Оскарын наадам 2024 оны гуравдугаар сард Лос-Анжелес хотноо зохион байгуулагдана. Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлөөс 2023 онд бүтээгдсэн Монгол кино дундаас “Сэр Сэр Салхи” киног урьдчилсан сонгон шалгаруулалтад явуулахаар боллоо. Жил бүр 90 гаруй улс уг эрхийг авдаг бөгөөд наадмын зүгээс эдгээр улсын кинонуудыг шигшиж 15 киноны “shortlist” зарладаг. Эцсийн шатанд шүүгчдийн санал хурааж, сонгогдсон кинонууд нэр дэвшдэг уламжлалтай.
Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүдийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэй үйл ажиллагаанд тооцогддог.
Метро-Голдвин-Мэйр студийн дарга Луис Б. Мэйр энэхүү шагналыг анх санаачилсан түүхтэй. Анхдугаар Оскарын шагнал гардуулах ёслол 1929 оны тавдугаар сарын 16-нд Холливудын Рузвельт зочид буудалд болж байжээ. Энэхүү арга хэмжээний хөтлөгчөөр жүжигчин Дуглас Фэйрбанкс, кино найруулагч Уильям деМилл нар ажилласан. Тэгвэл 77 дахь Оскарын шагнал гардуулах ёслолд Монголоос анх удаа Д.Бямбасүрэнгийн найруулсан “Ингэн нулимс” кино шилдэг баримтат кинонд нэр дэвшиж байв. Тэгвэл 96 дахь удаагийн Оскарын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох киногоор “Сэр сэр салхи” тодорлоо.