Өмхий мах хадгалж байсан компанийнханд оноосон ялыг хэвээр үлдээлээ
Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон тус компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан БНХАУ-ын иргэн Чен Бин нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүгдэгч аж ахуйн нэгж болон удирдах албан тушаалтанд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд хэлэлцээд ял шийтгэл оноосон юм. Тодруулбал, “Эм Ди Си Пи” ХХК-ийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдахыг завдсан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар 70 сая төгрөгөөр торгох ял оноосон. Мөн компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хассан юм.
2024-03-28
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженерийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хамгаалах хэрэгсэл хариуцсан инженер Т.Эрдэнэмөнхөд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ. Түүний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлээд байна.
2024-03-26
Дорнодын Гаалийн газрын дарга асан Б.Винтовын авлигын өөр нэг хэргийг шалгаж дуусав
Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.Винтовт холбогдох нэг хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөн байцаалт явуулж дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тэрбээр өмнө нь албан тушаалаа ашиглан “Алтай групп” ХХК-ийн 50 тн улаан буудайг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдож байсан юм. Уг хэрэгт нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс төрийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оноосон. Гэвч Улсын дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болж байсан билээ.
2024-03-26
“Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас хувийн компанид олгосон Өмнөговийн Газрын албаныхныг шалгаж дуусав
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадраа, түүний хүү Б.Наранболд, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, мөн сумын Засаг дарга асан, дараа нь Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны Бодлого, төлөвлөлт хариуцсан эрх бүхий албан тушаал хашиж байсан Ш.Эрдэнэжаргал тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлсэн юм. Тэднийг Ханбогд сумын нутагт хууль зөрчин газар эзэмшүүлэхээр олгосон 38 захирамжтай холбоотойгоор шалгаж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.
2024-03-26
Худалдаа, хөгжлийн банканд Узбекистаны иргэн хуурамч евро гүйлгээнд оруулсан уу
Худалдаа, хөгжлийн банкны “Нарны гүүр” салбарт 500-тын 20 ширхэг хуурамч евро илрүүлжээ. Үүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ажилтнууд хамтран шалгаж эхэлсэн аж. Нийт 10 000 хуурамч еврог энэ сарын 12-нд тус салбарт өгсөн байж
2024-03-22
Цахимаар мөрийтэй тоглуулагчдын найман тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг битүүмжлэв
Цахим орчин, олон нийтийн сүлжээ ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан хэд хэдэн хүнийг цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилж шалгаж эхэллээ. Тухайлбал, “Poker paradise” нэртэй мөрийтэй тоглоом тоглуулдаг А.Сонинбаяр, О.Батбаяр нарыг энэ сарын 20-нд саатуулсан гэнэ. Энэ үеэр мөрийтэй тоглоом тоглуулахдаа ашиглаж байсан суурин болон зөөврийн компьютерууд, “Iphone-15”, “Samsung”, “Huawei” загварын нэлээд олон тооны гар утас, ipad, иргэдээс шилжүүлэн авсан 40 гаруй сая төгрөгийг хураан авчээ. Мөрийтэй тоглуулж иргэдийг донтуулан луйвардсан мөнгөө зохион байгуулагчид нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болгодог нь шалгасан хэргүүдээс тодорхой болсон байдаг
2024-03-22