“Америкийн Ерөнхийлөгчөөс нуух юм Английн Ерөнхий сайдад байхгүй
“Ноён Уинстоны бичсэн “Энэ ертөнцөд бид ганцаар гэж үү?” нэртэй 11 хуудас өгүүллийг Фултонд байдаг Черчиллийн музейн захирал надад өгөв. Зохиогч дэлхийгээс өөр газарт амьдрал байж болох тухай өөрийн бодлыг бичжээ. Дэлхий маань ижилгүй юм биш, ертөнцийн амьдралд тэрбээр онцгой үүрэгтэй биш гэсэн санаа уг өгүүллийн гол агуулга байв” гэж АНУ-ын Балтиморт байх Сансар судлалын хүрээлэнгийн астро физикч Марио Ливио ярив
2024-01-26
Йемений босогчдыг Иран чиглүүлж байна
“Хусит” гэх нэр сүүлийн үед дэлхий дахины хэвлэл мэдээлийн хэрэгслээр хүмүүсийн сонорт хүрээд байх боллоо. Энэ нь Саудын Арабын шашны нөлөөг эсэргүүцэж, 1990-ээд онд бий болсон шийтүүдийн цэрэгжсэн бүлэглэл бөгөөд Йемен улсын газар нутагт байрладаг юм. Уг бүлэглэлийг үүсгэн байгуулж, удирдаж байгаад 2004 онд Йемений армийнхны гарт амиа алдсан Хусейн аль-Хусигийн нэрийг бүлэглэл авч үлдсэн байна. Тэгэхэд Хусейн аль-Хуси Йемений эрх баригчдыг шийтүүдийг ялгаварлан гадуурхаж байна хэмээн буруутгаж Засгийн газрын эсрэг үймээн дэгдээжээ
2024-01-25
Газын зурваст НҮБ-ын 153 ажилтан амь үрэгджээ
Израилийн талаас Газын зурваст өгсөн цохилтын улмаас НҮБ-ын 150 гаруй ажилтан амь үрэгджээ. Энэ тухай тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй мэтгэлцээний үеэр мэдэгдэв.
2024-01-24
Шведийн Стокгольм хотод их хэмжээний цас орж, авто тээврийн замуудыг хаажээ
Шведийн Стокгольм хотод өчигдөр буюу 17-нд их хэмжээний цас орсны улмаас баруун өмнөд бүсийн нутгийн авто тээврийн замуудыг хаасан байна. Мөн Амстердам руу хөөрөх байсан 124 зорчигчтой нислэг цуцлагдаж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоон, сургуулиудыг хаасан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
2024-01-18
Ираны зэвсэгт хүчин Пакистаны нутаг дэвсгэрт агаарын цохилт өгчээ
Исламын хувьсгалт гвардийн корпус (IRGC) Жейш аль-Адл (Шударга ёсны арми) террорист бүлэглэлийн гол бааз руу баллистик пуужин болон др. оноор цохилт өгчээ. Террористуудын бааз Ирантай хиллэдэг Пакистаны Балучистан мужид байрладаг байсан тухай Press TV мэдээлэв.
2024-01-17