Гааль, хилийн цэргийн албан тушаалтнууд “нүүрсний” гэх хэрэгт ял шийтгүүлэв
Дээрх албан тушаалтнуудад хахууль өгсөн хэрэгт холбогдсон Б.Мөнхбилэгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 3.5 сая, А.Ганболд, О.Нэргүй, Х.Түмэнжаргал, Л.Батболор, Т.Лхагвадорж, Т.Баттулга, Д.Ууганбаяр, Б.Дашдорж, О.Ууганбаатар, Ц.Батгэрэл, Б.Баярбаатар, Ү.Тогообаатар, Д.Түвшинбаяр, Б.Гүндсамбуу, Э.Алтангэрэл нарыг тус бүр гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
2023-09-11
Жуулчдыг хуурч унаандаа суулгадаг таксичдаас сэрэмжлүүлэв
Тус жолооч япон жуулчныг “Новотел” зочид буудалд авчирсныхаа дараа тосох ёстой хүн нь биш гэдгээ хэлж, таксины төлбөрт 150 мянган төгрөг нэхэмжилжээ. Ингээд зогсохгүй “Цагдаа дуудна” хэмээн жуулчныг сүрдүүлж, айлгасан байна. Энэ үед зочид буудлын угтах үйлчилгээний ажилтан хэргийн учрыг олж, жуулчинд тусалжээ. Таксины төлбөрийг хамгийн багаар тооцуулан 80 мянган төгрөг өгүүлсэн аж. Яг ийм хэрэг өмнө нь гурван удаа болсныг зочид буудлын ажилтнууд хэлжээ. Тус үйл явдалтай холбогдуулан дээрх компаниас сэрэмжлүүлэг түгээлээ. Үйлчлүүлэх гэж буй байгууллага, хүнийхээ мэдээллийг нягталж, ажлын үнэмлэх, логог нь шалгаж хэвшихийг жуулчдад сануулав.
2023-09-08
Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү
Ганцхан жишээ дурдахад тухайн орд оршдог Эрдэнэцагаан сумын IV багийн ИНХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн хурлаар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухай 15 тоот тогтоолыг гаргасан. Гэтэл тэр өдрийн хурлаар ийм асуудал хэлэлцээгүй байгаа юм. Хуралд оролцсон гэх 97 хүний бүртгэл байдаггүй аж. Тиймээс тус багийн ИНХ нь 2023 оны тавдугаар сарын 29-нд хуралдаад Эрээн толгойн нүүрсний уурхайн үйл ажиллагааг зогсоох, лицензийг цуцлуулах талаар хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжиж гарын үсгээ зурцгаажээ. Үүнийгээ төрийн захиргааны бүх байгууллагад илгээсэн байна.
2023-09-08
“Драгон” төвийн түрээслэгчид ЗТХ-ийн сайдыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргав
Харин ЗТХ-ийн сайд “Салбарын сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж байна. Зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр гүжирдэж буй нь ор үндэслэлгүй. АТҮТ-ийн гаргасан шийдвэрт би нөлөөлөөгүй, АТГ-т шалгуулахад бэлэн” гэлээ.
2023-09-06
Гал түймрийн улмаас зургаан хүүхэд нас барлаа
26 хүн түлэгдэж, зургаан иргэн угаартсанаас нэг нь эндсэн аж. Бага насны хүүхдүүд чүдэнз, асаагуур зэргээр тоглож байгаад санамсаргүй байдлаар гал алдах тохиолдол цөөнгүй гэнэ. Иймээсгэрийн галлагааны аюулгүй байдлыг хангаж, чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гараас хол байлгаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөлөө.
2023-09-06
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2
Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг “Монгол Ураниум Ресурс”, “Эрээн толгой” компаниудын уул уурхайн хайгуул, ашиглалтын үүдэлтэй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын газар нутаг дахь байгаль орчны сүйтгэл, энэ бүхнээ гүйцэлдүүлэхийн тулд хийж буй хуулийн хийдэлтэй холбоотой үйл ажиллагаа даруй 10-аас илүү жил үргэлжилжээ. Энэ хооронд нутгийн иргэд хаана хэнд ч хандаад нэмэр болсонгүй. Төрийн захиргааны бүхий л байгууллага, шүүхэд хүртэл хандсан байна. Эцэст нь нутгийнхан “Монголын төр энэ асуудлаар “хэлгүй, дүлий, сохор” байхаар шийдсэн бололтой” гээд сууцгааж байна.
2023-09-06
Дархан цаазат газарт ан хийсэн этгээдтийн барьжээ
Энэ оны есдүгээр сарын 05-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газарт тарваганд урхи тавьж агнасан иргэнийг газар дээр нь саатуулж арга хэмжээ авахаар Экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ.
2023-09-05
Төлөвлөгөөт хяналтаар 12 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 258 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 64 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 194 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2023-09-05
Автомашины бүхээгт хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ
Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумд Цөх багийн “Номт” гэдэг газар /Сүхбаатар сумаас зүүн хойд зүгт 10 км-т/ авто замын хажууд өнгөрсөн шөнө 00.30 цагт зогсож байсан бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины бүхээгт хавчуулагдсан дуудлага мэдээлэл ОБЕГ-т иржээ.
2023-09-05