Монгол орны өнцөг булан бүрт хүрч үйлчилдэг ХААН Банк харилцагчдынхаа тав тух, хэрэгцээ шаардлагад нийцсэн хамгийн орчин үеийн, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг билээ. Энэ удаад ч мөн адил харилцагчдадаа үйлчилгээгээ улам ойртуулан, банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлаар өдөр шөнийн аль ч үед хандах боломжийг бүрдүүлэн цахим сувгуудынхаа онлайн чат үйлчилгээг 24/7 болгон өргөжүүлээд байна.
Эрхэм харилцагч та ХААН Банкны албан ёсны Facebook чатаар болон Харилцагчийн мэдээллийн төвийн help@khanbank.com и-мэйл хаяг, www.khanbank.com вэб хуудасны чат болон бусад цахим сувгууд болох Wechat (Khan Bank), Viber (94031917)-аар дамжуулан өдөр бүр 24 цагийн турш, хүссэн үедээ банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээлэл, заавар, зөвлөгөөг түргэн шуурхай авахаас гадна санал, хүсэлтээ ч илэрхийлэх бүрэн боломжтой юм.
Банкны лавлах утас ачаалалтай үед та хүлээж цаг алдалгүйгээр, мөн салбар тооцооны төвүүдэд очих шаардлагагүйгээр, хүссэн үедээ хаанаас ч, хэдийд ч дээр дурдсан цахим сувгуудын чатад хандаарай.
ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа