Дэлхийн 26 улсад 401 хүний эрх хамгаалагч амиа алджээ
Фронт Лайн Дефендэрс байгууллагын 2022 оны судалгааны төлөв байдалд хүний эрх хамгаалагчийн эсрэг халдлага, зөрчлийн эхний тавд баривчлах, хорих явдал 19.5 хувь, хууль сахиулах, шүүх байгууллагад тэдний эсрэг гомдол, нэхэмжлэл гаргах тохиолдол 14.2 хувь, биед нь халдах явдал 12.8 хувь, амь насанд заналхийлэх тохиолдол 10.9 хувь, мөрдөн мөшгих явдал 9.6 хувьтай байгаа юм байна.
2024-03-21
Цусны донорын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.03.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 11 минутад эхэлж, Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нар тус тус танилцуулав.
2024-03-21
С.Дондов: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчсөн
Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид болох байгаль хамгаалагчид, экологийн цагдаагийн алба хаагчид, төрийн бус байгууллагын ажилтан, идэвхтнүүдийн өнөөгийн нөхцөл байдлыг “Иргэний нийгэм болон байгаль орчны хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” судалгаагаар тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгахаар ажиллаж байна.
2024-03-21
Нэг сонгогчийн саналаа өгөх хугацаа гурав дахин нэмэгджээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдлаа. Тус Байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлт, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо болон Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонссон юм
2024-03-21
Газар нутгийг тусгай хамгаалалтад авах зорилго, зарчмыг өөрчлөх шаардлага гарчээ
Монгол Улс байгаль орчны салбарыг зохицуулах 36 хуулийг баталж, олон улсын 17 конвенцид нэгджээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Хог хаягдлын тухай зэрэг өргөн мэдүүлж, хэлэлцэж болох 11 хуулийн төсөл байгаа ажээ.
2024-03-21
"Улаанбаатар марафон”-ы бүртгэл эхэллээ
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
2024-03-21
Монгол орны ойн санд хөнөөлт шавжийн голомт их байна
Улаанбаатар хотын ногоон бүс төдийгүй Монгол орны ойн санд хөнөөлт шавжийн голомт их байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрвөн төрөл зүйл буюу шинэсний урч ялаа, Сибирийн хүр эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй бүртгэгдээд буй. Улаанбаатар хотын ойн сангийн нийт 23,862 га талбайд дээрх хөнөөлт шавжууд тохиолдож байгаагаас тэмцлийн ажил гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай, голомтолсон 12,756 га талбай байна. Үүнтэй холбоотойгоор 2024 онд нийслэлийн ногоон бүсийн 10,764 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм.
2024-03-21
Өнөөдөр Дэлхийн Дауны өдөр тохиож байна
2011 онд НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн Дауны Өдөр болгон тунхагласан. Энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой өдөр болгон тэмдэглэхээр болсон байдаг.
2024-03-21
18 иргэний хилийн хоригийг цуцалжээ
Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2023 онд 1200 орчим гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оноос 50,2 хувиар, 92 мянга орчим зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 39 хувиар өссөн байна. Зуны улиралд Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн байгалийн цогцолборт газар болох Горхи-Тэрэлжийн амралт, аялал жуулчлалын бүсэд гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг бол цахим залилангийн гэмт хэрэг нийтлэг үйлдэгдэх болжээ.
2024-03-21
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас болон шороон шуурга шуурна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу гуравдугаар сарын 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. Иймд хүчтэй цасан болон шороон шуурганы үед авах арга хэмжээний талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
2024-03-21