Ховд-Улаангом чиглэлд их хэмжээний цас орж, зам хаагджээ
Олон улс болон улсын чанартай авто замын А1701 дугаартай Ховд-Улаангом чиглэлийн замын зорчих хэсгийн 40-70км-т их хэмжээний цас хунгарлан тогтжээ. Мөн А17 дугаартай авто замын Улаандавааны хэсэгт цас хунгарлаж шуурсан. Дээрх чиглэлүүдэд шуурхай ажлын хэсэг гарч, хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байна.
2023-12-04
Дэлхийн ургамлын судалгааны нэр хүндтэй сэтгүүлд Монгол судлаач ажиллана
Америкийн ургамлын биологичдын нийгэмлэгээс эрхлэн гаргадаг ургамлын судалгааны чиглэлээр дэлхийд нэр хүндтэй, тэргүүлэх сэтгүүл болох Ургамлын физиологи (Plant Physiology, IF-8.005) сэтгүүл нь хойч үеийнхээ редакторууд, шүүмжлэгч нарыг бэлтгэх, ургамлын судалгааны нээлт, ололтуудыг таниулан түгээх зорилгоор дэлхийн өнцөг булан бүрm ажиллаж байгаа шилдэг залуу судлаачдыг редакцын зөвлөлдөө хоёр жилийн хугацаагаар шалгаруулан ажиллуулдаг.
2023-12-04
СБД-ийн IV, V хороо Партизаны гудамжийг бүрэн камержуулжээ
Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж, эхний ээлжид Чингэлтэй дүүргийн тодорхой хороодод амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан.
2023-12-04
Эрчим хүчний оргил ачаалал 1493 МВт хүрчээ
Эрчим хүчний системийн 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн мэдээллийг хүргэе. Тус долоо хоногийн оргил ачаалал арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагт 1493 МВт хүрсэн бол хамгийн их импорт мөн өдөр 311 МВт хүрсэн байна.
2023-12-04
“Утгын чимэг” наадмын анхны тэргүүн байрыг Л.Түдэв хүртэж байжээ
Монгол Улсын төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, Орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч, суут эрдэмтэн, нэрт орчуулагч Цэндийн Дамдинсүрэнгийн 115 жилийн ойд зориулсан "Утгын чимэг- 2023" богино өгүүллэгийн наадам арванхоёрдугаар сарын 10-нд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт болно.
2023-12-04
ДНБ 6.9 хувиар өсжээ
2023 оны эхний гурван улиралд бодит ДНБ 6.9 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд уул уурхайн салбар гол нөлөө үзүүлсэн.
2023-12-04
Уур амьсгалын өөрчлөлтөд охид, эмэгтэйчүүд ихээр өртөж байна
Aрабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28)-ын үеэр Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгээс 2023 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр дээд түвшний уулзалт зохион байгуулав.
2023-12-04
Хөрөнгийн зах зээлийг тогтвортой хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлжээ
Санхүүгийн Зохицуулах Хороо, “Монголын Хөрөнгийн бирж” ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын эрх ашигт ээлтэй нэмэлт, өөрчлөлт орсон талаар мэдээлэл хийлээ.
2023-12-01
Хонконгийн биржид хувьцаагаа давхар бүртгүүлэх боломжийг хэлэлцжээ
“Монголын хөрөнгийн зах зээлийн уялдаа холбоо” сэдэвт үйл ажиллагааг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд энэ сарын 29-нд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Хонконг талаас Хонконг, Макао дахь Монгол Улсын Ерөнхий консул, Санхүүгийн үйлчилгээ төрийн сангийн хороо (FSTB), Хонконгийн хөрөнгийн бирж (HKEX)-ийн удирдлагууд, манай талаас Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд оролцлоо.
2023-11-30
Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурчээ
Базелийн засаглалын хүрээлэнгээс жил бүр гаргадаг мөнгө угаахтай тэмцэх индекс зарлагдаж, Монгол Улсын эрсдэл буурч, үнэлгээнд ахиц гарчээ. "Базелийн индекс-2023" энэ оны арваннэгдүгээр сарын 13-нд зарлагдсан байна. Энэ жагсаалтын 1 дүгээрт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хамгийн өндөр эрсдэлтэй улсаар Гайти Улс гарсан бол хамгийн эрсдэл багатай улсаар буюу 152 дугаарт Исланд улс шалгарчээ.
2023-11-30