УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж байна
УИХ-ын энэ хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 5-ны нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх ёстой. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажлыг гүйцэтгэх зохицуулалттай. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны 85 дугаар захирамжаар гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм.
2023-05-11
Сонгуулийн сурталчилгааны зардлыг далайцтай бууруулах шаардлагатай гэв
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт”-ыг 2008 онд байгуулсан бөгөөд сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилготой төрийн бус байгууллагуудын сүлжээ юм. Гишүүн байгууллагууд нь сонгуулийн ажиглалт, зардлын тайлан, сонгогчийн нэрийн жагсаалт, нийгмийн сүлжээн дэх сурталчилгаа гэх мэт өргөн хүрээнд хяналт, шинжилгээ хийж ирсэн туршлагатай.
2023-05-11
Эрх баригчдад үйлчилдэг Сонгуулийн ерөнхий хорооны эрхийг нэмж болохгүй
УИХ-аар хэлэлцэж эхлээд буй Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаснаар намыг бүртгэх Дээд шүүхийн бүрэн эрхийг Сонгуулийн ерөнхий хороонд шилжүүлнэ. Мөн намуудын санхүүгийн мэдүүлгийг хүлээн авах гэх мэт олон эрхийг тус байгууллага хэрэгжүүлэхээр байгаа юм.
2023-04-26
Мэргэшсэн багш нар “Хариуцлагатай сонгогч” бэлтгэнэ
Сонгуулийн ерөнхий хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 3–8-ны өдрүүдэд сургагч багш бэлтгэх сургалт явуулж, 50 гаруй албан хаагчийг Сонгуулийн ерөнхий хорооны МССТ-ийн аймаг/дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багшаар томиллоо. Тэд хариуцсан аймаг, дүүрэгтээ сургалт явуулна.
2023-04-10
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 19-нөөс зогсооно
Мөн энэ сарын 19-нөөс эхлэн холбогдох аймаг, сум, дүүргийн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм. Ташрамд дурдахад, иргэд нөхөн болон дахин сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээлэлтэйгээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсаар дамжуулан танилцаж, шалгах боломжтой.
2023-04-07
“Сонгуулийн боловсрол” олгох клуб байгууллаа
Тус клуб нь сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд сонгуулийн хууль тогтоомж, ард нийтийн санал асуулгыг иргэдэд тайлбарлан таниулах, сонгогчдыг мэдээ, мэдээллээр хангах, сурталчлах, сонгуулийн судалгааг хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулах, сэтгүүлч, судлаачдыг дэмжих зэргээр иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана.
2023-03-24