Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Ипотекийн зээлийн үлдэгдэл 7.2 их наяд төгрөгт хүрчээ

Аравдугаар сарын статистик мэдээллээр банкны системийн хэмжээнд олгосон ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 7 их наяд 272 тэрбум төгрөг болж нэмэгдлээ. Өнгөрөгч аравдугаар сард шинээр 235 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноос 120 гаруй тэрбум төгрөг нь жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн эх үүсвэрт хамаарч байна.
2023-11-23

Хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ

Дорноговь, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасагт цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг эмчлэх суурь багажтай болсноор энэ төрлийн мэс засал эмчилгээг орон нутагт хийж эхэллээ.
2023-11-23

Монгол Энэтхэгийн харилцаа 3 мянган жилийн тэртээгээс эхлэлтэй

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Сингх Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол-Энэтхэгийн хамтын ажиллагаа, найрамдлын “Мөнхийн хөшөө” болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хурдацтай эрчимжихэд үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэлээ. Түний бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан төрийн албан тушаалтнууд хүлээн авч уулзлаа.
2023-11-23

Аюулгүй байдлын хамтын ажиллагааг Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд өргөжүүлнэ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Япон Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Акиба-гийн урилгаар арваннэгдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Япон Улсад айлчлал хийж байна.
2023-11-23

The Guardian: Өв залгамжлалын тухай шуугиан тарьсан үлгэр

Дуучид, бүжигчид, акробатчид, уран нугараачдаас бүрдсэн асар том бүрэлдэхүүн өв залгамжлалын төлөөх өрсөлдөөнийг харуулах баатарлаг, сэтгэл хөдөлгөм түүхээр таныг аялуулна.
2023-11-22

Telegraph: Хүний эрхийг зөрчсөн, Төр улсыг тахин шүтсэн агуулга орчин цагт нийцэхгүй

Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр “Монгол хаан” жүжгийн талаарх шүүмж The Telegraph-д нийтлэгдсэн. Энэхүү шүүмжийн гол агуулга нь хүйтэн хөндий байдлаар монгол туульсыг илэрхийлж, жүжигчдийн дүр, харилцаанд ялгаварлан гадуурхалт ихээр ажиглагдаж, ард иргэдээсээ илүү төр улсыг магтаж, шүтсэн байдлыг харуулсан нь Английн үзэгчдэд тавгүй сэтгэгдэл төрүүлнэ гэх гол агуулгыг шигтгэжээ.
2023-11-22

Монгол Улсын үндсэн чадавхид үнэлгээ хийх багийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

ДЭМБ-ын Олон улсын эрүүл мэндийн дүрэм /ОУЭМД/-ийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээний хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  
2023-11-22

Монгол Улсын оршил, хөгжлийн тулгуур сэдэвт хурал боллоо

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, Сангийн сайд, Төлөвлөгөөний комиссын даргаар ажиллаж байсан Д.Содном гуайн 90 насны ойд зориулсан "Монгол улсын оршил, хөгжлийн тулгуур үзэл баримтлалын төсөл" сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал боллоо.
2023-11-22

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: Өнөөдөр алдарт жүжигчин Скарлет Иохансоны төрсөн өдөр

Өнөөдөр гадаа 16 хэм хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2023-11-22

Дундговь аймгийн Хулд суманд осол гарч, хоёр хүн нас баржээ

Дундговь аймгийн Хулд сум /аймгийн төвөөс баруун урд зүгт 113 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т/ суудлын автомашин, зорчигч тээврийн автобустай мөргөлджээ.
2023-11-21

Канад Улстай “Агаарын харилцааны тухай” хэлэлцээр байгуулна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Грег Фергуст бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
2023-11-21

Барилгын суурь хэтрүүлж ухсан зөрчлийг арилгуулна

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг “Фүжи Девелопмент” ХХК хэрэгжүүлж буй. Тус компани Архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн барилгын суурь ухсан зөрчил гаргажээ. Тус асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар газар дээр нь ажиллалаа.
2023-11-21

Монгол, Энэтхэг улсуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх-ийг нутаг буцахтай холбогдуулан хүлээн авч уулзлаа.
2023-11-21

Канад Улсад англи хэлний багш нарыг бэлдэнэ

Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жолигийн урилгаар арваннэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Гадаад хэргийн сайд Мелани Жоли-тай албан ёсны хэлэлцээ хийв.
2023-11-21

2050 онд зудын эрсдэл 6 дахин нэмэгдэнэ

Эрсдэлийн үндэсний форумын хүрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Дэлхийн болон үндэсний түвшний гамшгийн эрсдэлийн өнөөгийн байдал, хандлага” сэдвээр илтгэл танилцууллаа.
2023-11-21

Аймаг бүр стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбайтай болно

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын ерөнхий газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын хөл бөмбөгийн холбооны төлөөллүүд хамтран гурван талт Санамж бичигт гарын үсэг зурлаа.
2023-11-21

Иргэн: "Амиа хорлосон" нэрээр хэргийг хаадаг жишиг тогтжээ

 “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэгт хохирсон иргэд өөрсдийн хүүхэд, хамаатан садныхаа цэргийн ангид нас барсан тохиолдлуудыг хуваалцаж байна.
2023-11-21

Булган аймагт “Нэг жуулчин-нэг хонь” бодлого хэрэгжинэ

Сүүлийн 3 жилд Булган аймагт аялал жуулчлалын бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Цаашид аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд стандарт боловсруулж, адууны өв соёлоо дээдлэн унага бэлэглэх, морин аялал зохион байгуулах маршрут гаргах, “Нэг хонь - нэг жуулчин” концепцийг хэрэгжүүлэх, малчдад аялал жуулчлалын талаар мэдлэг олгох зэрэг жилийн 4 улиралдаа тохирсон бодлого үгүйлэгдэж байна.
2023-11-21

Ховд аймаг Булган, Байтаг боомтоор БНХАУ-тай холбогдоно

Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын төсөл арваннэгдүгээр сарын 21-нээс хэрэгжиж эхэллээ. Тус төсөл хэрэгжсэнээр  баруун бүс, Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн 2 боомтоор холбогдох нөхцөл бүрдэнэ.
2023-11-21

Татварын бааз суурийг өргөтгөж, уялдаа холбоог хангах асуудлыг хөндлөө

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Татварын суурь орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Монголын ноос, ноолуурын холбооны төлөөлөл, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
2023-11-21