МАРГАРЕТ САТТЕРТВЭЙТ: Өндөр албан тушаалтнууд шүүх рүү дайрч байгаад эмзэглэлээ
НҮБ-ын шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн тусгай илтгэгч Маргарет Саттертвэйт манай улсад энэ сарын 6-15-нд ажиллаж, хууль зүйн тогтолцооны хараат бус байдалд хийсэн урьдчилсан дүгнэлтээ өчигдөр танилцууллаа. Тэрбээр 2004 оноос хойш манай улсад ажиллаж буй 12 дахь тусгай илтгэгч бөгөөд багийнхны хамт төрийн өндөр дээд албан тушаалтнууд, шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчид, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагынхантай уулзаж, Чингэлтэй, Сүхбаатар, Багануур дүүрэг, Сэлэнгэ аймгийн зарим шүүхэд очиж ажиллан, нөхцөл байдлыг үнэлсэн байна.
2023-11-16
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп том эгчээ алджээ
Ерөнхийлөгч асан Дональд Трампын том эгч 86 настай Мэрианна Трамп Барригийн цогцос 11-р сарын 13-ны даваа гарагийн өглөө Манхэттэн хотын Тавдугаар өргөн чөлөөнд байрлах орон сууцныхаа унтлагын өрөөнөөс олдсон тухай Sky News мэдээлэв.
2023-11-16
Ши Жиньпин АНУ-д хүрэлцэн иржээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Сан Францискод хүрэлцэн иржээ. Энэ тухай NBC мэдээллээ.
2023-11-15
ОХУ иргэдээ импортын хувцас өмсөхийг хориглоно
Энэ удаад хувцас, ахуйн цэвэрлэгээний бодис болон бусад хүнсний бус бүтээгдэхүүнийг хориглож магадгүй гэж Евтухов хэлэв. ОХУ-д хүнсний бус барааны жижиглэнгийн худалдааны эргэлт жилд 25 их наяд рубльд хүрдэг бөгөөд үүний 15 их наяд нь импортоос бүрддэг гэдгийг тэрээр дурдав.
2023-11-13
Эвлэрэл, зохицлыг эрхэмлэдэг Энтони Албаниз
Австралийн лейбористуудын тэргүүн Ерөнхий сайд болоод хоёр улсын харилцааг тогтвортой болгох амлалт өгсөн юм. Үнэхээр ч талууд бие биеийнхээ өөдөөс хэд хэдэн алхам хийснээр тууштай эвлэрч байна гэж шинжээчид үзэхэд хүрэв. Канберра, Бээжин хоёр өндөр түвшинд хэлхээ холбоог сэргээсэн нь харилцаа сайжрах эхлэл болсон гэж хэлж болно. Нэг жилийн өмнө Индонезийн Бали аралд болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Энтони Албаниз анх удаа Ши Жиньпинтэй нүүр тулан уулзаж, хоёр улсын үндэсний эрх ашигт нийцүүлэн ажиллахаа илэрхийлжээ
2023-11-13
Эрдэмтэн судлаач нарын 200 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргалаа
Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яам, тус хүрээлэнтэй хамтран арваннэгдүгээр сарын 10-ны өдөр “Монгол Улс дахь олон улс судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Арга хэмжээнд гадаад улсаас Монгол Улсад суугаа зарим Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл, ахмад дипломатч, эрдэмтэн судлаачид болон холбогдох агентлаг, их, дээд сургуулиудын төлөөлөл зэрэг 140 гаруй зочин оролцжээ.
2023-11-13
Хятад, Казахстаны иргэд харилцан визгүй зорчиж эхэллээ
Хятад Казахстаны Засгийн газар хоорондын харилцан визгүй зорчих хэлэлцээр хэрэгжиж эхэллээ. Арваннэгдүгээр сарын 13-наас Шиньжяны Хоргос боомтын хилийн нэгдсэн хяналт шалгалтын газар анхны зорчигчдоо хүлээн авсан байна.
2023-11-13