5%-ийн буцаан олголттой “Багш” картыг зах зээлд нэвтрүүллээ
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд, эрдэм мэдлэгийн уурхай болсон багш нарт тусгайлан зориулсан “Багш” олон улсын Юнионпэй дебит картыг ХААН Банк өнөөдрөөс зах зээлд нэвтрүүллээ. Багш картын давуу тал нь ном, бичиг хэрэг, гоо сайхан, цахилгаан хэрэгсэл худалдан борлуулдаг томоохон их дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлэхэд байнгын урамшуулалтай.
2023-05-03
Гар утсаараа машинаа даатгуулаарай!
Цахим банкны үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч ХААН Банк бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагчдадаа илүү ойртуулж, санхүүгийн хэрэгцээгээ ХялбарХААН шийдэх боломжуудыг санал болгосоор ирсэн билээ. Энэ хүрээнд дахин нэг шинэ үйлчилгээг Монголд арилжааны банкуудаас анх удаа нэвтрүүлсэн нь Khan Bank аппликэйшнээрээ дамжуулан салбартаа тэргүүлэгч даатгалын компаниудаас сонгон бүх төрлийн тээврийн хэрэгслээ хормын дотор даатгалд хамруулах боломжийг бүрдүүллээ.
2023-05-02
Бизнесээ эко болгоход тань туслах Ногоон бизнес хөтөлбөр зарлалаа
Хүн төрөлхтний “гэрийн даалгавар” гэгдээд буй тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж бүр дор бүрнээ хувь нэмрээ оруулахаар зорьж буй билээ. Тогтвортой хөгжилд манлайлж ажиллахаа үнэт зүйлсдээ тусгаад буй ХААН Банк уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон бизнес, байгаль экологид ээлтэй ногоон хэрэглээг дэмжихээр санхүүжилтээс гадна санхүүгийн бус үйлчилгээ үзүүлж, энэ хүрээнд Ногоон бизнес хөтөлбөрөө зарлалаа.
2023-04-28
Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг 10 дахь жилдээ зарлалаа
ХААН Банкнаас банк, санхүүгийн чиглэлээр 3, 4-р курст суралцаж буй оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, онолын болон мэргэжлийн мэдлэг ур чадварыг нээн илрүүлэх, сурч мэдсэнээ үнэлэн дүгнэж, багаараа нэгдэн өөрсдийгөө сорих боломж олгох зорилгоор Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг 2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
2023-04-25
Урт хугацааны хөрөнгө оруулалт өндөр ургац авчирдаг
Манай улсын хувьд хөрөнгийн зах зээл шинэ тутам хөгжөөд 30 гаруй жилийн нүүр үзэж буй. Энэ хугацаанд дотоодын олон компани хэлбэрээ өөрчилж, олон нийтийн засаглалтай, нээлттэй хувьцаат компани болжээ. Тухайн үед зарим компанийн хувьцааг урт хугацааны хөрөнгө оруулалт гэж харж чадсан (худалдан авсан) иргэд өнөөдөр хожсон. “Тавантолгой”, АПУ, “Говь”, “Сүү” тэргүүтэй компанийн хувьцаа эзэмшигчид хөрөнгийн зах зээлийн хамгийн үнэ цэнтэй, өгөөж өндөр бүтээгдэхүүнийг эзэмшиж буй. Тэд бол хувьцааны багцаа хамгийн тогтвортой, тууштай хадгалдаг хөрөнгө оруулагчид. Үүнийхээ үр шимийг ч тэр хэрээр өндрөөр хүртэж яваа билээ.
2023-04-18
Зээл, тусламжид үгүй гэж хэлэх нь хөгжлийн суурь
Ердийн нэг африк гэр бүлийн хувьд сонгуульд оролцож, саналаа өгдөг байх, эсэх нь огт чухал биш. Тэдэнд юу чухал вэ гэвэл ширээн дээр нь хоол байна уу гэдэг нь аж. Гэвч энэ нь эдийн засгийн өсөлт ба тогтвортой, амар тайван байдлаас хамаарна. Дамбисагийн бичсэнээр “Зээл, тусламжийг дэмждэг үзлийг баримталдаг хүмүүсийн үздэг шиг ардчилал бол эдийн засгийн өсөлтөд шаардагдах угтвар нөхцөл огтоос биш” бөгөөд “Эдийн засгийн өсөлтөд огт хэрэггүй зүйл бол зээл, тусламж” гэнэ
2023-04-14
Монгол дахь хувьцааны эрсдэл ба өгөөж
Хэдийгээр ээдрээтэй замыг туулж ирсэн ч Монголын хөрөнгийн зах зээл гараанаас гарч, сэргэлтийн үедээ иржээ. Тиймээс unuudur.mn мэдээллийн сайт Ulzii & Co хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн үүх түүх, өнөөгийн байдал, хэтийн хөгжлийн талаар мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэхээр боллоо. Өмнөх цувралд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил хаашаа эргэх вэ сэдвээр мэдээлэл хүргэсэн. Өнөөдрийн сэдэв хувьцаа. Та бүхэн эл нийтлэлээс хувьца гэж юу болох, түүнээс хэрхэн ашиг хүртэх зэрэг багц мэдээлэлтэй болно гэдэгт итгэлтэй байна.
2023-04-13
ХААН Банк үнэт цаасны танилцуулга арга хэмжээ зохион байгууллаа
“Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын Хүндэтгэлийн хүлээн авалтын танхимд зохион байгуулсан тус арга хэмжээнд 800 гаруй гаруй иргэд, хөрөнгө оруулагчид оролцож, ХААН Банкны цаашдын стратеги төлөвлөгөө, бизнесийн үйл ажиллагаа, дижитал шилжилтийн талаар болон нийтэд санал болгож буй үнэт цаасны талаар мэдээлэл авч, улмаар үнэт цаас гаргагч, аудит, үнэлгээ болон хуулийн зөвлөх, андеррайтераар ажиллаж буй байгууллагуудаас сонирхсон асуултууддаа хариулт авлаа.
2023-04-06
Өөртөө үйлчлэх банкны “Digi Go” дижитал салбар, цэгүүдийг нээж эхэллээ
ХААН Банк өдөр тутам хувьсан өөрчлөгдөж буй технологийн эринд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлж, цаг зав хэмнэсэн ухаалаг бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгосоор ирсэн билээ. Дижитал шилжилтийн хүрээнд, мөн банкны дунд хугацааны стратегид тусгасны дагуу цахим үйлчилгээг харилцагчдад ойртуулах, илүү амар хялбар болгох олон төсөл, хөтөлбөр нэвтрүүлэхээр санаачлаад буйн нэг нь өөртөө үйлчлэх дижитал салбар болон дижитал цэгүүдийг шинээр нээхээр ажиллаж байна.
2023-04-04