Эртний түүх, соёлын эд зүйлс худалдахыг завдсан археологич Д.Эрдэнэбаатар нарт торгох ял шийтгэв
Археологич Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарыг нийтийн тооллын өмнөх VII-III зуун, эртний Ромын үе буюу нийтийн тооллын IV зууны үеийн археологийн олдворуудыг худалдахыг завдсан хэрэгт холбогдуулан ЭЦА-ныхан 2021 оны гуравдугаар сараас шалгаж эхэлсэн юм. “Адам” хочтой М.Адъяаням нь Б.Хаш-Эрдэнэ, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэх залуусын хамт эртний олдворууд болох цэнхэр, ногоон өнгийн хоёр шилэн гүц, чулуун сүх, хаш тээгийг өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцон борлуулах гэж байхад нь хууль сахиулагчид саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.
2024-03-21
Хэрэгт шалгахын тулд БНСУ Элчин сайдаа буцаан татжээ
БНСУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Ким Жун Гүг буцаан татаж, оронд нь Чой Жин Воныг томилсон тухай Гадаад хэргийн яамнаасаа гаргасан мэдэгдлийг “Ёнхап” агентлагийн цахим хуудсанд өнгөрсөн даваа гарагт нийтэлжээ. Уг мэдээнд Монголд 15 сар ажилласан Элчин сайд Ким Жун Гүг солих болсон үндэслэл нь “гишүүнчлэлийн өргөдлийг будлиантуулсан” гэх шалтгаан гэнэ. Вьетнамын дайнд оролцсон ахмад дайчдын хувийн мэдээллийг улс төрийн шинэ нам байгуулахад шаардагдах гишүүдийн тоог баталгаажуулахад ашигласан хэрэгт буруутгаж буй учраас ийнхүү хугацаанаас нь өмнө эгүүлэн татсан аж.
2024-03-20
“Толгойт” өртөөний даргын хахуулийн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж хээл хахууль авсан хэрэгт холбогдох явдал цөөнгүй гарч байгаа. Бид өмнөх дугаартаа Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Х.Зоригоод холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх болсон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл өөр нэгэн албан тушаалтных нь хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам”-ын “Толгойт” өртөөний дарга Т.Үржин бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан юм.
2024-03-19
Шүүгч Ц.Амаргэрэлтэй холбоотой хоёр ч гомдлыг Сахилгын хороо хянав
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэлтэй холбоотой хоёр ч гомдлыг Шүүхийн сахилгын хороо хяналаа. Улмаар нэгийнх нь дүгнэлтийг пүрэв гарагт хэлэлцэхээр товлов. Тодруулбал, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Одбаатарын гаргасан гомдлын дагуу Ц.Амаргэрэлд холбогдох гомдлыг сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх аж.
2024-03-19
Замын унаанаас хаягдсан эмэгтэйг өвсний машинд дулаацаж байхад нь оллоо
Дорнод аймгийн Халхгол сумаас Чойбалсангийн чиглэлийн унаагаар зорчиж байсан эмэгтэй бие засахаар буух үед нь жолооч мартаж, орхин явжээ. Уг явдал энэ сарын 15-нд гарсан бөгөөд тухайн эмэгтэй автомашинд гадуур хувцас, гар утсаа үлдээсэн байж. Үүнтэй холбоотойгоор хилийн цэргийн 0132 дугаар ангийн алба хаагч, дэслэгч А.Алтаншагайгаар ахлуулсан бүлгийнхэн Халхголоос Чойбалсан хүрэх авто зам дагуу эрлийн ажиллагаа явуулж, тухайн иргэнийг өвс ачсан машинд дулаацаж байхад нь олсон байна. Тэрбээр сүлжээгүй газар байсан тул хэн нэгэнтэй холбоо барьж чадаагүй аж
2024-03-18
УБТЗ-ын албан тушаалаа урвуулсан ажилтны хэргийг шүүх дахин хэлэлцэнэ
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Х.Зоригоод холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 2022 оны есдүгээр сард “Цэц-Урлан” ТББ-ын захирал Ц.Болдбаяртай ажил, үйлчилгээний гэрээ байгуулсан аж. Үүнийхээ төлөө Ц.Болдбаяраас “Хермес” худалдааны төвийн ойролцоо бэлэн мөнгө хахуульд авсан хэрэгт холбогдсон гэнэ. УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх зардалд 19.9 гаруй төгрөг зарцуулахаар дээрх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, түүнийгээ “Хас гоёл” ХХК-иар хийлгэснээр Ц.Болдбаяр 6.5 саяын ашиг олсон юм байна
2024-03-18
Г.Сарангэрэлд оноосон хорих ялыг хэвээр нь баталлаа
Мансууруулах бодистой холбоотойгоор удаа дараа ял шийтгүүлсэн Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч нар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өчигдөр тус шүүх хэлэлцлээ. Түүнийг 2021 оны гуравдугаар сард олон улсын шуудан илгээмж ашиглан оруулж ирсэн мансууруулах бодисоо хүлээн аваад явж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнуудад гурав дахь удаагаа саатуулсан юм. Тэрбээр өмнөх үйлдэлдээ гурван жил хорих ял шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн суллагдаад удалгүй ийнхүү баривчлагдсан.
2024-03-15
Холимог тулаанч З.Шинэчагтгыг 1.350.000 төгрөгөөр торгов
Холимог тулааны тамирчин З.Шинэчагтга бусдын биед хөнгөн хохирол учруулсан хэрэгтээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүллээ. Тэрбээр 2023 оны арваннэгдүгээр сарын 20-нд тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь “Мишээл экспо” төв дотор иргэн М.Мөнх-Эрдэнэтэй маргалдсан аж. Улмаар түүний хамар луу нь мөргөж гэмтээсэн байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн дүгнэснээр хохирогчийн хамрын яс хугарч, зулгаран, зөөлөн эд нь гэмтэж, хөнгөн гэмтэл учирсан байсан гэнэ. Тиймээс З.Шинэчагтгад Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн байна.
2024-03-15
Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөнөөс хүний амь хохирсон хэргүүд удаан ч гэсэн шийдэгдэж байна
Урин цаг наашилж, удахгүй барилгын компаниуд үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Гэвч барилга баригч аж ахуйн нэгжүүд, тэдний туслан гүйцэтгэгч компанийн удирдлагууд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлаа хангаагүйгээс хүний амь, эрүүл мэнд хохирох явдал нэлээд гардаг билээ. Ялангуяа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцын барилгууд олноор барьж буйтай холбоотойгоор хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа алдагдсанаас хүний амь, эрүүл мэнд хохирсон хэрэг гарах нь нэмэгдсэн байна. Тиймээс барилгын ажил эхлэх дөхөөд буй энэ үед сэрэмжлүүлэг болгох үүднээс зарим хэргийн жишээнд тулгуурлан мэдээлэл хүргэе.
2024-03-14