Г.Гэрэлтуяа: ЭХХШ хуулийн дагуу Н.Өнөрцэцэгийн сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлсэн
Өнгөрсөн Баасан гарагт буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан. Зарим хүмүүс үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй арга хэмжээ авч, Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрх, эрх чөлөөнд халдаж байна гэх шүүмжлэлийг дагуулсан. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2-р хэлтсийн дарга Г.Гэрэлтуяагаас тодрууллаа.
2024-04-10
Дарьгангад түймэр тавьсан иргэнийг шалгаж байна
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, Шовдол гэх газарт энэ сарын 4-ний 13.00 цагийн үед хээрийн түймэр гарч, онцгой байдлын болон хилийн цэргийн алба хаагчид орон нутгийн иргэд хамтран 18.00 цагийн үед унтраасан юм. Уг түймэр гарсан шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой байжээ. Бидний авсан мэдээллээр тус сумын иргэн 33 настай Б.Ж гэх залуу гэрийнхээ гадаа хог шатааж байгаад гал алдсан гэнэ.
2024-04-10
Сэлэнгийн цагдаагийн ажилтнуудын холбогдсон хэргийг АТГ-т шалгуулахаар шилжүүллээ байна
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн алба хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэрэг сүүлийн өдрүүдэд олны анхааралд өртсөн юм. Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Н-гийн хүү тэргүүтэй дөрвөн хүнийг цагдан хорьж шалгаж эхэлсэн. Уг хэргийг мөрдөн шалгах явцын талаар УЕПГ-ын албаны хүнээс тодруулахад “ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхнээс гаргасан саналын дагуу УЕПГ-аас уг хэргийг хянаад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст харьяалал тогтоон шилжүүлсэн.
2024-04-10
Эмийн“мафи”-тай эмч нар холбогддогч хариуцлага тооцсон нь үгүй
Монгол хүний эрүүл амьдрах эрхийг хангахын тулд хүнсний аюулгүй байдал, тэр дундаа хоол мэт хэрэглэж буй эмийн чанарт анхаарахгүй бол болохгүй цаг үед бид амьдарч байна. Тиймдээ ч манай улсын эрүүл мэндийн салбарын эмчилгээнд хэрэглэж буй эмийн чанар, аюулгүй байдлын нөхцөл байдлыг биеэрээ мэдэрсэн УИХ-ын зарим гишүүн үүнд анхаарлаа хандуулах болсон билээ. Гэвч Эрүүл мэндийн яам, түүний харьяа агентлаг болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ), Хүний эмийн салбар зөвлөлийнхөн ашиг сонирхлын зөрчилтэй, эм үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалсан үйлдэл гаргадаг болох нь АТГ-ынхны хийсэн шалгалтаар ил болсон.
2024-04-10
Энэ онд зургаан хүнийг “Шувуу” ажиллагаагаар авчраад байна
Цагдаагийн байгууллагын алба хаагчидтай холбоотой таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй ч хуулиар хүлээлгэсэн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх үүргээ өдөр тутам биелүүлсээр байна. Тухайлбал, эрүүгийн хэрэгт холбогдон шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхийн өмнө хилээр гарч зугтсан хэд хэдэн яллагдагчийг Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд шилжүүлэн аваад буй юм. Тус ажиллагаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагаас олон улсад эрэн сурвалжилж байсан 60 хүнийг хайхаа зогсоосон аж
2024-04-10
Мансуурсан үедээ иргэдийг хутгалсан эрд яллах дүгнэлт үйлдэв
Гудамжинд явсан иргэд рүү хутга барин халдаж, автомашинаар дайрахыг завдсан бичлэг олон нийтийн сүлжээнд өнгөрсөн есдүгээр сард цацагдсан. Уг хэргийг Б.Отгонтөгс гэх эр үйлдсэнийг цагдаагийнхан илрүүлэн, Сонгинохайрхан дүүргийн нутгаас дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн билээ. Тэрбээр 2023 оны есдүгээр сарын 18-нд Баянгол дүүргийн XI хорооны нутаг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаан доторх онгоцны зогсоолын орчимд иргэн Т.С, С.А нарыг хутгалсан юм
2024-04-10
Хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтнийг шүүхэд шилжүүллээ
