Улиг болсон дуут дохио гамшгаас урьдчилан сэргийлэхгүй
“Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохио өчигдөр 16.00 цагт орон даяар дуугарлаа”. Онцгой байдлын байгууллага л ингэж мэдээлсэн болохоос биш иргэд, олон нийтэд үнэндээ дуут дохио сонсогдсонгүй.
2025-03-28
МАН доторх дарангуйлал
“УИХ-ын гишүүн бол бүх ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн Үндсэн хуулийн 23.1-т заасан байдаг. Гэхдээ сүүлийн хэдэн жилд Үндсэн хууль өөрөө хоосон бэлгэдэл болж хувирчээ.
2025-03-27
Төр шинэ бүтэц, албан тушаал бий болгож, төсвийн хямралыг “өрдөж” байна
Төсвийн орлого тасалдаж, эдийн засаг хүнд сорилттой нүүр тулсан энэ үед эрх баригчдыг асуудалд бодитой, голтой хандаж, үрэлгэн зардал, бодлогогүй шийдвэр гаргахгүй байхыг эдийн засагчид хамгийн их анхааруулж буй. Гэтэл манай Засгийн газар үүнтэй нь тэрсэлж буй мэт мугуйд, хуумгай шийдвэрүүдийг ар араас нь угсруулан гаргаж, гайхаш барсаар байна.
2025-03-27
Залуу малчид дайжиж, ахмадууд хотоо манаж үлдэв
Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцсээр 57.6 сая мал тоолсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байв. Ийм тооны малыг одоо хэн маллаж байна, бас цаашид хэн маллах вэ гэдэг асуудал манай улсад хэдийн нүүрлэчихлээ.
2025-03-26
Хэлбэр хөөсөн цахим засаглал
Цэцэрлэг, сургууль, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдахын тулд дугаарлаж зогсохгүй, онлайнаар бүртгүүлж, багшийн журнал, сурагчийн хувийн хэргийг цаасан хэлбэрээс халсан зэрэг үзүүлэлтээрээ Монгол Улс боловсролын салбарт цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлж буй онцлох таван орны нэгээр нэрлэгдсэнийг ЮНЕСКО өнгөрсөн онд мэдээлсэн.
2025-03-25
Оргил ачааллын үе дууссан ч цахилгаан хязгаарласан хэвээр байна
Эрчим хүчний оргил ачааллын үе дууссанаар айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ээлж дараалан хэрэглээгээ хязгаарлуулж, харанхуй суудаг цаг ард хоцорсон хэмээн салбарын холбогдох байгууллагууд ойрын өдрүүдэд пиар хийх боллоо
2025-03-25
Төв банкны ерөнхийлөгч дуулгавартай байх тусам хортой
Засгийн газар баян, хүчирхэг байна. Гэхдээ Төвбанкны ерөнхийлөгчтэй болтлоо “хүчирхэгжинэ” гэж байх уу? Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн сүүлийн үеийн мэдэгдлүүд, өмнө нь Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг хичээнгүйлэн тэмдэглэн суугаа фото сэлт олон нийтийн бухимдлыг төрүүлсээр байгаа билээ.
2025-03-24
Улаанбаатарын гэр хорооллыг “бетонон ширэнгэ” болгох 2040 төлөвлөгөө
“Гэр хорооллын газар бол Улаанбаатарын баялаг юм” гэж Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа хэлсэн нь бий. Амины орон сууц барих замаар гэр хорооллыг хөгжүүлж, иргэд хашаандаа тохь тухтай, сайхан амьдрах ёстой гэдгийг тэрбээр онцолж байсан билээ.
