Машин холбож асаахад тусалсан хүн дайруулж амиа алджээ
Тус аймгийн төв Мөрөн сумд уржигдар 15.30 цагийн үед дулааны шугамын нүх ухаж байсан экскаваторын зай хураагуур цэнэггүй болж, “Портер” загварын ачааны машинаар холбон асаах болжээ. Энэ үед холбогч нь хүрэхгүй байсан тул гудамжинд явж байсан 60 настай Ч.Э-ыг гуйж хоёр тээврийн хэрэгсэл дунд зогсоон утсыг нь барьж байхыг хүссэн гэнэ. Ингээд жолооч Б нь газар ухагч механизмдаа суугаад түлхүүрээ түлхэхдээ санамсаргүйгээр экскаваторын шанаганы удирдлагыг хөдөлгөсөн байна. Энэ үед шанага “Портер”- ыг өргөж, механизм руу шахсанаар дунд нь зогсож байсан иргэн Ч.Э хавчуулагдаж амиа алджээ.
2023-10-20
Амиа алдсан тува эр манай улсын хилээр зөвшөөрөлтэйгөөр хэд хэдэн удаа нэвтэрч байжээ
Увс аймгийн Сагил сум дахь хилийн хэсэгт энэ сарын 17-ны үүрээр Тувагийн талаас хил зөрчсөн иргэн бууны суманд өртөн амиа алдсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Манай хилийн цэргийнхэн ОХУ-ын хилийн төлөөлөгчидтэй уулзан энэ асуудлаар мэдээлэл солилцож, амиа алдсан иргэнийг хэн болохыг тогтоосон гэнэ. Тува улсын иргэн, 1988 онд төрсөн К гэх эр хилчдийн суманд өртсөн байна. Тэрбээр өмнө нь ОХУ, Монгол Улсын хилийн боомтоор удаа дараа зөвшөөрөл авч нэвтэрч байсан нэгэн аж. Хил зөрчиж, мал хулгайлахаар орж ирээд ийн амиа алдсан, хамт явсан хоёр хүнийг нь ОХУ-ын хилчид, холбогдох хуулийн байгууллагынхан олж тогтоосон гэдгийг ч эх сурвалжууд хэлж байна.
2023-10-20
НӨАТ-ын падаанаар луйвар хийсэн хүмүүсийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын падааныг хоосон бичиж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж байсан үйлдэлд холбогдсон У.Алтанзаяа, Г.Болдбаатар, Х.Чинтуяа, Б.Ануударь, Б.Отгонтуул, Б.Пүрэвдолгор нарт холбогдох, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэн ашигласан гэх хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр дээрх хүмүүст холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болов.
2023-10-19
Хил зөрчсөн Тувагийн иргэн буудуулж амиа алдлаа
Гэвч хил зөрчигчид анхааруулгыг үл ойшоож, Сагил сумын нутгийн гүн рүү зугтсан учраас хилчид буудахад хүрсэн байна. Зугтсан хоёр иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, морьдынх нь мөрөөр мөшгөхөд өөр газраар дамжин явсаар Тувагийнхаа нутагт орсон байсныгорон нутгийн эх сурвалжууд мэдээллээ. Хил дээр хүний амь хохирсон хэрэг гарсан учраас Увс аймаг дахь агдаагийн газрынхан Сагил сумын нутагт ирж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснийг ч эх сурвалж хэлсэн юм. Хилийн тухай хуулийн 48 дугаар зүйлд улсын хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа объектод хүч хэрэглэн халдсан, халдахыг завдсан, улсын хил дээр үүссэн өдөөн хатгалга, хил зөрчигчийн үйлдлийг өөр арга, хэрэгслээр зогсоох боломжгүй үед галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг билээ.
2023-10-19
Дээд шүүхийн таван шүүгч “Монгол ураниум ресурс”-т тогтоолоороо зөвлөгөө өгсөн үү
Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нар 2018-2019 онд “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн бараг л нэг нэхэмжлэлийг хоёр удаа хянаад хоёр өөр шийдвэрийг гаргасан байдаг. Хоёр дахь нь “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн эрх ашгийг хангаж чадсан. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь ураны хайгуулын лицензээ хүрэн нүүрсний ашиглалтын лиценз болгож авсан. Шүүх ингэж шийдсэний дараа “Эрээн толгой” ХХК-ийг байгуулж, түүн рүү дээрх лицензээ шилжүүлсэн.
