Унгар улс Европын холбооноос 1,04 тэрбум еврогийн татаас авах эрхээ алджээ. Энэ тухай Agence France Press мэдээлэв.
Энэхүү санхүүжилт нь ЕХ-ны 2027 он хүртэлх бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулагдсан бөгөөд 322 сая еврог урьдчилсан санхүүжилт болгон Унгарт нэн даруй төлөхөөр тусгасан байжээ .
Үлдсэн хэсгийг 2022 онд хэрэгжиж эхэлсэн болзолт механизмын дагуу царцаасан байна.
Тухайн үед ЕХ Унгар улсад хэргжиж буй Европын төсвийн зарцуулалтад санаа зовж байгаагаа илэрхийлж, төрийн худалдан авалтын зөрчил, ил тод байдал хангалтгүй байгааг онцолсон юм.
Эдгээр хөрөнгийг авахын тулд Унгар улс 2024 оны эцэс гэхэд шаардлагатай эрх зүйн шинэчлэлийг хийх ёстой байсан гэж Европын Комисс мэдэгджээ.
2024 оны 1-р сард Европын комисс Украиныг санхүүжүүлэхийг зөвшөөрүүлэхийн тулд Унгарт буулт хийхэд бэлэн байсан. Гэвч тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан Украины Зэвсэгт хүчинд үзүүлэх 50 тэрбум еврогийн макро санхүүгийн тусламжид хориг тавьсны дараа ийм явдал болсон юм.
ЕХ 2024 оны 7-р сарын тайландаа Унгар улс Европын холбооны ардчиллын хэм хэмжээг хангахгүй байна гэж заасан. Тухайлбал авлига, улс төрийн санхүүжилтийн дутагдал, ашиг сонирхлын зөрчил, хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хязгаарласан гэж үзжээ.