Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Равжаа

ОХУ-аас импортолж байсан шингэрүүлсэн хийтэй вагоны улмаас Сэлэнгэд “түгшүүр” зарлав

Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, “Сүхбаатар” өртөөний туслах зам дээр 35 тн пропан хий ачсан вагонцистернийг бусад ачаатай вагоноос салган тусгаарлаж, аймгийн Цагдаагийн газрынхан тухайн орчинд иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулсан юм байна. Энэ нь иргэдийг тэвдүүлсэн үйл явдал болжээ. 
2024-03-04

 Хилийн цэргийн алба хаагч осгож амиа алджээ

 Увс аймгийн Бөхмөрөн сум дахь хилийн цэргийн ангийн ахлах ахлагч цолтой Б.Б хилийн харуулын ээлжээс буугаад буцаж явахдаа амиа алджээ. Түүний нас барсан шалтгааныг осгосноос болсон гэж урьдчилсан байдлаар үзэж буй гэнэ. Түүнтэй хамт хошууч Л, жолооч С, аж ахуйн дарга, ахлагч Ц.Б нар ээлж хүлээлцүүлээд явсан бөгөөд буцах замдаа батлагдсан маршрутаас гарч хилийн харуулаас буусан талийгаач Б.Б-гийн найзындаа очиж сархад хүртсэн аж.
2024-03-04

УИХ, ЕТГ-ын дарга асан З.Энхболдыг шүүхэд албадан ирүүлэхээр болжээ

Тус компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт буруутгагдсан. Өөрөөр хэлбэл, эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан хэрэгт холбогдон гэм буруутай, эсэхийг нь дэнслэхээр болоод буй. 
2024-03-01

 “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн давж заалдах хурлыг товлолоо

 “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс зарим шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүй чөлөөлсөн, хөнгөн ял оноосон хэмээн улсын яллагч нар эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус шүүх эл хэргийн давж заалдах шүүх хурлыг энэ сарын 7-нд хэлэлцэхээр товлож буй аж. 
2024-03-01

Угаасан мөнгөө усан завь болгосон нь наад захын жишээ

Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б.Баттулга, эл ХХК-ийн захирал П.Энхтүвшин, “Аглаг хангайн уулс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бүрэнбадрах, иргэн Б.Пунцагбалжир нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сард хэлэлцэн шийдвэрлэсэн юм. 
2024-02-29

Боловсролын зээлийн сангийн 220 зээлдэгч 1.2 сая ам.доллароо эргүүлэн төлжээ

Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хэсгийнхэн хэрэг бүртгэлтийн долоо, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Тодруулбал, АТГ, ЭЦА-ны мөрдөгчид 1997-2023 онд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах 3069 хүнд олгосон 230.1 тэрбум төгрөгийн зээл, 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг нэг бүрчлэн шалгаж буй билээ
2024-02-28

Ханги боомтын Гаалийн салбарын удирдах албан тушаалтныг шалгаж байна

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомтын Гаалийн салбарын эрхлэгч Ж.Мөнхтөрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлжээ. Орон нутгийн эх сурвалжууд “Түүнийг албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхэлсэн. Гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийж, хойшлуулшгүйгээр баривчилсан” гэсэн мэдээлэл өгсөн юм. Улмаар шүүгчийн шийдвэрийн дагуу яллагдагчаар тооцон, нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
2024-02-28

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн хэргийг нэмж шалгаж дууслаа

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд болон тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үл ялих шалтгаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаагаад байсан юм. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Засаг дарга Ч.Чимэд тэргүүтний хэрэгт хийлгэхээр заасан нэмэлт ажиллагаануудыг шалгаж дуусжээ. Уг нь тэдний хэргийг 2021 оноос хойш мөрдсөн юм
2024-02-27

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн хэргийг нэмж шалгаж дууслаа

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд болон тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үл ялих шалтгаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаагаад байсан юм. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Засаг дарга Ч.Чимэд тэргүүтний хэрэгт хийлгэхээр заасан нэмэлт ажиллагаануудыг шалгаж дуусжээ. Уг нь тэдний хэргийг 2021 оноос хойш мөрдсөн юм. 
2024-02-27

 УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэргийг шалгаж дуусжээ

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас дөрвийг нь шүүхэд шилжүүлэх, есийг нь хаах саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. Яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэхээр НПГ-т хүргүүлсэн хэрэг дунд дээрх төрийн түшээтэй холбоотой үйлдлүүд багтсан юм. АТГ-төдгөө 855 хэргийг мөрдөн шалгаж буй бөгөөд өмнөх долоо хоногт хэрэг бүртгэлтийн хоёр хэргийн долоон объектод нэгжлэг хийсэн гэнэ. 
2024-02-27

Хууль, дүрмийг уландаа гишгэгч Б.Пүрэвдорж

УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй
2024-02-26

“Бэлтэсмөрөн” ХХК-ийн удирдлагын хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэнэ

Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр боллоо. Тус компанийг үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал .Нямдэлгэр, .Пүрэвсүрэн, .Бузмаа, .Уяабор, .Нямдалай, .Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч .Дэлгэрмаа, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ нар өнгөрсөн оны зургаадугаар сард хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан юм
2024-02-23

