2025 онд бүх нийтээр амрах амралтын өдрүүдийг танилцуулж байна. Энэ жилд нийт 16 өдөр бүх нийтээр амрах хуваарьт өдөр бий. Тодруулбал, 1 сарын 1 буюу өчигдөр бүх нийтээр амарсан. Цагаан сарын баяртай холбогдуулан ирэх гуравдугаар сарын 1, 2, 3 буюу бямба, ням, даваа гарагт, мөн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 8-нд бямба гарагт амарна.
Ирэх зургадугаар сарын 1-нд эх, хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бүх нийтээр амрах өдөр таарч буй ч ням гараг байна. Харин Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 6 сарын 11-нд лхагва гарагт амарна.
Дэлгэрэнгүйг дараах календариас харна уу.