УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахгүй
Өнөөдрөөс буюу 2024 оны хоёрдугаар сарын 05-ны өдрөөс УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, цагаан сарын өмнө иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны ногдол ашиг тараахтай холбогдуулан Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэхээр товлосон.
2024-02-05
Цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд Д.Нарантулга түрүүллээ
Сар шинийн цуврал барилдааны эхнийх болох “Хавдрын эсрэг үндэсний зөвлөл”-ийн нэрэмжит цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд 384 бөх барилдсанаас Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, улсын харцага М.Дармаабазарын хүү Нарантулга ес даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, залуу бөх Амарсайханы Баттүшиг үзүүрлэв.
2024-02-05
Сумын цолтнуудын барилдаанд Д.Цэрэнням заан гурав дахиа түрүүлжээ
“Тарвалин” хийдийн нэрэмжит, Сүлд ТВ, МҮБХ-той хамтран зохион байгуулж буй Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдав. Тус барилдаанд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Эрдэнэтогтохын Түмэннасан үзүүрлэв.
2024-02-05
Гурван хүүхэд тээвэрлэсэн машин сураггүй болсныг олжээ
Насанд хүрээгүй гурван хүүхэд тээвэрлэсэн машин сураггүй болжээ. Тодруулбал, Төв аймгийн Баянхангай сум, Хөшөөт багийн "Цэнгээгийн худаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т суудлын автомашинаар зочиж явсан иргэд сураггүй болсон тухай дуудлагыг 2024 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийн 03:08 цагт хүлээн авчээ.
2024-02-05
21 аймгийн 250 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрч байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 14 аймгийн 47 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 136 суманд цагаан зудын, 17 аймгийн 68 сум, нийслэлийн 2 дүүрэгт цагаанаар зудархуу буюу нийт 21 аймгийн 250 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байна.
2024-02-02
Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрт шалгалт хийж байна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан “Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх” ажлын удирдамжийн дагуу 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байна.
2024-02-02
Өмнөговийн тэмээн сүрэг 16 түмд хүрчээ
Тэмээг өсгөн үржүүлэх, Тэмээн соёл спортыг хөгжүүлэх, тэмээ маллагааны арга ухаан, зан үйлтэй холбоотой уламжлалт болон шинэлэг арга хэмжээнүүдийн цар хүрээг өргөжүүлэх, тэмээ, тэмээчин хоёроо дотооддоо болон олон улсад сурталчлах ажлуудыг зохион байгуулсаар ирлээ.
2024-02-02
СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ: Саналаа ХУДАЛДАХГҮЙ
Судлаачид, иргэний нийгмийн байгууллага болон судалгааны институтуудын зүгээс намууд болон нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүжилтын зардлын хэмжээг багасгая, бодлогын сонгууль хийдэг болъё гэж олон жил ярьж, уриалж байгаа ч хэрэгжсэн нь үгүй. Нэгэнт сонгууль мөнгөний өрсөлдөөн, уралдаан болоод ирэхээр парламентад сонгогдохын тулд ямар ч хамаагүй аргыг ашиглах, ялангуяа сонгогчдодоо бэлэн мөнгө, бэлэг сэлт, элдэв амлалт өгч сонгогдох оролдлогууд хийгдэж байна.
2024-02-02
Бүсчилсэн цахим хурлыг зохион байгуулж байна
Өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцох зорилгоор УОК-ын Шуурхай штабаас бүсчилсэн цахим хурлыг зохион байгуулж байна.
2024-02-02