Нийслэлийн ерөнхий архитектор асан М.Цэлмэгийг газар олголттой холбоотойгоор шалгаж эхлэв
Нийслэлийн ерөнхий архитектороор одоогоос 20 гаруй жилийн өмнө ажиллаж байсан М.Цэлмэгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхлээд байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж буй аж. Уг албан тушаалыг хашиж байхдаа хэд хэдэн аж ахуйн нэгжид барилга барих газрын асуудлыг шийдэж өгсөн хэмээн шалгаж байгаа юм билээ.
2023-09-29
Дорнод аймагт сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ
Дорнод аймагт сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ. Тус аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутагт есдүгээр сарын 25-нд долоон настай хүү сураггүй алга болсон. Хүү цэцэрлэг, халуун усны урд тухайн өдрийн 17.00 цаг орчмоос гэрээсээ гараад сураггүй алга болсон байна.
2023-09-28
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэргийн хамсаатныг “Шувуу” ажиллагаагаар хүлээн авлаа
АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд БНХАУ-аас Д.Наранхүү гэх хүнийг шилжүүлэн авлаа. Хятадын хууль сахиулах байгууллагынхан түүнийг өчигдөр 16.00 цагт Эрээн хотод манай талд хүлээлгэн өгсөн юм. Улмаар өчигдөртөө багтаж хилээр нэвтрүүлээд Улаанбаатарт авчрахаар болсон. Д.Наранхүүгийн тухайд олны анхаарлын төвд байгаа “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдаад буй аж. Зарим хэвлэлд “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нарын гол хамтрагч” хэмээн бичиж байгаа.
2023-09-27