Өнөөдөр -12 хэм хүйтэн байна
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө -9-12 градус хүйтэн байна.
2024-01-11
Нүүрсний сонсголын тайланг ХААЛТТАЙ хэлэлцлээ
“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр (2024.01.10) 14 цаг 50 минутад эхэллээ. Энэ өдрийн хуралдааны эхэнд Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан болон Түр хорооны санал дүгнэлт, тайлангийн мөрөөр авах арга хэмжээний тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтов.
2024-01-10
Ерөнхийлөгчийн сонгосон Элчин сайд нарыг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.01.10/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 01 сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөв
2024-01-10
УДБЭТ дэлхийн алдарт сонгодог уран бүтээлийн дээжээс үзэгчдэдээ хүргэнэ
УДБЭТ-ын хамт олон 2024 ондоо шинэ шинэлэг уран бүтээлийн дээжисээс үзэгчиддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ оны эхний балет нь П. И Чайковский “Щелкунчик” А.Адан “Жизель” балетаар, дуурийг П.И.Чайковский “Евгений Онегин” дууриар хийхээр төлөвлөөд байна. Оросын аугаа хөгжмийн зохиолч П. И Чайковскийн алдарт 2 бүтээл энэ оны эхний саруудад тоглогдож байгаа нь онцлог юм. Тэд балетын үзэгч фэнүүддээ зориулан дэлхийн сонгодог балет П.И.Чайковскийн ”Щелкунчик,” А.Адан “ Жизель” балетыг тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байна.
2024-01-10
Халиа тошин үүссэн байршлуудад шуурхай баг өдөр бүр ажиллаж байна
Энэ өвлийн улиралд халиа үүсэх үзэгдэл харьцангуй эрт эхэлж, байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэн, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөж, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэж байна. Иймд халиа тошин үүссэн байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 30 ажилтан, зургаан машин техникийн бүрэлдэхүүнтэй шуурхай баг өдөр бүр ажиллаж байгаа юм.
2024-01-10