Хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн тоо 102.4 мянга хүрчээ
2024 оны хагас жилийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн тоо 102.4 мянга байгаа бөгөөд манай улсын нийт хүн амын 3 хувийг эзэлж байна. Үүнээс 20.200 иргэн нь хөдөлмөрийн чадвараа хугацаагүйгээр тогтоолгожээ.
2024-11-01
Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв гарлаа
2024 оны 11 дүгээр сарын 01-10-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв: 11 дүгээр сарын 02-03-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
2024-11-01
ГАВЬЯАТ ТАМИРЧИН С.ЦЭРЭНЧИМЭД ДЭЛХИЙН ХОШОЙ МӨНГӨН МЕДАЛЬТАН БОЛОВ
Албаны нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар ссарын 28-31-нд болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд алтан медалийн төлөө олимпын хошой аварга, дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Японы алдар бөх Рисако Кавайтай барилдаж, 2:4-өөр ялагдлаа.
2024-10-31
Тусгай замын автобусны UBRT нэмэгдүүлэх “20/90” төсөл хэрэгжүүлнэ
2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тусгай замын автобус буюу UBRT төслийн нэгдүгээр үе шат болон УБ хотын түгжрэл үүсгэдэг гол найман уулзвар гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулаx зорилго бүxий “20/90” төслийн танилцуулгуудыг хорооны гишүүд хэлэлцэж дэмжлээ. UBRT төслийн эхний чиглэлийг Буянт-Ухаагаас Яармагаар дайрч, хотын төв хэсэг рүү хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
2024-10-30
МОНГОЛЫН ДЭЭД ЛИГИЙН АВАРГУУДЫН ШИНЭХЭН АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ
2023/2024 оны улирлын Монголын Дээд Лигийн аваргууд AFC Challenge League тэмцээнд оролцох шинэхэн аяллаа ийнхүү өнөөдөр эхлүүллээ. Зүүн бүсийн зохион байгуулагч клубээр ажиллаж, анх удаагаа Ази тивийн клубүүдийн түвшний тэмцээнд оролцож байна.
2024-10-27
"Эрүүл насжилт"-ын 10 жилийн бодлого, стратеги танилцуулав
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвтэй хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ахмад настны эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, ахмадын байгууллагын төлөөллийг оролцуулсан “Ахмад настны эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжье” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
2024-10-24
Бид өвөл хавартаа бэлэн үү
"Амгалан дэлхий түншлэл” ТББ-ын дэргэдэх Монголын тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб, ЮНЕСКО-той хамтран “Өвөл, хаварт бэлэн үү” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НҮБ, ЮНЕСКО, ОБЕГ, ХХААХҮЯ, Боловсролын байгууллагын төлөөлөл, Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид оролцсон.
2024-10-18
"Эрдэс боловсруулалт-2024" Олон улсын хурал болно
Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос хоёр жил тутам зохион байгуулж ирсэн “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2024 оны 10 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо 7 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
2024-10-17
Э.Нямаа: Халаасны хулгайг тусад нь зүйлчилж, ялыг хүндрүүлэх санал гаргасан
Тэтгэврийн өвөө утсаа алдав. Харамссан хэдий ч олдох хөг нь өнгөрсөн хэмээн тоолгүй хаяжээ. Харин сарын дараа өвөөгийн тэтгэврийг банк зээлэнд суутгав. Учрыг нь олохоор очтол банкны ажилтан та сарын өмнө 15 сая төгрөгийн зээл авсан байна хэмээх нь тэр. Өвөө алдсан утасныхаа гадарт банкны карт, иргэний үнэмлэх зэргээ хийсэн байжээ. Харин утасных нь код дөрвөн тэг. Хулгайч утасных нь кодыг олоход тийм ч хүнд байсангүй, бараг анхны оролдлогоороо амжилттай нэвтрэв. Улмаар иргэний үнэмлэхийнх нь мэдээллийг ашиглан, дээрх хэмжээний зээл авсан байлаа. “Авсан” бол төлөх нь үнэн. Өвөө 15 сая төгрөгийг төлөхөөс өөр гарцгүй болжээ. Уг нь өвөө утсанд алдсан даруйдаа цагдаад дуудлага өгөх ёстой. Улмаар “И монголиа” руу орж “Алдагдсан, гээгдүүлсэн гар утасны мэдээлэл шалгах” цэс рүү орж гар утасныхаа IMEI кодоо үлдээсэн бол тэтгэврийн зээлийн өрөнд орохгүй байжээ.
2024-10-16
Арьс ширний 40 айлын бохирын шугам задарч, өмхий ус халиад 15 хонож байна
Хан-Уул дүүргийн V хороонд байрлах БАМ-ын гэгдэх Арьс ширний 80 айлын 9, 10, 11, 12 дугаар байрны хоёрыг нь 2018 онд буулгаж шинээр барьсан. 2019 оны зун тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан (Одоогийн Шадар сайд) иргэдэд байрны түлхүүр гардуулж, хадаг яндар болж байв. Гэвч уг төслийг маш муу, дутуу дулимаг хэрэгжүүлснээс иргэдэд ая тухтай амьдрах боломж бүрдсэнгүй, эрх нь зөрчигдсөөр тав зургаан жилийг үдэв.
2024-10-15
Амиа хорлосныг мэдээлэх биш, урьтаж сэргийлье
Жилээс жилд цаг бусын үхэл нэмэгдэж, бид хайртай дотнын хэн нэгнээсээ хагацдаг гэсэн судалгаа байдаг. Гэвч манайд хүнийг амиа хорлохоос урьдчилан сэргийлэх үндэсний цогц бодлого гэж үгүй. Өөрөөр хэлбэл, төр үүнийг багасгах, урьдчилан сэргийлэх стратеги боловсруулаагүй өнөөдрийн хүрсэн гэсэн үг. Өнөө жил харин Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийнхөн амиа хорлохоос урьдчилан сэргийлэх стратеги боловсруулж, өдгөө батлуулах шатандаа яваа ажээ.
2024-10-10