Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Аляскийг америкчууд 7.2 сая ам.доллараар авч байжээ

Өнөөдөр гадаа 7 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. 
2023-10-18

Хүнсний ногоо, таримал тэжээлийн хураалт 82 хувиар өсжээ

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд аравдугаар сарын 1-ний байдлаар 62.2 мянган тонн үр тариа, 112.6 мянган тонн төмс, 102.8 мянган тонн хүнсний ногоо, 70.9 мянган тонн таримал тэжээл хураан авчээ.
2023-10-17

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах тухай албан тоотыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс, УИХ-ын гишүүн С.Одонтуяаг мөн тус Дэд хорооны гишүүнээр томилуулах тухай албан тоотыг УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс УИХ-ын  дарга Г.Занданшатарт тус тус ирүүлсэн байна.
2023-10-17

Ерөнхий хяналтын сонсголыг хойшлуулах хүсэлт гаргалаа

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
2023-10-17

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн асуудлаар хуралджээ

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 оны  арваннэгдүгээр сарын 4-ний өдөр баталж, 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороо хуулийн хэрэгжилтийг хангуулахаар “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам”-ыг баталж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийг байгуулжээ.  
2023-10-17

Дотуур байр, хүнсний бүтээгдэхүүний үнэ инфляцид голлон нөлөөлжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляц 2023 оны есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувь, өмнөх оны эцсээс 6.5 хувиар өсжээ.
2023-10-17

Дэлхийн ноолуурын зах зээлд 20 тэрбум ам.доллар эргэлдэж байна

Дэлхий ноолуурын  салбарт 20 гаруй тэрбум ам.доллар эргэлддэг бөгөөд тус салбарын нийт ноолуурын 50 орчим хувийг Монгол Улс нийлүүлдэг.
2023-10-17

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах зөвлөлийг хуралдуулна

Монгол Улсын Засгийн газарт 14 зүйл бүхий шаардлага хүргүүлээд буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан уулзлаа.
2023-10-17

Хөдөлмөрийн гэрээтэй гадаад иргэдийн тоо 9 хувиар өсжээ

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэд 12.2 мянга болж, өмнөх улирлаас 9.0 хувиар өссөн байна. Харин гадаадад хөдөлмөр эрхлэхээр 173 иргэн зуучлагдсан нь өмнөх улирлаас 44.2 хувиар буурсан үзүүлэлт боллоо.
2023-10-17

Агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан гэх үзүүлэлт гарчээ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, техникийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн  элэгдэл, түүхий эдийн хангамжийн асуудлаар мэдээлэл сонслоо.
2023-10-17

Дэлхийн геополитикийн асуудалд В.Путин, Ши Жиньпин нарын уулзалт чухал нөлөөтэй

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Глобал таймс”-т ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийд үүсээд байгаа геополитикийн өөрчлөлтөд чухал нөлөө үзүүлэх оролцогчид гэж онцолжээ.
2023-10-17

“Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган” Бээжин хотноо болно

Монголын барилгын материалын импортын 63 хувийг БНХАУ-аас бүрдүүлж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга, үл хөдлөх хөрөнгийн чиглэл төслийн 80 орчим хувийг хятадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
2023-10-17

Газын зурвасаас есөн монгол иргэнийг авчиржээ

Аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл халдан довтолсны хариуд Израил агаарын цохилт өгсөөр байгаа тул Газын зурвасаас гарах бүх гарц хаагдаад байна.
2023-10-17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рун угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар сарын 17-20-ны өдрүүдэд болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирлээ.
2023-10-17

“Сэр сэр салхи” кино Оскарын наадамд Монгол Улсыг төлөөлнө

Оскарын наадам 2024 оны гуравдугаар сард Лос-Анжелес хотноо зохион байгуулагдана. Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлөөс 2023 онд бүтээгдсэн Монгол кино дундаас “Сэр Сэр Салхи” киног урьдчилсан сонгон шалгаруулалтад явуулахаар боллоо.
2023-10-17

Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системийг нэвтрүүллээ

Улсын Их Хурлаас D-Parliament платформыг 2022 онд нээж, тус платформыг өргөжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах D-Өргөдөл буюу “Нийгмийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг хөгжүүлээд байна.
2023-10-17

Монгол, Солонгосын Залуу манлайлагчдын уулзалт боллоо

Монгол Улс, БНСУ-ын Залуу манлайлагчдын уулзалт Монгол Улсын Гадаад харилцааны яаманд зохион байгуулагджээ. Солонгосын талын төлөөлөгчдийг БНСУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын захирал Чой Юун Жүн ахалж, бүрэлдэхүүнд Солонгосын Гадаад хэргийн яамны залуу дипломатчид, улс төрийн намын төлөөлөл болон Их, дээд сургуулийн монгол судлалын залуу эрдэмтэн судлаачид багтсан байна.
2023-10-17

Тэтгэвэр авагчдын тоо 500 000 руу дөхжээ

Өндөр настны тэтгэврийг 384 043, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр 66 628, цэргийн тэтгэврийг 21 237, тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг 20 431 хүн авч байгаа мэдээллийг ҮСХ-ноос өглөө. 
2023-10-17

Татварын орлогоос 15.8 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17.7 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь 5.1 их наяд төгрөгөөр буюу 40.7 хувиар өссөнийг харуулж байна.
2023-10-17

Орон сууцны үнэ 9.3 хувиар өсжээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар өссөн байна.
2023-10-17