“Дотоод орчны агаарын бохирдол гаднахаасаа ч аюултай”
Дотоод орчны бохирдлын улмаас хүүхдүүд олон төрлийн өвчлөлд өртөж байгаа талаар мэргэжлийн эмч, судлаач нар өчигдөр уулзаж, мэдээлэл солилцлоо. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс уг арга хэмжээг санаачилсан юм. Элуулзалтаар сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг голчлон хөндлөө. “Хүүхэд өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг цэцэрлэг, сургуулийг засахдаа хамгийн хямд, муу материал ашиглаж байна. Наймдугаар сард засвар эхлүүлээд, есдүгээр сард будаг нь ханхалсан танхимд хүүхдүүдийг хүлээн авдаг. Үүнээс болж хэчнээн хүүхэд хордож, хүндээр өвчлөхийг бид мэдэхгүй.
2023-03-31
Био “сэлбэг хэрэгсэл”-ийг хэвлэх нь аврал
Хүн төрөлхтөн технологийн үсрэнгүй хөгжлийн үр дүнд биологийн эд, эрхтнийг принтерээр хэвлэдэг болж байна. Үүний ачаар донорын эрхтэн хүлээж нас барах тохиолдол эрс буурч, ая хүнийг аврах боломжтой. Зөвхөн АНУ-д гэхэд өдгөө барагцаагаар 100 000 гаруй хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр хүлээж буй гэсэн статистик байна. Өнөөгийн байдлаар 3D принтерээр судас, арьс, мөгөөрс болон зарим эрхтнийг хэвлэдэг олон давхаргат цогц бүтэц бий болгоод буй. Хэдийгээр ийм дэвшилд хүрсэн ч ашины бүтээгдэхүүнийг хүнд шилжүүлэн суулгасан нь ердөө ганц жилийн өмнөх явдал. Олон улсын эрдэмтдийн багийнхан 2022 онд 3D принтерээр хэвлэсэн эрхтнийг анх удаа хүнд шилжүүлэн суулгажээ. Микротиа буюу төрөлхийн чихний дэлбээний дутуу хөгжилтэй, 20 настай мексик бүсгүйн эд, эсийг ашиглан Америкийн “3DBio therapeutics” компанийнхан чих “хийжээ”. Үүний тулд баруун чихнээс нь 0.5 грамм мөгөөрс авч, өөрийнх нь эс болон био бэх ашиглан хэвлэсэн байна.
2023-03-28
Хоол хүнсний аюулгүй байдлын зөрчлүүд илрүүлжээ
Улсын хэмжээнд хоол хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн “Хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөмж, зөвлөгөө өгөх, хоол, хүнсээр дамжих хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх” заалтыг үндэслэн улсын байцаагч нар хяналт шалгалт хийжээ. Үүнд хүнсний 184 үйлдвэр, цех, хүнсний худалдааны 1891, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 473 газар гэх мэтчилэн эл чиглэлийн 2708 үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулж 3284 зөрчил илрүүлж, 67 хувийг нь барагдуулжээ.
2023-03-28
Ухаалаг утасны хэрэглээг бууруулах санаачилга гаргажээ
Ухаалаг утасны хэрэглээг бууруулах санаачилга гаргажээ Өсвөр болонбага насны хүүхдүүд гар утасны зохисгүй хэрэглээ, дэлгэцийн донтолтод ихээр өртөх болсон. Гэтэл сургуулийн орчинд гар утсыг хэрхэнзохистой ашиглах чиглэлийн ямар нэгэн дүрэм, журам манайд байдаггүй.
2023-03-21
“Энэ жилдээ эрүүл жиндээ” аян эхэллээ
Аль насныханд ямар өвчин зонхилж байгааг тодорхойлохоор Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог өнгөрсөн оноос орон даяар эхлүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр ЭМЯ-наас “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлэв.
2023-03-21
Он гарснаас хойш долоон хүн ДОХ-оор өвчилснийг илрүүллээ
Энэ он гарснаас хойш ХДХВ/ДОХ-оор долоон хүн өвчилснийг илрүүлжээ. Үүнээс тав нь Улаанбаатарт, хоёр нь Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн аж. Уг тоог өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад таван тохиолдлоор илүү байна.
2023-03-16
“Өнөр бүл” хүүхдийн төвийн 160 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа
ГССҮТ гуравдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд “Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллаж, улсын асрамжинд байгаа 160 гаруй хүүхдэд рентген шинжилгээ, хэвлийн ЭХО, чих хамар хоолой, нүд, гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс засал, гавал тархины эмч болон хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын үзлэг оношлогооноос гадна витамин Д, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ хийжээ.
2023-03-13
Ходоодны уян дурангийн аппаратыг нэмэх нь
Хүн амыг эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмж хангахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо
2023-03-09