2023-10-18
Хилээр их хэмжээний химийн хорт бодис нэвтрүүлэв
Уг нь холбогдох хууль, журамд зааснаар химийн хорт, аюултай бодис импортолж буй иргэн, аж ахуйн нэгжийнхэн нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн монгол, англи, орос хэл дээрх эх хувь, бусад улсын хэлээр бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргаж, техникийн болон аюулгүйн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой. Энэ мэт хуулийн наад захын шаардлага хангагдаагүй учраас хууль сахиулах байгууллагынхан химийн хорт бодис их хэмжээгээр нэвтрүүлсэн эмэгтэйд Эрүүгийн хуулийн 24.3-1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа бөгөөд гаалийн байгууллагынхан тухайн бодист шинжилгээ хийж эхэлсэн гэнэ.
2023-10-18
Нохойтойгоо хил зөрчсөн ХБНГУ-ын иргэнийг шүүнэ
Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ руу гарахаар явсан герман эр манай хилийг зөрчжээ. Тэрбээр нохойтойгоо өмнөд хөршийн хилээр нэвтрэх гэсэн ч бичиг баримтын зөрчилтэй байснаас болсон уу, оруулаагүй аж. Тиймээс эргэж Монгол Улсын нутаг руу явган алхаж, боомтын бус газраар хилийн торон доогуур шургаж орж ирсэн гэнэ. Хилчид түүнийг саатуулан шалгаж, Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас ХБНГУ-ын иргэн М.Ш-д Эрүүгийн хуулийн 19.14-1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.
2023-10-18
Мялзангийн вакцины хөрөнгийг завшсан гэх хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусжээ
Тэд эрх мэдлээ ашиглан малыг яаралтай дархлаажуулах нэрийн дор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, З.Батсүхийн хамтран ажилладаг Энэтхэгийн “Heister biosciences limited” компаниас 2017-2020 онд дөрвөн удаа өндөр үнээр авсан гэж буруутгагдаж буй.
2023-10-18
Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Тулга тэргүүтэй хүмүүсийн гэр, албан өрөөнд нэгжлэг хийжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зун нийслэлд тохиосон үерийн гамшгийн дараа Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах хүсэлт прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүний дагуу прокурор, мөрдөх байгууллага ажлын хэсэг гаргаж, Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар болон барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянаж, холбогдох байгууллага, хүмүүсээс баримт, тайлбар гаргуулан авсан билээ.
2023-10-17
Ховдын Засаг дарга асан Б.Дүгэржавт яллах дүгнэлт үйлдүүлэхээр боллоо
Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2022 оны наймдугаар сард чөлөөлөгдсөн Б.Дүгэржавын авлигын хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ. Тэрбээр 2021 оны зургадугаар сард “Саруул цамхаг” ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдон шалгуулж эхэлсэн аж. Улмаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдмагцаа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм байна. “Саруул цамхаг” ХХК-ийг тус аймгийн төв буюу Жаргалант сумын Бичигт багийн нутагт малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн утгатай албан бичиг Б.Дүгэржав хийж өгч, тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгаж буй гэнэ. Түүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ.
2023-10-17
Орон сууц ашиглалтад оруулах, түрээслүүлэхдээ хахууль авсан дарга нарыг шалгаж дуусав
Тус аймаг дахь Цагдаагийн газрын ажилчдын 30 айлын орон сууцыг “Ирксиб строй” ХХК барьж ашиглалтад оруулсан аж. Ингэхдээ эл компанийнхан холбогдох байгууллагын лабораторийн дүгнэлтээр чанарын шаардлага хангахгүй нь батлагдсан хөөсөнцрөөр цагдаагийн алба хаагчдад зориулсан 30 айлын орон сууцын гадна фасадыг хийж орон нутгийн барилга хүлээн авах улсын комисст нь өгсөн аж. Эл компанийн захирал Г.Нарангэрэл барилгаа хүлээлгэж өгөхийн тулд Төв аймгийн “Барилга захиалагч орон сууцны корпораци” буюу Улсын комиссын дарга Д.Ганбаярын дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн хэрэгт холбогдсон байна.
2023-10-17