ТАНИЛЦ: ТӨРИЙН НУУЦЛАЛЫН зэрэгтэй 9 гэрээг ил болгохоор шийдвэрлэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оноос эхлэн үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд үүнээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бодлого, чиглэлийн дагуу төмөр замын төслүүдийг, компанийн санаачилгаар ил, далд уурхайн бүтээн байгуулалт болон Загийн усны төслийг төрийн нууцад хамааруулсан байсныг өнөөдөр нууцаас гаргахаар шийдвэрлэлээ.
2022-12-09
ШУУД: Д.Амарбаясгалан: Нүүрстэй холбоотой есөн гэрээг нууцаас гаргалаа
Гэрээг ил болгож, Авлигатай Тэмцэх Газарт өгч шалгуулах, УИХ дээр байгуулагдсан Түр хороонд шилжүүлэх зэрэг үүргийг Ерөнхий сайд өгсөн. "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлж буй есөн төсөлтэй холбоотой гэрээг нууцаас гаргасан. Цаашид засгийн газар нууцын зэрэглэлтэй гэрээ хийхгүй
2022-12-09