Цаасан дээр дахиад л авто зогсоол “байгуулж” тоглох вий
Хотын төвөөр, төрийн байгууллагуудаар, зах, худалдааны газруудаар үйлчлүүлэх бүрд иргэдийн стресс, нервийг хамгийн их шавхдаг нь автомашины зогсоол билээ. Сүүлдээ нийслэлчүүд хотхон, хороолол дотроо хүртэл түгжирч, гэртээ орж, гарахын тулд чамгүй хугацаа зарцуулдаг болсон. Зогсоолгүйгээс байрнуудын урдуур, хойгуур гэхчлэн хаана тааралдсан газраа иргэд машинаа байрлуулж, нэгэндээ төвөг уддаг, явган хүний зам, гарцан дээр тэгнүүлээд хаячихдаг үзэгдэл ч хавтгайрсан. Үүний улмаас түргэн тусламжийн, мөн гал унтраах машинууд хороолол, гудамжуудад нэвтрэх боломжгүйд хүрч хүний амь хохирох, эд хөрөнгө эвдэрч сүйдэх энүүхэнд болоод буй.
15 цаг 36 мин
Эрхтэн шилжүүлэн суулгах тухай хууль эмч нарын хүлээлтэд хүрэхгүй нь
Манай улс Донорын тухай хуулиа хоёр удаа шинэчлэн найруулж, хэдэнтээ нэмэлт “засвар” хийгээд ч тусыг эс олов. Эцэс сүүлдээ эмч нар нь “эрхтний наймаачид” болж хувиран, энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ доголдоод удлаа. Тэр дундаа амьгүй донороос эрхтэн шилжүүлэх мэс засал донор олдохгүйн улмаас зогсчихсон. Харин эрх баригчид ниргэсэн хойно нь л хөдлөх шив.
2025-04-10
Хогоо “хямгадъя”
Япончууд хогоо “хаядаггүй”, хураагаад л байдаг. Учир нь тэдгээрийг ангилж, тусгай зориулалтын машинтай хүн ирж ачих хүртэл гаргаж хаядаггүй, гэртээ цуглуулдаг юм билээ.
2025-03-26
“Том болоогүй” гишүүн
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Батшугарыг иргэд эцгийнх нь нэрээр анддаггүй. Тиймдээ ч өдгөө 38 настай залуу улс төрчийг олон нийт аавынхаа нэр, нөлөөгөөр амьдарч ирсэн гэж ярьдаг.
2025-03-17
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөрийг орхигдуулжээ
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх элдэв сонин сургалтууд дэлхийн хаа сайгүй дэлгэрсээр байна. Харин манайд энэ талаар харьцангуй сүүлд ярих болов. Өөрөөр хэлбэл, одооноос л хүүхдүүдэд ийм ур чадварыг суулгах нэн шаардлагатай гэж үзэж буй
2025-03-11
Хүүхдүүдийн цахим хэрэглээнд хориг тавьж чадах уу
Манай улс хүүхдүүдийнхээ цахим хэрэглээг хязгаарлаж, хориг тавихаар зэхэж, хуулийн төсөл боловсруулж буйгаа саяхан зарлалаа. Ингэснээр нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насныхныг нэвтрэхийг хориглосон зүйл, заалт бүхий анхдагч хуультай болох юм гэнэ.
2025-02-27
Хорооны дарга нар харанхуй бүдүүлэг байх нь эрх баригчдад ашигтай
Иргэд бидэнд хотын даргатай уулзах, харилцах шаардлага бараг гардаггүй. Харин хорооны даргатайгаа бол хүссэн үедээ уулзаж, асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг бид харьяа баг, хорооны Засаг дарга, эмч, цагдаагаас анхлан авдаг шүү дээ.
2025-02-14
Дарга нарын суртал ухуулга хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна
УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын пиар, пропаганда “төгсөрчихлөө”. Сонгуулиас хойш тэдний сошиал идэвх нь огт буурсангүй. Иргэд, олон нийтэд гоё харагдахын тулд элдэв нэвтрүүлэг, подкаст, лайв, рийл хийж, янз бүрээр л үзэж тарж, үсэрч наалдаж байна.
2025-02-12
Ш.Энхтуяа: Аминокомплексийг ядаргаа тайлах, дархлаа дэмжих зориулалтаар хэрэглэдэггүй
“Ядраад байна, нойргүй болчихлоо. Архаг ядаргаанд юу сайн бэ” гэх асуултад өрхийн эмч, хувийн эмнэлгийнхэн, эмийн санч нар ихэвчлэн аминокомплекс санал болгодог. Архаг ядаргаанд зургаан сард нэг удаа, дархлаа дэмжих зорилгоор жил бүр хийлгэхэд сайн гэж зөвлөдөг. Гэтэл иргэдийн өргөн хэрэглэх болсон энэхүү аминхүчлийн нэгдэл нь эмд мэдрэг, харшилтай хүмүүст гаж нөлөө үзүүлээд зогсохгүй аминд нь хүртэл аюултай болохыг клиникийн профессор, эмнэл зүйн эм судлаач Ш.Энхтуяа сэрэмжлүүллээ.
2025-01-28
Амаржих газрууд авлига авна, төрүүллээ гэж бас төсөв цөлмөдөг болох нь
Төрөх эмнэлэгт амаржсан эх, нярайд ямар нэгэн хүндрэлгүй л бол эмчилгээ хийдэггүй. Нэг ч аминдэм, дусал залгахгүйгээр эмнэлгээс гаргах нь нийтлэг. Харин ч эсрэгээрээ эхчүүд төрөх эмнэлгээс шаарддаг нэг удаагийн живх, тос, хуурай, нойтон цаас зэрэг ахуйн зүйлийг өөрсдөө бэлтгэсээр ирсэн. Хэн, хэзээ, яагаад, ийм тушаал шийдвэр гаргасан нь тодорхойгүй.
2025-01-23
“УИХ-ынх бус, Орхон аймгийн гишүүн” Д.Батлут
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ.
2025-01-20