Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

“E-Mongolia” системийн хэрэглэгчийн тоо 1.7 саяас давлаа

2020 оны аравдугаар сарын 1. Энэ бол “E-Mongolia” системийн “мэндэлсэн” өдөр. Тухайн үед манай улсад цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтын дэглэм үргэлжилж байв. Тиймээс үйлчилгээг аль болох зайнаас үзүүлэх, иргэд ажил, амьдралынхаа олон асуудлыг интернэт орчноор дамжуулан шийдэх нь юу юунаас чухал байсан юм. Яг ийм үед Засгийн газраас “E-Mongolia” системийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь иргэдийн ажил, амьдралыг хөнгөвчлөхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл зэргийг шийдэхэд чухал хувь нэмэр оруулсан билээ. Уг систем нь өдгөө дотоодын хамгийн том платформ болон хөгжөөд байна
2024-01-22

2024 онд “Go Mongolia” уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээ зарлалаа

Монгол Улс 2024 онд “Go Mongolia” уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээ албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын томоохон зочид, оролцогчдыг хамруулсан үйл ажиллагааг нэгдүгээр сарын 18-ны өдөр Давос хотноо зохион байгууллаа.
2024-01-19

Монгол Улс НҮБ-д элссэний дараа Их Британитай дипломат харилцаа тогтоожээ

Монгол Улс, ИБУИНХУ хооронд 1963 оны нэгдүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоож, энэ жил 60 жилийн ой тохиож байна. Монгол Улс НҮБ-д 1961 онд элсэж, олон улсын тавцанд өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрүүлэх үйл явцын дараа барууны өндөр хөгжилтэй орнуудаас Их Британи анх удаа Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад өсгөхөд чухал түлхэц болжээ.
2024-01-19

Тони Блейр: Монгол Улс бүс нутгийн хэмжээнд ардчилсан тогтолцоог амжилттай хөгжүүлж байна

Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалт өнөөдөр 5 дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй уулзжээ.
2024-01-19

Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатуряныг Монголд хүрэлцэн ирэхийг урилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр уулзлаа.
2024-01-18

2 орны Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах төсөл амжилттай хэрэгжиж буйг өндрөөр үнэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнэШвейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзлаа.
2024-01-18

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хаалттай хуралдлаа

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
2024-01-17

Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Монгол Улсаас Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тогтоолын төслийг баталлаа. Хүмүүнлэгийн тусламжид зориулж 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
2024-01-17

Ногоон хөгжил, эрчим хүчний сэргэлтийг дэмжих чиглэлд хамтран ажиллана

Өнгөрсөн 17 жилийн хугацаанд тус банк Монгол Улсын Засгийн газрын болон хувийн хэвшлийн нийт 137 төсөлд зээл болон хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжилт олгожээ.
2024-01-17

Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг баталлаа

Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг баталлаа. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог бүрдүүлэх хүрээнд сүүлийн хоёр жилд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааны болон багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнг улсын хэмжээнд нэгдсэн шалгуураар хөндлөнгөөс үнэлдэг болсон.
2024-01-17

Шинэ хархорум хот байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авна

“Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлиг, Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах тухай Улсын Их Хурлын 2023 оны тогтоолын дагуу Засгийн газрын 2023 оны 40 дүгээр тогтоолоор Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулж, шаардлагатай суурь судалгаа, ТЭЗҮ, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
2024-01-17

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлнэ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газраас яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг тус Үндэсний хороо хэрэгжүүлнэ.
2024-01-17

Шүгэл үлээгчдийг эрх зүйн орчноор хангахад анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериантай уулзлаа.
2024-01-17

Парагвай руу харилцан визгүй зорчиж эхэллээ

АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 онд байгуулсан “Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээр” өнөөдрөөс хүчин төгөлдөр болж байна. 
2024-01-17

Багш нарын нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 15 асуудал хэлэлцэнэ.
2024-01-17

Төр онцгой дэглэм нэрээр шууд удирдлагыг гартаа авч байна

Сүүлийн жилүүдэд Төрийн өмчит компани (ТӨК)-д онцгой дэглэм тогтоон Засгийн газрын хяналтад авч, бүрэн эрхт төлөөлөгчөөр дамжуулан компанийн үйл ажиллагааг шууд удирдах практик тогтоод байна. 2019 онд Монголросцветмет ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК-д онцгой дэглэм тогтоосон бол 2022 онд Засгийн газрын 3 удаагийн шийдвэрээр дахин 3 компанид онцгой дэглэм тогтоосны дотор орон нутгийн өмчит нээлттэй хувьцаат компани хүртэл орсон.
2024-01-16

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо

Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд дэлхийн болон бүс нутгийн түвшинд тулгарч буй асуудлыг хамтран хэлэлцэж, олон улсын эдийн засгийн ойрын болон хэтийн ерөнхий дүр төрхийг тодорхойлдог энэхүү арга хэмжээнд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, Украин, Унгар, Франц, Швед, Шри Ланка, Эквадор зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
2024-01-16

Олон улсын чанартай "Замын-Үүд хуурай боомт" байгуулна

Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэв.
2024-01-15