"Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ын гишүүд УБ хотыг утаагүй болгосон гэж өөрсдийгөө 1,1 тэрбум төгрөгөөр шагнажээ
Шинжээчийн хэлж буйгаар "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ын гишүүд Улаанбаатар хотын утааг бууруулсан хэмээн өөрсдийгөө 1,1 тэрбум төгрөгөөр шагнажээ. Тухайлбал, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 60,7 сая төгрөгийн цалин, урамшуулал, ТУЗ-ын гишүүн Л.Одхүү 114.2 сая төгрөгийн цалин урамшуулал, Утааны эсрэг ээж, аавууд ТББ-ын тэргүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Пүрэвхүү 72,3 сая төгрөгийн урамшуулал гэх мэтчлэн 29 хүн 1.1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал авчээ.
2023-12-20
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалтуудыг шинжлэн судална
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахалж, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр үргэлжилнэ.
2023-12-20
Авлига, албан тушаалын 757 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 12 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 114 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 40 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2023-12-19
Багийн эмч нарыг чадавхжуулах богино хугацааны сургалт явуулж байна
Эрүүл мэндийн сайдын санаачилгаар эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэнг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор ЭМЯ, ЭМХТ-өөс 18 аймгийн 84 багийн бага эмч нарыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Олон улсын Монгол эмнэлгийн хороонд зохион байгуулж байна.
2023-12-19
Энэ онд 200 гаруй автобусны дулаан гарааш ашиглалтад орно
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчмын 9.8 га газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн авто бааз байгуулж буй. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт орчимд байгуулж буй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус бүтээн байгуулалтуудын явцтай танилцаж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.
2023-12-19
Б.Мижид: Бид цаг үрж суух шаардлага алга, таръя гэж хэлсэн
Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
2023-12-19
Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр Б.Ган-Очирыг сонгожээ
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны IX чуулган болж, ерөнхийлөгчөө тодрууллаа. Ерөнхийлөгчийн кандитад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Б.Батзаяа, ҮБХ-ны нарийн бичгийн дарга М.Амгаланбаатар, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир нар нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд лмаар Б.Ган-Очир тэргүүлж ерөнхийлөгчөөр сонгогджээ.
2023-12-19
"Moon dance" хамтлаг дэлхийн аваргаас хүрэл мeдаль хүртлээ
"Moon Dance" бүжгийн хамтлаг 2023 оны Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медалийн эзэд болжээ. Эл тэмцээнд Монголоос “Moon dance” болон "Star" хамтлагууд оролцож, хоёулаа шилдэг зургаад багтан финалын шатнаа өрсөлдсөн юм.
2023-12-19
Зам цэвэрлэгээний ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна
Хүйтний эрч эрс чангарч, олон өдөр дараалан цас орж, хөрсөн дээр -45 хэм хүрэн хүйтэрч байгаа тул давс, бодис хайлахгүй, халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүссэн. Нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд замын цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэн ажиллаж байна.
2023-12-19
Хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан хүүхдийг ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана
Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарсан. Мөн үргэлжлүүлэн сурагчдын урт хугацааны амралт эхэлнэ. Энэ хүрээнд хүүхдийг ахуйн осол, гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг холбогдох албаныхантай уулзаж, үүрэг чиглэл өглөө.
2023-12-19
Хиймэл нуур байгуулж, гадаргын усыг түлхүү ашиглахыг үүрэг болгов
Орон нутгийн хамгаалалттай газрыг байгальд ээлтэй болгон, хүрээлэн байгаа орчны эрүүл, аюулгүй байдлыг хадгалж, ногоон хөгжлийн бодлогыг хангах, экосистемийг алдагдуулахгүйгээр иргэдийн амралт чөлөөт цагаа байгальд өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Их баянгийн аманд 863.1 метр урт шороон далантай, 280000 куб метр ус хуримтлуулах эзлэхүүнтэй, 110000 ам метр усан мандлын талбайтай хиймэл нуур /хөв/ байгуулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тус хиймэл нуурыг байгуулсан газарт ажиллалаа.
2023-12-19