2025-03-24
Ардчиллыг аврах уу, алдах уу
Маш их сандарч, “Дандаа манай Засгийн газрыг шүүмжилж байдаг энэ хэдэн залууг баривчлаад мэдүүлэг авъя. Тэгээд хэд хоног дуудаж, залхаан цээрлүүлье. Үүний дараа ханд нь буухгүй яадаг юм” гээд өнгөцхөн, гэнэхнээр сэтгэж орхиж. Угаас цахим орчинд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг шүүмжилж мийм, элэглэл хийсэн хувь хүмүүс, мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчдийг дуудаж, байцаалт авдаг, айлгадаг жишиг тогтоочихсон учраас тэр ёсоор бүх зүйл “тайван” болоод өнгөрнө гэж тооцож. Гэтэл буруудав. Өнөөх залуу нь далайсных нь зоргоор далд ороод, шалчийх хүн биш байж. Цагдаагийн байгууллагынхан хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд бүдүүлгээр халдсан эл үйлдлийг тэрбээр олон нийтэд илчилж, мэдээлэл хийв.
2025-03-24
Ажиллах хүчнээ “аврах” боломж
Монгол Улсын эдийн засагт тулгамдсан таван гол асуудлын нэгдүгээрт хүний нөөцийн дутагдал бичигдсэнийг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор Б.Отгонтөгс хэлсэн юм.
2025-03-21
Утаагаа үдэж, өмхий үнэртэй золголоо
Энэ он гарснаас хойш нийслэл байнга л өмхий үнэртэй байлаа. Өчигдөр л гэхэд Улаанбаатарын төв болон баруун хэсгээр өмхий үнэр тархав. Иргэдийн зарим нь “Хүхрийн үнэр байна” гэсэн бол нөгөө хэсэг нь “Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэр ханхаллаа” гэх зэргээр таамаглал дэвшүүлсэн юм.
2025-03-20
Есөн сонгуулийн дараах ухаарал
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихийн тулд 801 хүний гарын үсэг цуглуулах заалтыг манай улс 1990 оноос хойш хэрэгжүүлж буй. Тэгвэл есөн удаа сонгууль зохион байгуулсны дараа сая л “Хэтэрхий өндөр босго тавьдаг байжээ” хэмээн ухаарсан аж.
2025-03-20
Тойруулах аргагүй эрсдэл, төөрүүлэх боломжгүй аюул чинь төсвийн хүндрэл болчихлоо
Засгийн газар нь дотоодын нэг компанитайгаа, нэгэн ордын талаар зөрчилдөж, пиар хийж маргасаар нүүрсний үнийн уналтын мөчлөгтэй нүүр туллаа. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ сарын 17-ны өдөр, чуулганы нэгдсэн хуралдааны нээлтийн дараа мэдээлэл хийхдээ “Биднээс хамаарахгүйгээр, олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй асуудал үүсэж, нүүрсний үнэ уналаа.
2025-03-19
Төрийн байгууллагынхан “орд харш”-д төвхнөсөөр байна
Ядуусын зовлон дээр баячуудын диваажин бүтдэг гэдэг. Үнэнч шударгаар хөдөлмөрлөдөг иргэд, мөнчгөрөөрөө ажил, бизнес эрхэлж байгаа хүмүүс Монголд аятай таатай амьдрах нөхцөл улам бүр хумигдсаар буй. Татварын хахир хатуу бодлого, төлбөр, хураамжийн дарамт тэднийг өөдийн нар үзүүлэхгүй зүдрээж, туйлдуулж гүйцлээ
2025-03-19
Бэлэг авах нь авлига биш гэж үү
Нийтийн албан тушаалтан хэн нэгнээс үнэтэй бэлэг авч, түүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр зарлах нь зохистой үйлдэл биш. Зөвхөн төрийн албан хаагч ч биш, хувийн хэвшлийн, бизнесийн байгууллагын ажилтан ч бусдын бэлгийг шууд авах нь соёлгүй, ёс зүйгүй үйлдэл. Үүнийг олон улсад gift policy буюу бэлэг хүлээн авах соёл хэмээн тодорхойлдог аж. Харин манайд ийм ойлголтыг төдийлөн мэддэггүй, бэлэг өгөх, авах нь хэвийн үзэгдэл, Монголын “сайхан” уламжлалд тооцогдсоор байна.
2025-03-18