Энэ он гарснаас хойш 19 хүн ДОХ-оор өвчилжээ
Энэ оны эхний 10 сард 19 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Тэр дундаа өнгөрсөн сард нэг хүн ХДХВ-ийн халдвар авсан нь батлагдсан аж. Он гарснаас хойш илрүүлсэн тохиолдлууд нь өмнөх жилийн мөн үеийнхээс гурваар цөөн байна. Бүх тохиолдлыг Улаанбаатар хотод илрүүлжээ. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 387-д хүрээд буй юм. Уг өвчний улмаас энэ онд хоёр хүн нас баржээ.
2024-11-12
Эмнэлгээс “олддоггүй” хүний эрх
Гуяных нь дээхэн талд буглаа үүсээд, дүүргийн эмнэлгийнхээ мэс заслын тасагт хандсан иргэнийг эмч нь олон хүний дэргэд шууд “Өмдөө тайл” гэсэн байгаа юм. Санаа нь зовсон үйлчлүүлэгч “Буглаа шархтай хүнийг ядаж үзлэгийн өрөөнд оруулдаггүй юм уу” хэмээн бараг гуйж байж боолтын тасагт очсон тухайгаа ярьсан.
2024-11-08
ГССҮТ сэтгэл заслын эмчилгээ нэвтрүүлжээ
Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн салбар эмнэлэгт сэтгэл заслын эмчилгээ нэвтрүүлж, үйлчлүүлэгчдэд зориулсан өрөөг иж бүрэн тохижуулж, ашиглалтад оруулсан байна.
2024-11-08
Өвөрмонгол эмч Б.Мандах: Монгол иргэдийн дунд үе мөч, уушгины өвчин зонхилж байна
“Хятадыг танин мэдэх нь” Өвөрмонголын соёлын өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд ӨМӨЗО-оос ирсэн мэргэжлийн эмч нар өнөөдөр Монголын иргэдэд үзлэг оношилгоо хийж байна. Эмч нарын баг арвуулаа гэнэ. Тодруулбал, мэдрэлийн эмч 2, ерөнхий дотрын эмч 2, уламжлал бариа заслын эмч 2, ясны эмч 2, цусны эмч 1, багийн ахлагчтайгаа нийлээд 10-уулаа аж. Эмч нарын багийг эмч Чэнь Сарнай ахалж байгаа аж. Тэд энэ өдрүүдэд ихээхэн ачаалалтай ажиллаж буй бөгөөд өдөр 200 гаруй хүнд үйлчилж байна.
2024-11-06
Туршилт, дасгал ажлын цахим хуудсанд зочлоорой
Хүүхдүүдэд шинжлэх ухааны мэдлэг олгох, хичээлээ бататгахад нь туслах www.turshilt.com цахим хуудсыг “Danna’s doodles”-ийн контент бүтээгчид хөгжүүлжээ. Энэхүү сайтад хэдэн ч насны хүн сонирхоод хийж болох шинжлэх ухааны туршилтын заавар бий.
2024-11-05
Сүүлийн таван жилд 240 хүн ажлын байрандаа амиа алджээ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт, урьдчилан сэргийлэлт, даатгал, эрх зүй гэх мэт эл салбарт тогтолцооны шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүссэнийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зарлав.
2024-11-05
Үе үеийн эмэгтэй парламентчид чуулж, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар хэлэлцэв
Монгол Улсын үе үеийн эмэгтэй парламентчдын гурав дахь удаагийн чуулган өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо. Энэ үеэр “Өөрчлөлтийн зүгт” өгөгдөл дүрслэлийн үзэсгэлэнг дэлгэсэн юм. Чуулганаар “Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал”, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт илтгэл танилцуулав.
2024-11-05
ЭМДЕГ даатгуулагчдын мөнгөөр “тоглодог” газар болчихлоо
Улсын урдаа барьдаг томоохон эмнэлгийн сувилагч Т эмнэлгүүдэд эдүгээ үүсээд буй нэгэн ноцтой нөхцөл байдлын талаар ярьсан юм. Тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС) мөнгөгүй болсон хэмээгээд эмнэлгүүдийн санхүүжилтийг энэ жилээс эрс танасан. Үүнээс үүдээд томоохон аппарат хэрэгслийн урвалж бодис, хангамж байнга тасардаг болов. Эвдэрсэн тоног төхөөрөмжөө ч засуулж чадахгүй, эмч, ажилтнууд ч цалингаа бүрэн авч чадахаа байсан.
2024-11-04
Нярайн зүрхний хүнд хэлбэрийн гажгийг эх орондоо эмчилдэг боллоо
Эх, хүүхэд, нярайд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн нярайн зүрхний мэс заслын эмчилгээ нэвтрүүлснээ зарлалаа. Тодруулбал, тус төвийн болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамтарсан баг зүрхний хүнд хэлбэрийн гажигтай төрсөн нярайд нээлттэй мэс засал анх удаа хийсэн нь амжилттай болжээ.
2024-11-04
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн амбулаторийг нээлээ
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн амбулаторийг уржигдар нээлээ. Уг амбулаторийг тус дүүргийн 20 дугаар хороонд барьжээ. Одоогоор тоног төхөөрөмжүүд байрлуулаагүй. Тоног төхөөрөмж суурилуулж, гадаад, дотоод заслын ажлыг ирэх сар гэхэд дуусгаж, үйлчлүүлэгчдээ хүлээн авахаар бэлтгэж буй юм гэнэ. Эмнэлгийн аюултай хог хаягдлыг хадгалах өрөө, халдвар хамгааллын дэглэм тогтоосон үед ашиглах тусгаарлах өрөө ч тэнд бий.
2024-11-01
Томуу, томуу төст өвчний 4-5 төрлийн вирусний идэвхжил өндөрсжээ
Томууны улирал аравдугаар сарын 1-нээс эхэлж, халдвар арваннэгдүгээр сараас нэмэгддэг. Харин 12-1 дүгээр сард томууны дэгдэлт оргил үедээ хүрдэг юм. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаторийн нийт үзлэгийн таван хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ.
2024-11-01
Зургаан настнуудын эрүүл мэндийн үзлэгийг оромдох вий
Боловсролын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, түүний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Үүний хүрээнд энэ хичээлийн жилийн нэг болон гуравдугаар улиралд нэгдүгээр ангийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулахаар болсон билээ.
2024-10-30
Ясны хорт хавдартай хэсгийг бүрэн авч, хиймэл үе суулгажээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсгийг бүрэн авч, хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийсэн байна. Уг хагалгааг тус төвийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийнхан БНСУ-ын эмч нартай хамтран гүйцэтгэжээ. Тэд дунд чөмөгний булууны хавдрыг авч, хиймэл үе буюу мега-протез суулгасан аж.
2024-10-29