Хилчид сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн 70 настай иргэн Д аравдугаар сарын 11-ний өглөө 08.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Ж.Занданбал Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн шуурхай жижүүрт 17.20 цагт мэдэгджээ.
2023-10-12
Хоёр улс хамтран хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын гэрээний үр дүнг танилцуулав
Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хамтран “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг” 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр байгуулж, мөн оны аравдугаар сарын 27-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хэрэгжилтийн явцтай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох хоёр улсын Засгийн газрын хамтарсан уулзалт өнөөдөр боллоо.
2023-10-12
Авто зам, гүүрэн байгууламжид шалгалт хийлээ
Зам, тээврийн хөгжлийн яам болон Хотын стандарт, хяналтын газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу авто зам, замын байгууламжуудад хамтарсан хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтыг дараах байршлуудад хэрэгжүүлсэн юм. Үүнд:
2023-10-12
Хорт хийн голомт тогтоогдоогүй байна
Нийслэл хотод энэ сарын 11-12-нд шилжих шөнө газ, угаарын хий байж болзошгүй тодорхойгүй үнэр тархсан. Уг үнэрийн учир шалтгааныг тодруулахаар Онцгой байдлын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Байгаль орчны газар зэрэг мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна.
2023-10-12
Барилгын салбарын цахим системийг нэгтгэнэ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Барилга, хот байгуулалтын яамны “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн систем”-ийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын “Хот байгуулалтын мэдээллийн менежментийн систем”-тэй уялдуулах асуудлаар Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байна.
2023-10-12
Нийтийн орон сууцны багц стандарт баталлаа
Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн захиалгаар боловсруулсан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн зориулалттай орон сууцны барилгын менежмент, багц стандарт"-ыг Стандарт хэмжил зүйн газрын даргын 2023 оны аравдугаар сарын 5-ны өдрийн С/38 дугаар тушаалаар баталжээ.
2023-10-12
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулна
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрийн А/118 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулж, Хөдөлмөрийн, аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ, шаардлагын талаар танилцуулж, хуулийг шинэчлэн боловсруулахад анхаарах зарчмын асуудлаар санал солилцлоо.
2023-10-12
"Түмэн газрын цайны зам"-ын хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг төлөвлөгөөг баталлаа
Монгол, Хятад, Орос гурван Улсын аялал жуулчлалын Сайд нарын VII хурал БНХАУ-ын Ухань хотод энэ сарын 10-ны өдөр боллоо. Уулзалтад Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын Дэд сайд Ду Жян, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Дмитрий Вахруков тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Хурлаар дараах үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2023-10-12
Германы мэргэжлийн боловсролын хосмог сургалтын тогтолцоог судалжээ
Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгээр ахлуулсан мэргэжлийн болон техникийн боловсролын сургуулийн захирал, удирдлагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл, салбарын чиглэл хариуцсан мэргэжилтнүүд ХБНГУ-д томилолтоор ажиллаж байна.
2023-10-12
Цэрэг татлага эхлэхтэй холбоотойгоор зөвлөмж хүргүүлжээ
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 6.1.12-т заасан “Бүрэн эрхийн хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг арилгах” чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд 2023 оны 2 дугаар ээлжийн хугацаат цэрэг татлагыг зохион байгуулахтай холбогдуулан зөвлөмж хүргүүллээ.
2023-10-12
Үйлчлүүлэгч эмчээс юу хүсдэг вэ
Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/103 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн ажилтны 2023-2024 оны төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын чиглэл, элсэлтийн хяналтын тоо болон улсын төсвийн санхүүжилтээр суралцуулах хяналтын тоо”-ны дагуу төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцсэн шинэ элсэгчдийг чиглүүлэх уулзалт, сургалтыг өнөөдөр Хүүхдийн ордонд зохион байгууллаа.
2023-10-12