Цэргийн бүртгэл энэ сарын 6-аас эхэлнэ. Бүртгэл хоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ. Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд хамрагдана.
Үүнд,
- 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч,
- 60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер,
- 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдана.
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Бүртгүүлэхдээ дараах бичиг, баримттай ирнэ.
Үүнд:
- Иргэний үнэмлэх,
- Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.
- Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:
- 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь,
- Иргэний цахим үнэмлэх
- Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ.
Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.