Цахимаар мөрийтэй тоглоом тоглуулагчдаас олсон орлогыг нь гаргуулахаар болов
Шүүх Т.Баттулгаас гэмт хэрэг үйлдэж олсон 169.5 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгон, найман сарын хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хасах ял оноосон байна. Түүний хамтрагч Б.Одбаатараас 101 саяыг гаргуулж улсын орлогод тушаан Баянхонгор аймгийн нутгаас найман сар гарахгүй байх ял шийтгэжээ. Г.Хүрэлсүхээс 29.6 сая төгрөг гаргуулж улсын орлогод хурааж, мөн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутгаас гарахыг нь хязгаарласан байна. Харин шүүгдэгч Х.Өсөхбаярыг нэг сая төгрөгөөр торгохоор болжээ.
2023-09-18
Мансуурагчид олширсонд хууль, шүүх буруутай
Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр мансууруулах бодистой холбоотой олон үйлдэлд холбогдсон аж. Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сард гэртээ мансууруулах бодис хадгалсан, мөн оны хавар мансууруулах бодис худалдах гэж тодорхой нэгэн объектод нууж байсан, зун нь багагүй хэмжээний мөс борлуулахаар Б.Батмонголд өгсөн, намар нь DHL буухиа шуудангаар А гэх хүний гээгдүүлсэн бичиг баримт ашиглан мансууруулах бодис гадаадаас хүлээн авч, улсын хил нэвтрүүлсэн хэрэгт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шалгаж байсан юм. Гэвч эдгээр хэрэгт шалгуулж байхдаа дахин гэмт хэрэг өдүүлж Л.Баянмөнхтэй хамтарч Африкийн Малави улсаас мансууруулах бодис худалдах зорилгоор хүлээн авч, хадгалсан хэрэг үйлдсэн байдаг.
2023-09-18
ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд ял оноож, дэд даргыг нь цагаатгав
Үүнээс гадна “Ковид”-ын хуулиар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан, Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг шалгах үед ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж асан С.Мөнхнасанд бас давуу байдал олгож, 2007 онд 20 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг авсан байхад нь хууль, журмаа зөрчин 10 жилийн дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, есөн саяыг нь олгосон үйлдэлд яллагдсан юм.
2023-09-18
Солонгос хөрөнгө оруулагчаа луйвардсан эмч нарын хэргийг хэлэлцэж чадсангүй
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцааснаас хойш шийдвэрлэж чадахгүй өдий хүрч буй юм. Гадаадын хөрөнгө оруулагчийг луйвардсан дээрх хоёр эмчийн гэм бурууг дэнслэх хурлыг тус шүүх зургадугаар сараас хойш нэг бус удаа товлосон ч оролцогчдоос шалтгаалж хойшлуулсаар байгаа аж. Өчигдөр л гэхэд яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шалтгаалж есдүгээр сарын 27 хүртэл хойшлуулав. Өмнө нь наймдугаар сарын 21-нд хийхээр товлосон ч бас л өмгөөлөгч хурал давхацсан үндэслэлээр хойшлуулсан юм.
2023-09-15
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхэд гэрт нь халдаж гэмтээжээ
Бидний авсан мэдээллээр энэ сарын 11-ний 09.35 цагийн үед түүний амьдардаг “Жапан таун” хотхон дахь гэрт нь С.Ихбаяр гэх залуу очиж маргалдан биед нь халдсан агаад хохирогчийн хүүхэд нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Дуудлага өгсөн даруйд С.Ихбаяр гарч зугтсан бөгөөд хэргийн газраас холгүй байрлах орон сууцын хорооллоос олж саатуулахад согтуу байсан гэнэ. Түүнийг Эрүүлжүүлэх байранд саатуулан маргаашаас нь тайлбар, мэдүүлэг авч эхэлжээ.
2023-09-14
“Эрдэм транс” ХХК-ийн удирдлагыг ЭЦА-наас шалгаж эхэллээ
Үүнээс өмнө нэг бус нийтлэл бичиж хүргэсэн ч тухайн үеийн нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлага, АТҮТ-ийнхөн ямар нэг ашиг сонирхлын үүднээс эл асуудлыг үл ойшоож дарагдуулж өнгөрөөсөн удаатай. Тэгвэл ЭЦА-ныхан “Эрдэм транс” ХХК-ийнхан 2013 оноос хойш нийт 180 гаруй автобус оруулж ирэхдээ хуурамчаар баримт бүрдүүлж, оныг нь өөрчлөн улс, нийслэлийн төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээний татаас авч байсан үйлдлийг дахин шалгаж эхэллээ. Түүгээр ч зогсохгүй БНСУ-ын “Хьюндай” компанийнхнаас автобуснуудын арлын дугааруудаар лавлагаа авч, нарийвчилсан үзлэгээ үргэлжлүүлж буй гэнэ.
2023-09-14
“Сүү-Өгөөж” компанийн удирдлага хуурамч акцтай архи үйлдвэрлэж татвараас зайлсхийжээ
Прокурор хүсэлтийг нь хүлээн аваад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хэлэлцээд нэр дурдсан хоёр хүнийг “Сүү-Өгөөж” ХХК-ийн үйлдвэрийн байранд 6717 ширхэг хуурамч онцгой албан татварын тэмдэгтийг архинд нааж ашигласан, хуурамч тэмдэгт хадгалсан гэм буруутайд тооцсон аж. Улмаар Д.Сарангэрэлийг 10, Ц.Нэргүйг зургаан сая төгрөгөөр торгох ял оноожээ.
2023-09-14
Мансуурсан иргэн цагдаагийн гарыг хазаж гэмтээв
Хар тамхитай тэмцэх газарт шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжсэн Е.Сугарчулуун гэх 29 настай залуу дээрх хоёр газар байрладаг байранд амралтын өдөр очсон агаад жижүүрийн цагдаа шаардлага тавихад тэрбээр эсэргүүцэн, биед нь халдаж гарыг нь хазаад зогсохгүй хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулжээ. Тэр даруйд түүнийг саатуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн гэнэ. Түүнээс биологийн дээж авч шинжилгээ хийхэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт нэг бус бодис илэрсэн аж.
2023-09-13
ЦЕГ: Лифтэнд хүн зодож буй эмэгтэйг шалгаж эхэллээ
Цахим хуудаст орон сууцны лифтэнд нэгэн иргэн бусдыг цохиж, биед нь хохирол учруулж буй бичлэг өчигдөр цацагдсан. Тус хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 10-ны өдөр дуудлага бүртгэгджээ.
2023-09-12