АНУ-ын зарим мужид их хэмжээний цас оржээ
АНУ-ын зарим хэсэгт хүйтний эрч чангарч, өвлийн улирал “хатуухан” эхэлж байна. Тодруулбал, өнгөрөгч аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд Техас болон Мэйн мужид хүйтний эрч дээд түвшиндээ хүрсэн бол Охайо, Пенсильвани мужийн хойд хэсгийн зарим газарт 30 см хүртэл цас оржээ.
2023-11-02
Халхголын 85 жилийн ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин оролцоно
Ирэх онд тохиож буй Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулан ОХУ-ын Элчин сайдын яамнаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Цэрэг, Агаарын цэргийн атташе Петрунин Павел Владимирович, мөн тус яамны Хэвлэл мэдээллийн ажилтан Сятчихина Татьяана Михайловна болон Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музейн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавъаят зүтгэлтэн Л.Мягмарсүрэн, тус музейн захирал А.Чинбаян нар оролцсон юм.
2023-11-01
"Halloween"-ний баяр цуст аллага болон хувирчээ
10 дугаар сарын 31-нд тэмдэглэдэг бүх төрлийн сүнснүүдийн өдөр буюу Хэллоуны АНУ-д энэ удаад жинхэнэ бодит аймшиг болон хувирчээ. Энэ баярт зориулсан үдэшлэг, жагсаалууд амралтын өдрүүдээр хэдийнээ эхэлсэн бөгөөд гурван мужид энэхүү арга хэмжээ нь аймшигт эмгэнэл болжээ.
2023-10-31
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтай уулзлаа
Монгол, Оросын харилцаа, итгэлцлийг эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулан бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, хоёр орны худалдааны тэнцлийг бодитой хангах, эрчим хүч болон дэд бүтцийн хамтарсан төслүүдийг бүтээлчээр хэрэгжүүлэх, Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох, хил дамнасан чөлөөт худалдааны бүсүүд байгуулах, ОХУ-аас Монгол Улсад бензин шатахуун тасралтгүй тогтмол нийлүүлэх, боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах санал тавилаа.
2023-10-26
Хэн буруутай вэ
Энэ шалтгаан хаанаас эхэлсэнюм бол? Их маргаантай асуудал. 1896 онд хэвлэгдсэн Теодор Герцлийн “Еврейн улс” гэдэг номд байна уу? 1917 оны Бальфуртын тунхаглалаас эхлэв үү? 1936 оны Арабын бослогоос үүсэлтэй юм уу? Палестиныг 1947 оноос хуваах гэсэн НҮБ-ын төлөвлөгөөнөөс үү? 1947 оны Араб-Израилын дайнаас уу, эсвэл 1967 оны Зургаан өдрийн дайнтай холбоотой юу? Тоймч Стивен Уолт болохоор АНУ Ойрхи Дорнодод дангаар ноёрхох гүрэн болж, Америкийн эрх ашигт үйлчилдэг бүс нутгийн журам тогтоосон 1991 оноос эхлэх ёстой гэсэн бодолтой байгаа аж.
2023-10-26
Газын зурвас, ХАМАС хийгээд бусад асуудал
Газа гэдэг нь Газрын дундад тэнгисийн эрэг дээр байх Палестины эртний хот юм. Түүний түүх 5000 жилийн тэртээгээс эхтэй. Одоо тус хот автономит Палестины нийслэл, Израилын арми, тэмцлийн алан хядах аргыг урьтал болгодог орон нутгийн партизанууд, ХАМАС бүлэглэл, түүний холбоотон “Исламын жихад” мэтийн тэмцлийн төв болж байна. Зурвас (сектор) гэдэг нь Палестины энэ нутгийн хүн ам болох палестинчууд хийгээд Израилын нутаг болсон газраас аргагүйн эрхэнд дүрвэсэн палестин хүмүүсийн аж төрөх орчин нь болгож тасалж өгсөн дэвсгэр газар юм.
2023-10-24