Баянгол дүүргийн XI хорооны нутаг дахь үерийн даланд 2005 оны арванхоёрдугаар сард Б гэх эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж цогцсыг нь “гахай” гэж нэрлэгддэг цүнхэнд хийж орхисон хэрэг гарч байв. Түүнээс нэг жил орчмын дараа 2006 оны арваннэгдүгээр сард бас О гэдэг эмэгтэйг хүчирхийлэн, хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь жалганд хаясан байсан юм. Эдгээр хэргийг Г.Эрдэнэбат хэмээх, удаа дараа ял шийтгүүлж байсан, 53 настай эр үйлдсэнийг ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд мэргэжлийн ур чадвар гарган 18 жилийн дараа нөхөн илрүүлсэн талаар бид өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдээлсэн
2024-04-10
ОХУ-ын иргэн гар тээшиндээ галт зэвсэг нууж хил нэвтрүүлэхийг завдав
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум дахь Цагааннуур хилийн боомтоор энэ сарын 4-нд орж ирсэн гадаадын иргэн галт зэвсэг нэвтрүүлэхийг завджээ. ОХУ-ын иргэн С нэлээд орой болсон хойно улсын хилээр орж ирсэн бөгөөд ингэхдээ гар тээшиндээ буу хийсэн байсан гэнэ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр дохионы СП загварын буу авч явсан бөгөөд өдгөө тус аймаг дахь Цагдаагийн газарт энэ хэргийг шалгаж байгаа аж
2024-04-09
Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдийг шилжүүлэн авлаа
Хар тамхины хэрэгт холбогдон шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслэхийн өмнө хил гарч зугтсан 28 настай залууг өнгөрсөн ням гарагт эх оронд нь хүлээн авч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа.
2024-04-09
Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан нь хууль бус гэв
Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх өчигдөр мэдээлэл хийв. Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хүртэл сэтгүүлчийн ажлаа хийхийг түдгэлзүүлэх саналыг энэ сарын 5-нд нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гэнэ. Тус шүүх үүнийг хэлэлцээд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн гэж өмгөөлөгч О.Батсүх хэлэв
2024-04-09
Хууль бусаар бэлтгэсэн 350 шоо метр модыг хураан авчээ
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийгээд ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн аж ахуйн нэгж зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэн, хууль бусаар их хэмжээний мод бэлтгэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ. Эдгээр аж ахуйн нэгжээс 29 ширхэг “ЗиЛ-131” маркийн автомашин бүхий 350 шоо метр модыг эд мөрийн баримтаар хураан авч битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй гэнэ.
2024-04-09
“Шинжиан шинфа”-гийн захирал дахиад авлигын хэрэгт холбогдов
Төрийн банкнаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” ХХК-д 20 тэрбум төгрөгийн зээл олгосон ерөнхий захирал асан Д.Баярсайханы албан тушаалаа урвуулсан хэрэгт хамтран оролцогч хэмээн хоёр жил хорих ял шийтгүүлсэн, уг зээлээ хугацаандаа төлөөгүй энэ аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан Сүн Гуан Чен дахиад л авлигын хэрэгт холбогджээ
2024-04-09
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөхийг оролдож байна
Сэлэнгэ аймагт цагдаагийн ажилтнууд 13 настай охиныг хүчиндсэн гэх мэдээлэл олны анхаарлын төвд оров. Цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн оны есдүгээр сард гарсан эл хэргийг дотоод хяналт шалгалтаараа илрүүлэн, хэрэгт холбогдогчдыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж буй юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн намар гарсан үйлдлийг гуравдугаар сарын сүүлчээр илрүүлэн мөрдөн шалгаж байгаа. ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Мөрдөн байцаах албаны удирдлага өчигдөр эл хэргийг шалгаж эхэлснээ ч олон нийтэд мэдээлсэн
2024-04-05