусгай сан” хэсгээс ямар мэдээллийг харж болох вэ

Шил ажиллагааны хүрээнд 120 гаруй төрийн байгууллагын 400 гаруй багц мэдээллийг хүлээн авч, одоогоор 729,935 мэдээллийг байршуулж, нийт 2,112,501 удаагийн хандалтыг аваад байна.
2023-06-04

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулга, мэдээлэл хийв

Хуульд оруулсан гол өөрчлөлтийн нэг нь хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулга хийх, дэлгэрэнгүй танилцуулгыг ийнхүү хуульчилснаар хууль хэрэглэх, хэрэгжүүлэх явцад тухайн зохицуулалттай холбоотой маргаантай буюу ойлгомжгүй нөхцөл байдал үүсвэл хууль санаачлагч ямар агуулга, зорилгоор уг зохицуулалтыг хуульд тусгасан талаар дэлгэрэнгүй танилцуулгад тусгасан тайлбарыг эх сурвалж болгон ашиглаж болох ач холбогдолтой юм.
2023-06-03

Сангийн яам: Монгол Улс БНХАУ-аас авсан хөгжлийн зээлээ төлж чадахгүй гэдэг нь ташаа мэдээлэл

Энэ мэдээлэл ор үндэсгүй худал мэдээлэл бөгөөд Монгол Улсын Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд 1,6 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр дефолт болох эрсдлээс хамгаалж чадсан.
2023-06-03

ТАНИЛЦ: “Улаанбаатар марафон”-д оролцож буй шилдэг тамирчид

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт үргэлжилж байна. Нийслэл хотын төв хэсгийг автомашины хөдөлгөөнөөс чөлөөлж, марафонд оролцогчид гүйхийн  сацуу иргэд чөлөөтэй зорчих, явган алхаж, дугуй, ролик, скүүтер унаж, биеэ чийрэгжүүлэх боломжийг олгосон билээ.  Энэ удаагийн “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт нь өдөрлөг болон өргөжиж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, мөн хагас, бүтэн марафонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлтийн төрлийг нэмснээрээ онцлогтой.
2023-06-03

Нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орно

Түүнчлэн  хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замуудыг хаах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилж, 18:00 цагаас хойш үндсэн чиглэлийнхээ дагуу үйлчилгээ үзүүлнэ.
2023-06-03

“Улаанбаатар марафон”-д 30 орны 20 мянга гаруй хүн оролцоно

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-нд “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд маргааш 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
2023-06-03

“Гэгээн муза-17” наадам ирэх есдүгээр сард болно

“Гэгээн муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монголд зочлох жилийн хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан ирэх есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулах гэж байна. Наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, “Гэгээн муза” академи, Олон улсын театрын институтийн Монгол дахь төв хамтран зохион байгуулж байгаа юм. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
2023-06-03

Олимпиадын бодлогыг олон улсын түвшинд үнэллээ

Азийн физикийн олимпиадад сайн дурын ажилтнаар ажиллахаар 340 хүүхэд бүртгүүлсэн. Тэднээс хэлний онооны шалгуураар 100 хүүхдийг сонгож олимпиадын туршид хамтран ажилласан юм. Өчигдөр тэдэнд сертификат гардуулаа.
2023-06-02