Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

ЭХЭМҮТ: Хавдартай хүүхдүүдэд зориулсан “Сургалтын танхим” ашиглалтад оржээ

2002 оноос дэлхийн дахинд “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжиж төлөвшүүлэх зорилгоор тэмдэглэж эхэлсэн.
2024-02-16

Б.ОЧИРБАТ: Хэвийн боовыг 15 хоног хадгалах нь зөв

Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан хоол хүнсээр дамжих халдвар тархах эрсдэл нэмэгдэж болзошгүйг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Баярын өдрүүдэд иргэд харьяа өрх болон дүүргийн эмнэлэгт хандахаас гадна ХӨСҮТ-өөс 24 цагаар яаралтай тусламж, үйлчилгээ авах боломжтойг энэ үеэр мэдэгдсэн. Зохистой хооллолтын талаарх зөвлөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Очирбатаас лавлалаа. 
2024-02-12

Хөх томруулах гоо сайхны мэс засал хийлгээд, ЭМДС-гаас төлбөрөө нэхэмжилжээ

ЭМДЕГ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авагч байгууллага болж, стратегийн худалдан авалтын үйл ажиллагааг 4 дэхь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
2024-02-09

“Цагаан сар-хариуцлага” аян өрнүүлж эхэллээ

Эрүүл мэндийн яам, Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ) хамтран сар шинийн өдрүүдэд “Цагаан сар-хариуцлага” аян өрнүүлж эхэллээ. Баяр ёслолын өдрүүдэд хайнга, болгоомжгүй байдал, зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй халдварт бус өвчлөл, зам, тээврийн болон ахуйн хүрээний осол, гэмтлийн тохиолдол эрс нэмэгддэг тул эрүүл мэндийн байгууллагууд эл аянаараа дамжуулан иргэдэд хариуцлагатай байхыг уриалах нь. Түүнчлэн архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан түгээж, сургалт, сурталчилгаа явуулахаар төлөвлөжээ.
2024-02-09

Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хүрээнд 135 иргэнийг тээвэрлэжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж нар яаралтай тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хамтарч  ажиллах гэрээ байгууллаа.
2024-02-06

Аюулт үзэгдэл, ослын улмаас долоо хоногт 10 хүн нас барсан байна

Аюулт үзэгдэл, ослын дуудлага сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдсэнийг ОБЕГ-аас мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 29- нөөс хоёрдугаар сарын 4-нд улсын хэмжээнд үүнтэй холбоотой 112 дуудлага бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоосоо 21-ээр өссөн үзүүлэлт болжээ. Тодруулбал, энэ хугацаанд объектын гал түймэр 83, хүний үйл ажиллагаанаас үүдсэн осол 25 (төөрсөн, цасанд суусан, зам, тээвэр, усны), газар хөдлөлт, гоц халдварт өвчний тохиолдол тус бүр хоёр бүртгэгдсэн байна. Объектын түймэр өмнөх долоо хоногийнхоос 12-оор нэмэгдсэн аж
2024-02-06

Хавдрын өвчлөл 96 хувиар нэмэгдэхэд бид бэлэн үү

Дөнгөж 30 настай, залуухан, сайхан бүсгүй хорт хавдар хэмээх аюулт өвчинтэй нүүр тулсан тухайгаа цахим орчинд хуваалцсан нь олон нийтэд нэгийг бодогдуулсан нь саяхан. Тэрбээр “Хүн эхлээд өөрийгөө л хайрлаарай, жаахан бааштай байхад гэмгүй юм байна. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа заавал хамрагдаарай” хэмээн чин сэтгэлээсээ захиж, анхааруулж хэлснийг энд дахин сануулахад илүүдэхгүй биз. “Тэрсхэн хоёр охиноо орхиод би яаж явах билээ, ядаж нэг жилийн өмнө мэдсэн бол ингэж хожуу шатандаа орохгүй ч байсан юм бил үү” хэмээн харамсал тээсэн түүний яриа олон хүнд ухаарал өгсөн болов уу.
2024-02-05

Нярайн эндэгдлээс сэргийлэх цахим сургалт боллоо

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 2016-2030”, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт, ЭМС-ын А/550 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд нярайн эндэгдлээс урьдчилан сэргийлэх цахим хурлыг нэгдүгээр сарын 30-нд зохион байгууллаа.
2024-02-02

Буруутай этгээдүүдээр 318 сая төгрөг нөхөн төлүүлнэ

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон хүний эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг хууль хяналтын байгууллага буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авах тухай Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан.
2024-02-02

“Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг”-ийн шинэ асуумжийг нэвтрүүллээ

​Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
2024-02-02

ГССҮТ-ийн сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч нар дохионы хэлний сургалтад хамрагдлаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Шидэт гар” дохионы хэлний сургалтын төвтэй хамтран сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч нарт зориулсан дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгууллаа.
2024-02-02

Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах талаар зөвлөлдөх уулзалт боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон Азийн хөгжлийн банк (АХБ) хамтран “Ковид-19 цар тахлын дараах орчинд Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах” ТA-10099 техник туслалцааны төслийг 2023 оны долдугаар сараас хэрэгжүүлж байна.
2024-02-01

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамтруулжээ

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг-т хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ үзүүлэх, үзлэг оношилгоо хийх арга хэмжээ зохион байгуулж, эрүүл мэндийн сэргээн засах үзлэг оношилгоо хийх, эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүллээ.
2024-01-30

Үерийн эрсдэлтэй бүсийн ариун цэврийн байгууламжийг сайжруулна

НҮБ-ын Хүүхдийн сангаас энэ онд үерийн эрсдэлтэй нутаг дэвсгэрийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг манай улсад хэрэгжүүлэхээр болжээ. Япон Улсын Засгийн газрын 1.8 сая ам.долларын дэмжлэгээр уг төслийг хэрэгжүүлэх аж. Үүний хүрээнд үерийн эрсдэлтэй газруудад ариун цэврийн байгууламж бий болгон, эрүүл ахуйн байдлыг нь сайжруулах гэнэ
2024-01-29

Дэлбэрэлтэд өртөн, эмчлүүлж байсан иргэдийн нэг нь эндлээ

ГССҮТ-д маш хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байсан 3 иргэний нэг нь өчигдөр шөнө нас барсан харамсалтай үйл явдал болжээ.
2024-01-27

ГССҮТ-д Эрчимт эмчилгээний тасагт 6, энгийн тасагт 4 хүн эмчлүүлж байна

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас Эрчимт эмчилгээний тасагт зургаа, энгийн тасагт дөрвөн хүн эмчлүүлж байгаа юм. 
2024-01-25

С.Чинзориг: Гурван хүний биеийн байдал маш хүнд байна. Биенийх нь 80-90 хувь нь түлэгдсэн

С.Чинзориг: Гурван хүний биеийн байдал маш хүнд байна. Биенийх нь 80-90 хувь нь түлэгдсэн
2024-01-24

А.Өнөржаргал: Галд өртсөн таван хүний биеийн байдал хүнд байна

Өнгөрсөн шөнө гарсан гал түймэртэй холбоотойгоор ЭМЯ-наас зарим зүйлийг тодрууллаа.
2024-01-24