Гректэй агаарын харилцааны хэлэлцээр байгуулжээ
Үүний хүрээнд хоёр тал иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлээр хамтран ажиллахаар болсон гэнэ. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор визийн шаардлагаас чөлөөлсөн 34 орны нэг нь Грек юм. Манай улс ийнхүү 42 дахь улстайгаа агаарын харилцааны хэлэлцээр байгуулжээ.
2023-08-25
"Вагнер"-ын тэргүүн Е.Пригожин онгоцны ослоор нас баржээ
Лхагва гарагт буюу наймдугаар сарын 23-нд Оросын хувийн зэвсэгт хүчний “Вагнер” группын тэргүүн Евгений Пригожин Москвагийн ойролцоо Тверь мужийн нутагт онгоцны ослоор нас барлаа гэж Оросын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эх сурвалжийг дурдан мэдээлэв.
2023-08-24
Хятад дэлхийгээс “нуугдаж” байна
Өмнөх сард нь эл тоо 20.8 хувь байсан аж. Урд хөршид дээрх насны залуусын тавны нэг нь ажил эрхлэхгүй байгаа нь нийгмийн тогтвортой байдлыг хадгалахын төлөө улайран зүтгэж буй эрх баригч намын хувьд санааг нь ихэд чилээсэн үзүүлэлт юм. Тэгвэл долдугаар сард эл үзүүлэлт түүхэн дээд түвшнээ шинэчилсэн байж ч болзошгүй гэнэ. Гагцхүү Үндэсний статистикийн хорооноос нь уг үзүүлэлтийг дээр дурдсанчлан зарлаагүй тул баттай хэлэх боломжгүй билээ. Эдийн засгаа тэлэхийг зорьж буй ч үүнд аюул заналхийлж байгаа талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэх хэрэггүй хэмээн Хятадын удирдагчид үзсэн нь зарим зүйлээс шалтгаалсан бололтой. Тухайлбал, АНУ-д ашигтай хэмээн үзсэн мэдээллүүдийг нууцлахыг зорьсон байх талтай гэж мэргэжилтнүүд дурджээ.
2023-08-18