Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

ГССҮТ: Шөрмөсний маш ховор дурангийн мэс заслыг амжилттай хийжээ

Мөр эргүүлэгч шөрмөсний сэргээх боломжгүй урагдалд гуяны шөрмөсөөр нөхөн сэргээх дурангийн мэс заслыг амжилттай хийлээ.
2024-03-18

УГТЭ: Мэдрэлийг цочроох төхөөрөмж суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийжээ

Тус эмнэлгийн мэдрэлийн мэс засал, мэдрэл, эпилепси судлаач эмч нар БНХАУ-ын Changqin Liu зочин профессорын хамтаар уналт таталт оноштой 7 настай хүүхдээс эхлээд насанд хүрсэн нийт 12 эмчлүүлэгчийг нарийвчилсан үзлэг оношилгоонд хамруулав. Тэднээс уналт таталтын олдмол шалтгааны улмаас 6 наснаасаа эхлэн унаж татах эмгэгээр өвдсөн, сард дээд тал нь 20 гаруй удаа унадаг, олон эмэнд тэсвэртэй эпилепси оноштой 26 настай эмчлүүлэгчид энэхүү эмчилгээг амжилттай хийлээ.
2024-03-18

Төв аймагт “нүүдлийн эмнэлэг” ажиллалаа

Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлгийг эрчимжүүлэх, хөдөөгийн болон алслагдсан бүс нутгийн иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээг авч эхэлсэн.Энэ удаа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж хөдөөгийн иргэдийг үзлэг, оношлогоо шинжилгээнд хамруулж байна.
2024-03-15

Орон нутагт нүүдлийн амбулатори ажиллуулж эхэллээ

Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлгийг эрчимжүүлэх зорилгоор, Японы Засгийн газраас хандивласан нүүдлийн амбулаторийг орон нутагт ажиллуулж эхэлжээ. Тус нүүдлийн амбулаторид Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг  ажиллаж байгаа бөгөөд тэд 21 аймгийн иргэдэд хүрч үйлчилнэ. Эмч нарын баг аймаг болон сум дундын эмнэлэгт очиж, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх ажээ. Нүүдлийн амбулаторийн “аялал”-ыг өчигдөр Төв аймгийн Батсүмбэр сумаас эхлүүлсэн
2024-03-15

МЭДЭГДЭЛ

Тухайлбал, шинжилгээгээр чанарын шаардлага хангаагүй эмийн дийлэнх хувь нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн буюу шинэ бүтээгдэхүүний туршилтын болон шинээр бүртгүүлэх эмийн дээж байсан бөгөөд уг бүтээгдэхүүнүүд нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, зах зээлд гаргаагүй байна. Мөн эмийн найрлагад байгаа үндсэн бодисыг байх ёсгүй бодис илрүүлсэн мэтээр мэргэжлийн бус, алдаатай, туйлын хариуцлагагүй дүгнэлтийг гаргасан байна. Энэ мэтчилэн буруу ташаа мэдээ,мэдээлэл түгээхээс зайлсхийж мэргэжлийн байгууллагаас тодруулах, зөвлөгөө зөвлөмж авах, нотолгоо судалгаанд үндэслэсэн бодит мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллахыг уриалж байна.
2024-03-13

Дэлхий даяар 80 сая хүн глауком өвчний улмаас хараагүй болжээ

Глауком бол харааны мэдрэл дээр үүсдэг өвөрмөц эмгэг. Нүдний даралт ихсэж болно. Ихсэхгүйгээр харааны мэдрэлд өөрчлөлт гарснаар хүнийг сохор болгох өндөр эрсдэлтэй  өвчин юм. Дэлхий дээр 80 сая хүн энэ өвчний улмаас хараагүй болсон гэх тооцоолол бий. 
2024-03-12

Монголд эмчлэгдэхгүй өвчнийг эмчилдэг  болох боломж нээгдлээ

Эрүүл мэндийн сайд асан, Эрүүл Мэндийн Нийгэмлэгүүдийн Нэгдсэн холбооны тэргүүн А.Цогцэцэг БНСУ-д айлчилж байна. Энэхүү айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын Бусан хотын  Кошины их сургуультай  хамтын ажиллагааны гэрээ хийж гарын үсэг зурлаа.
2024-03-12

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах хүний нөөцийг бэлтгэж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулагчийн тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг байгууллага хоорондын сүлжээг бий болгохоор ажиллаж байна. Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэлгээ хийх, ажлын байранд дадлагажуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх болон ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчлөх, тохирсон ажлын байрыг олж үнэлгээ хийх, ажлын байрны саадгүй, ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг чиг үүрэгтэй хүн байх юм.
2024-03-12

ЭХЭМҮТ-ийн төрөх тасгийг иж бүрэн засварлаж, олон улсын жишигт нийцүүллээ

ЭХЭМҮТ-ийн төрөх, төрсний дараах тасаг буюу дөрөв, тавдугаар давхрыг нь иж бүрэн шинэчилж, олон улсын жишигт нийцүүллээ. Засварын зураг төслийг “Өлзий иш” компанийнхан боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Алтайн бумбат өргөө” ХХК-ийнхан ажиллажээ. Ингэснээр амаржсан ээжүүд гэр бүлийнхээ хүнтэй хамт хүүхдээ асрах боломж бүрдүүлсэн байна. Түүнчлэн төрөх үйл явцдаа ч гэр бүлийнхээ хүнтэй хамт байх сонголтыг ээжүүдэд олгодог болжээ. Дээрх тасгуудын энгийн болон VIP өрөө бүхэн нь стандартын ор, буйдантай. Мөн хүчилтөрөгчийн шугам, эх баригч, сувилагчыг дуудах хонх, ариун цэврийн өрөө, тусгай шүршүүр зэргийг шийдэж, тав тухтай орчныг бүрдүүлсэн байна
2024-03-05

Хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эхийн ЭМД-ыг төрөөс төлнө

Хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эх /эцэг/-ийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлдөг байна. Хэрэв таны хүүхдээ асарч буй хугацааны ЭМД-ын шимтгэл төлөгдөөгүй бол 1800-1363 дугаарын утсанд хандаж, мэдээллээ бүргүүлэх боломжтой.
2024-02-27

321 эмчийг орон нутагт ажиллуулахаар боллоо

Зудад өртсөн аймаг, сумын иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор 321 эмчийг орон нутагт томилолтоор ажиллуулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд өчигдөр гаргажээ. ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “ЭМЯ-ны харьяа, төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагуудад суралцаж байгаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэлтэй 321 резидент эмчийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэлх хугацаанд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллуулахаар шийдвэрлэсэн. Зудад өртсөн, эрүүл мэндийн ажилтан дутагдалтай байгаа сумуудад тэд ажиллана. Зарим сумд эмч дутагдаж, иргэд тусламж, үйлчилгээ авч чадахгүй байсан асуудлыг ийнхүү шийдвэрлэж байна. Харин өдгөө тулгарч буй нэг асуудал нь хөдөөний эмнэлгүүдэд түргэн тусламжийн, туулах чадвар сайтай машин дутагдаж байгаа нь юм” гэв
2024-02-27

Гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг ОХУ-д эмчлэнэ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ сарын 15-17-нд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайл Мурашкотой Улаан-Үд хотноо уулзаж, хоёр орны эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх асуудлаар хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний хүрээнд шийдэлд хүрсэн нэг асуудал нь гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг ОХУ-д тэр дундаа хил залгаа Буриад улсын эрүүл мэндийн байгууллагад эмчлэх асуудлаар тохиролцоонд хүрчээ.
2024-02-27

БЗД-ийн 49 мянган иргэнд үйлчилдэг Дарь-Эх нэгдсэн эмнэлэг төвийн шугамд холбогдоогүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж, төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнтэй танилцах, анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд тус дүүргийн Дарь-Эх нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
2024-02-26

НҮБ-ын Хүүхдийн сангаас 38 600 хүүхдэд амин дэмийн багц хүргүүлжээ

НҮБ-ын Хүүхдийн сангаас зудад өртсөн нутгуудад амьдарч буй 38 600 хүүхдэд аминдэмийн багц хүргүүлжээ. Үүнд аминдэмээс гадна хүүхдэд шаардлагатай эм, эрүүл ахуйн хэрэгслүүдийг багтаасан байна. Зуд болох үед хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж, түүнээс улбаалсан өвчин эмгэгт өртөх эрсдэл ихэсдэг тул ийнхүү тусламж үзүүлж буй гэнэ
2024-02-22

Үхрийн сүрьеэ өвчнийг оношлох дэвшилтэт аргуудыг нэвтрүүлнэ

Монгол болон Япон Улсын Засгийн газрын техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Сүрьеэ болон ям өвчнийг нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог Монгол Улсад бүрдүүлэх” төслийн үйл явцыг танилцуулах арга хэмжээ өчигдөр ЭМЯ-нд боллоо. ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, Хоккайдогийн их сургууль, Сүрьеэ судлалын хүрээлэнгийнхэн хамтран уг төслийг хэрэгжүүлж буй аж
2024-02-22

Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад гэнэтийн шалгалт хийв

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн тэргүүтэй гишүүд Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад гэнэтийн шалгалт хийж, нөхцөл байдалтай нь танилцжээ. Гурван давхар, 1000 ам метр талбайтай тус агуулахыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2021 онд барьж, ашиглалтад оруулжээ. Энэ нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, вакцин, био бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах зориулалт бүхий улс орны стратегийн онцгой ач холбогдолтой объект аж.
2024-02-21

Тойрч суугаад мэдрэмжийнхээ талаар ярилцаарай

“Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын” гэх тодотголтой, “Чөлөө” хэмээх нэртэй төв үйл ажиллагаа явуулж байна. Оролцогчид тойрч суугаад ярилцдаг, мэдрэмжээ уудалдаг, улмаар сэтгэл зүйн асуудлуудаа хуваалцаж, шийдлээ олоход туслах нь эл төвийнхний зорилго аж. Үүний хүрээнд тэд одоогоор баасан, бямба, ням гараг бүр чөлөөт ярилцлага зохион байгуулж байна. Энэ нь үнэ төлбөргүй бөгөөд оролцогчдод насны хязгаар тавьдаггүйгээрээ онцлогтой. “Чөлөө” төвийнхөн өдгөө нийгмийн сүлжээгээр дамжуулан иргэдээс судалгаа авч байгаа аж. Уг судалгааны үр дүнд тулгуурлан ярилцлага зохион байгуулах өдрийг цаашид өөрчилж магадгүй гэнэ
2024-02-20

ГССҮТ-ийнхөн шагайн хиймэл үе солих мэс заслыг эх орондоо амжилттай нутагшуулжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд шагайн хиймэл үе солих мэс засал эмчилгээг эх орондоо амжилттай нутагшууллаа.
2024-02-19