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарт яллах дүгнэлт үйлдэв

БНСУ-ын “Дэү” компаниас хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, нийслэлийн нийтийн тээвэрт явуулж эхэлсэн албан тушаалтнуудад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Ногоон автобусны гэх эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан, өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зөвлөхийн албан тушаал хашиж буй Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч байсан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, БНСУ-ын дөрвөн иргэн зэрэг 24 хүнийг яллагдагчаар татсан билээ
2024-02-23

Сургуулийн гал тогоо засварлах тендер шалгаруулахдаа хахууль авсан уу

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн гал тогоог засаж, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл хангахын тулд орон нутгийн албан тушаалтнууд нь хахууль авсан хэрэгт холбогджээ. Тус сумын ЗДТГ-аас Тендерийн үнэлгээний хороо байгуулж, ажлын хэсгийн даргаар нийгмийн бодлогын мэргэжилтэн Т.Бүрэнжаргал, гишүүнээр Соёлын төвийн эрхлэгч З.Задгай, сургуулийн нийгмийн ажилтан Ц.Мөнхжаргал, цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Батзул нар томилогдсон гэнэ. Улмаар энэ хүмүүсийн багтсан Тендерийн үнэлгээний хорооныхон сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засвар хийх 35, сумын төвийн зам засвар, гэрэлтүүлэг засварлах 60 сая төгрөгийн өртөгтэй хоёр ч сонгон шалгаруулалт явуулсан аж
2024-02-22

Архангайн Засаг дарга асан Ц.Мөнхнасан нарын хэргийг шүүх шийдэхгүй байна

Архангай аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга асан, өдгөө ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга байсан Б.Өсөхбаяр, ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж чадахгүй байна. Уг нь тус шүүх гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг товлосон боловч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэжээ. Тэдэнд холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийнхүү хоёр дахь удаагаа нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж гаргаж буй юм. Үүнээс өмнө 2020 онд тус шүүхэд Ц.Мөнхнасан, Б.Өсөхбаяр, Т.Батсүх нарт холбогдох хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-т буцааж байсан билээ
2024-02-22

Л.НАРАНТУЯА: Улсын эмнэлгүүд төлбөрийн жишиг хэмжээг 10 000-25 000 төгрөгөөр нэмснийг хүчингүй болгууллаа

Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд хэрэгжиж байгаа төлбөртэй тусламж, үйлчилгээний журам болон тариф тогтоосон шийдвэрүүдийг Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас хянаж хүчингүй болгуулжээ. Энэ талаар тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Нарантуяагаас тодрууллаа.
2024-02-21

Үзэгдэх орчин хязгаарлагдсанаас хэд хэдэн ноцтой осол гарав

Монгол орны нийт нутгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд дайрсан хүчтэй салхи, цасан шуурганы улмаас авто замд халтиргаа гулгаа үүсэн, үзэгдэх орчин хязгаарлагдсанаар осол, хэрэг цөөнгүй гарчээ. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст ирсэн дуудлага, мэдээлэл өмнөх өдрүүдээсээ өссөн байв. Тухайлбал, олон нийтийн сүлжээнд зураг, бичлэгийг нь нийтэлсэн, Өмнөговь, Дундговь аймгийн хоорондох замд гарсан, шатахуун тээвэрлэж явсан ачааны машин автобустай мөргөлдсөн ослын улмаас хоёр хүн гэмтсэн байна
2024-02-19

Согтуурал хэмжих багаж авах хөрөнгөөс завшсан ИТХ-ын даргыг шүүхэд шилжүүлэв

Орон нутгийн удирдах албан тушаалтнууд төсвийн болон хандивын хөрөнгөөс ямар нэг арга сүвэгчлэн завшиж, өөрсдөдөө давуу байдал бий болгосон тохиолдол гарсаар байна. Тухайлбал, Ховд аймгийн Буянт сумын ИТХ-ын дарга Б.Цэнд-Аюушид холбогдох хэрэгт тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сум дундын шүүхдээ шилжүүлжээ. Тэрбээр Ховд аймгийн Буянт сум дахь Цагдаагийн хэсэгт драгер буюу согтуурал хэмжих багаж авах төсвийг нь баталсан гэнэ. Улмаар “Буянт Ундрах шим” гэх компанитай уг багажийг нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг нь түүндээ “Alcotest 7510” загварынхыг авахаар болсон аж. Гэвч хямд үнэтэй “Alcotest 6820” загварын багаж хүлээн авч, зөрүү мөнгийг нь завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх заалтын дагуу яллагдагчаар татагдсан байна
2024-02-19

“Угаасан” мөнгөөрөө “Мөнххада”-гаас автомашин авсан НҮГ-ын дарга асныг шүүхэд шилжүүллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газар (НҮГ)-ын даргаар ажиллаж байсан Х.Эрдэнэбилэг, ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаа нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Бидний авсан мэдээллээр Х.Эрдэнэбилэг, Х.Цогзолмаа нар 2020 оны аравдугаар сард “Сачу актив инвест” ХХК-ийн удирдлагатай өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай байгаа бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан аж
2024-02-16

“Ноёд групп”-ийн захирал Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр торгосон ялыг хэвээр үлдээлээ

“Ноёд” групп, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Э.Хурцаа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ний шийтгэх тогтоолыг Б.Буяндорж, Д.Батжаргал болон тэдний өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдах гомдол гаргасан аж. 
2024-02-16