“Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг баталлаа
Монгол Улсын Засгийн газраас аймаг орон нутгуудын онцлогт нь тохирсон хөгжлийг дэмжих замаар Хот, хөдөөгийн сэргэлтийг бүрэн хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн санхүү, татварын боломжийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг урамшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөө амьдрах сэдлийг төрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
2023-09-01
Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд үе шаттай нэвтрүүлнэ
Түүнчлэн тус хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт өдөр бүр “Шүд угаах цаг” бий болгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, “Эрүүл шүд” (2024-2027) арга хэмжээний төлөвлөгөөг ирэх улиралд багтаан баталж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалган, суралцагчдын шүд угаах цэг, орчин бүрдүүлэхийг үүрэгдсэн байна.
2023-08-31
МХҮХ-ноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв
Тухайлбал, нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө болон холбогдох бусад албаныхан өнгөрсөн тавдугаар сард МХҮХ-нд очиж, тэдний ажиллаж, үйл ажиллагаа явуулдаг байрны гаднах талбайн асуудлыг бүрэн шийдвэрлэхээ амласан байна. Учир нь гаднах талбайд нь борооны ус байнга тогтож, тэнд ажиллаж байгаа хараагүй иргэдийн гутал нь өдөржин нойтон явах болжээ. Иймээс МХҮХ-ноос 10 сая төгрөг зарцуулан, гаднах тохижилтын зураг төслийг хийлгэсэн аж. Гэтэл төрийн холбогдох байгууллагынхан санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар уг ажлыг гүйцэтгэх боломжгүйгээ хэлсэн байна.
2023-08-30
Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтыг Засгийн газар хариуцахаар боллоо
Хуралдааныг тус Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нээж үг хэлэхдээ “Эрдэмтэн судлаачид, архитекторуудын саналд тулгуурлан салбар дундын уялдаа холбоог зангидах зорилгоор энэхүү Үндэсний хороог байгуулсан. Зөв стратеги, нэгдсэн бодлого гаргаж, урт хугацаанд хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад гишүүд хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэлээ. Мөн УИХ-ын намрын чуулганаар хот, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой эрхзүйн реформ хийхээр зорьж байгаагаа тэмдэглэв.
2023-08-29
Олон улсын парламентчид Төв аймагт ажиллалаа
Бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн тогтолцооны ялгаатай байдлаас болж урьдчилан сэргийлэх бус, эмчлэх үйлчилгээнд илүү төвлөрч байгаа аж. Мөн хүн амын насжилт, эрүүл мэндийн үйлчилгээний зардлын өсөлт, хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг нь нэмэлт сорилт бий болгож байгааг оролцогчид ярилцаж, гарц шийдлийн талаар санал солилцжээ. “Ази, Номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ: Бид хаана байна вэ.
2023-08-23
Нефть боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахад парламент бүх талаар дэмжинэ
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар өчигдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Энэтхэг улсын санхүүжилтээр нефть боловсруулах үйлдвэр барьж буй. Тиймээс уулзалтын үеэр талууд бүтээн байгуулалтын уг томоохон төслийн явцын талаар ярилцсан байна.
2023-08-18
Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй
Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
2023-08-16