Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгууль-2023

УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж байна 

УИХ-ын энэ хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 5-ны нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх ёстой. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажлыг гүйцэтгэх зохицуулалттай. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны 85 дугаар захирамжаар гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм. 
2023-05-11

Сонгуулийн сурталчилгааны зардлыг далайцтай бууруулах шаардлагатай гэв 

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт”-ыг 2008 онд байгуулсан бөгөөд сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилготой төрийн бус байгууллагуудын сүлжээ юм. Гишүүн байгууллагууд нь сонгуулийн ажиглалт, зардлын тайлан, сонгогчийн нэрийн жагсаалт, нийгмийн сүлжээн дэх сурталчилгаа гэх мэт өргөн хүрээнд хяналт, шинжилгээ хийж ирсэн туршлагатай.
2023-05-11

 Эрх баригчдад үйлчилдэг Сонгуулийн ерөнхий хорооны эрхийг нэмж болохгүй

УИХ-аар хэлэлцэж эхлээд буй Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаснаар намыг бүртгэх Дээд шүүхийн бүрэн эрхийг Сонгуулийн ерөнхий хороонд шилжүүлнэ. Мөн намуудын санхүүгийн мэдүүлгийг хүлээн авах гэх мэт олон эрхийг тус байгууллага хэрэгжүүлэхээр байгаа юм.
2023-04-26

Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийн хаяг, байршил тодорхой боллоо

Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг 2023 оны 06 дугаар сарын 18-ны ням гарагт нэгдсэн журмаар явуулна. Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар, санал өдрийн 07.00-20.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.  
2023-04-13

Мэргэшсэн багш нар “Хариуцлагатай сонгогч” бэлтгэнэ

Сонгуулийн ерөнхий хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 3–8-ны өдрүүдэд сургагч багш бэлтгэх сургалт явуулж, 50 гаруй албан хаагчийг Сонгуулийн ерөнхий хорооны МССТ-ийн аймаг/дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багшаар томиллоо. Тэд хариуцсан аймаг, дүүрэгтээ сургалт явуулна.
2023-04-10

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 19-нөөс зогсооно

Мөн энэ сарын 19-нөөс эх­лэн хол­­­­бог­­дох ай­­­маг, сум, дүүргийн иргэдийн шил­­жилт хөдөлгөө­­нийг зог­­­соох юм. Ташрамд дурдахад, ир­гэд нөхөн болон дахин сонгуулийн сон­­­гогчдын нэрийн жагсаалт дахь мэдээлэл­­тэй­­­гээ Ул­­сын бүрт­­­гэлийн ерөнхий газрын цахим хуудсаар дамжуу­­­­­лан танилцаж, шалгах боломжтой.  
2023-04-07

“Сонгуулийн боловсрол” олгох клуб байгууллаа

Тус клуб нь сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд сонгуулийн хууль тогтоомж, ард нийтийн санал асуулгыг иргэдэд тайлбарлан таниулах, сонгогчдыг мэдээ, мэдээллээр хангах, сурталчлах, сонгуулийн судалгааг хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулах, сэтгүүлч, судлаачдыг дэмжих зэргээр иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана.
2023-03-24

Сонгуулиар хотод хэсгийн ахлагч нар иргэдийн саналд хамгийн их нөлөөтэй

Улаанбаатарт хэсгийн ахлагч нар иргэдийн саналд хамгийн их нөлөөтэй бол орон нутагт тухайн орон нутгийн улстөрчид өндөр нөлөөтэй
2022-11-09