Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

Аялал жуулчлалын гол маршрутын дагуу ариун цэврийн байгууламж барина 

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны энэ оны хоёрдугаар хуралдаан өчигдөр болсон байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн хэлэлцжээ. “Welcome to Mongo­lia” арга хэмжээг Япон, БНХАУ, БНСУ-д зохион байгуулснаас гадна Эдийн засгийн форум хийх үеэр 2000 гаруй зочин, гадаадын өндөр түвшний 500 орчим зочин, төлөөлөгч Монголд ирсэн аж. Агаарын тээврийн либералчлалын бодлогын үр дүнд энэ онд 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдэн, долдугаар сарын 1-нээс дотоодын нислэгүүдийг сэргээснээр 32 мянган хүн тээвэрлэсэн гэнэ. 
2023-08-15

Ерөнхий сайд өвлийн аялал жуулчлалд бэлтгэж эхлэх чиглэл өглөө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.
2023-08-14

У.Хүрэлсүхийн шахмал түлшийг Л.Оюун-Эрдэнийн кокс хүчгүйдүүлэв үү 

 Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах нэгдсэн, урт хугацааны бодлогогүй нь улстөрчдөд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх таатай боломж олгодгийн бас нэгэн тод жишээ болсон үйл явдал энэ өдрүүдэд өрнөж байна. Нийслэлээс гаргах 500 тэрбум төгрөгийн бондын 177 тэрбумыг агаарын бохирдлыг бууруулах ажилд буюу БНХАУ-аас 115 мянган тонн хагас кокс импортолж, гэр хорооллынхныг шинэ түлшний ээлжит туршилтад хамруулахад зарцуулах нь. Засгийн газраас гаргасан, Эрчим хүчний сайдын гардан танилцуулсан энэхүү шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид “виз дарсан”-аар ажил хэрэг болгох нөхцөл бүрдлээ. 
2023-08-11

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа

Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлсэн. 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан.
2023-08-10

Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Үерийн гамшгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэнэ.
2023-08-09

“Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ улам бататгана” 

Мөн тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзсан. Эдгээр уулзалт, айлчлалын үеэр хоёр улсын хооронд олон жил ярьсан Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглал гэсэн хоёр чухал бичиг баримтад талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Эхний хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэхээр болж буй бол замын зураглал нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах баримт бичиг юм.
2023-08-07

“Google” компани Монголд 10000 багш, 1000 инженер бэлтгэж өгнө

Мөн Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов. Энэхүү үйлчилгээнүүд Монголд нэвтэрснээр стартап, апп хөгжүүлэгчид Android in-app purchase-аар орлогын эх үүсвэртэй болох төдийгүй Монгол контент бүтээгчид Youtube-ээр орлого олох боломж бүрдэх юм
2023-08-05

АНУ-ын Засгийн Газарт дата, дэвшилтэт технологид суурилсан шийдвэр гаргахад чиглүүлэх усдаа корпораци ажилладаг байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “MITRE” корпорацид зочилж, тус байгууллагын дата шинжилгээ, симуляцийн судалгаа, туршилтын лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.
2023-08-04

Монгол Улс, АНУ-ын тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов.
2023-08-04

Америк руу 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэгтэй болно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
2023-08-03

Швейцарын холбооны улсаас Монгол Улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Юрг Бурриг хүлээн авч уулзлаа.
2023-07-31

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчлахаар мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ АНУ-д айлчлахаар мордлоо Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-тай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцоно. Монгол Улсын Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүний үүрэг гүйцэтгэгч Томас Крехан нар үдэн мордуулав.
2023-07-31

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар Америкийн Нэгдсэн Улсад наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр талууд албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана.
2023-07-31

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар А.Нарантуяа томилогдлоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар А.Нарантуяа томилогдож, тамгаа гардан авлаа.
2023-07-26

Зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлж, хуульд өөрчлөлт оруулна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академи УТҮГ-аас хийсэн судалгаагаар нийт 249 тусгай зөвшөөрөл олгож байгаагаас тухайн байгууллага өөрийн системээр 134, И-Монгол системээр 6, www.license.mn системээр 24, уламжлалт буюу цаасан хэлбэрээр 85-ыг олгож байна.
2023-07-26

Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засварлана

Засгийн газрын ээлжит хуралдаан долдугаар сарын 26-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох чиглэлээр Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө.
2023-07-26

ИБУИНХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчийн сайдын хүлээн авчээ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр шинээр томилогдсон Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулжээ.
2023-07-22

Монгол Улс, Европын холбооны Хүний эрхийн асуудлаарх ээлжит хэлэлцээ байгууллаа

Монгол Улс, Европын Холбооны Хүний эрхийн асуудлаарх ээлжит зургаа дахь удаагийн яриа хэлэлцээ долдугаар сарын 18-ны өдөр цахимаар зохион байгуулагджээ.
2023-07-22