Дэлхийн 300 сая хүн эмнэл зүйн ховор тохиолдлын эмгэгээр өвчилжээ
Улсын нэгдүгээр төв эмнэлгээс “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний IV чуулган“-ыг зохион байгууллаа. Манай улсын эмнэлзүйн салбар дахь ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх зорилготой тус чуулганд аймаг, дүүргийн 100 орчим эмч, мэргэжилтэн оролцсон.
2023-11-25
"Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлагын баримт бичиг"-ийн гарын авлагыг боловсрууллаа
Онцгой байдлын ерөнхий газраас бүх шатны төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, орон нутгийн удирдлага болон оролцогч талууд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ашиглахад зориулж холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгээс түүвэрлэн "Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлагын баримт бичиг"-ийн гарын авлагыг эмхэтгэн боловсрууллаа.
2023-11-25
Ихэнх нутгаар цас орж, шуурахыг анхааруулж байна
Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-9.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Зүүнговьд 9.0мм, Хяргас, Тэс, Баруунтуруун сумдын нутгаар 8.0-8.4 мм, Увсын Малчин, Хөвсгөлийн Цагаан-Уул 7.0мм, Увсын Сагил, Тэс, Төв аймгийн Баянчандмань 5.0мм, бусад нутгаар 0.0-5.0 мм цас орсон байна.
2023-11-25
Шанхай хотноо Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг боллоо
Монголын хөрөнгийн бирж, Шанхайн хөрөнгийн биржтэй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, дэд бүтцийг өргөжүүлэх, хамтарсан бүтээгдэхүүн гаргах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Мongolian capital markets day 2023” арга хэмжээ өнөөдөр БНХАУ-ын Шанхай хотноо боллоо.
2023-11-24
ЗТХЯ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран ажиллана
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нар өнөөдөр /2023.11.24/ хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурж, баталгаажууллаа. Талууд жилээс жилд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хамтарч шийдэх, экспорт, импортыг нэмэгдүүлэхэд учирч буй саад тотгорыг арилгах талаар харилцан санал солилцлоо.
2023-11-24
Бүс нутгийн цахим худалдааны сүлжээнд нэгдэхээр туршлага судалж байна
Бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлэх ажилд оролцох чиглэлээр ЦХХХЯ болон хувийн хэвшлийн төлөөлөгчид БНХАУ-д ажиллаж байна. БНХАУ-ын цахим худалдааны хаб гэгддэг Ханжоу хотноо арваннэгдүгээр сарын 22-24-ны өдрүүдэд Төв Азийн Эдийн Засгийн Хамтын ажиллагаа (CAREC)-ны гишүүн 10 улсын 200 гаруй төлөөлөгчид чуулж, бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлж, цахим эдийн засгийн корридор байгуулахад шаардлагатай технологиудтай танилцаж, бодлогын шийдлүүдийг хэлэлцэв.
2023-11-24
Шахмал түлшний үйлдвэрийн төсөлд 823.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ
"Тавантолгой түлш" ХХК нь 2018-2022 онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд "Эрдэнэс Тавантолгой" ХК, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас нийт 823.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Тус мэдээлийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанын үеэр танилцуулсан юм
2023-11-24
Кэмбрижийн их сургуультай хамтран Чингис хаан судлалыг хөгжүүлнэ
Соёлын сайд Ч.Номин Британийн Парламентын Нийтийн танхимын Соёл, дижитал, спортын хорооны дарга Кэйролайн Диненажин болон Сүүдрийн Засгийн газрын Ази-Номхон далайн асуудал хариуцсан сайд Кэтрин Вэст нартай уулзаж, соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
2023-11-24
Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журмыг шинэчлэн боловсруулна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журмыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ахалж, дэд даргаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван ажиллаж, бүрэлдэхүүнд нийслэл, дүүргийн холбогдох 17 газар, хэлтэс багтаж байна.
2023-11-24
Төмөр замын сүлжээнд 13 аймгийг холбоно
Өнөөдрийн байдлаар тээвэрлэж буй 3.4 сая тонн транзит ачааг 40 сая тоннд, тээвэрлэж буй 8,2 сая тонн экспортын ачааг 80 сая тонн хүргэхээр зорьж, төмөр замын сүлжээнд 13 аймгийг холбох төлөвлөгөөг Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргасан. Энэ хүрээнд төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж 4 дахин өргөжихөөр зураглажээ.
2023-11-24
Уул уурхайн салбарын байгаль орчны тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна
Улс, бүс нутгийн хэмжээний уул уурхайн салбарын байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухааны ололт амжилтыг бодит амьдралд нэвтрүүлэх, шинэ технологи нутагшуулах зэрэгт чухал хувь нэмрээ оруулсан бодит жишээг хуваалцахаар “Уул уурхайн салбарын байгаль орчны ололт амжилт ба алсын хараа” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
2023-11-24
Баруун аймгуудаар цас үргэлжлэн орно
Цаг агаарын аюулт үзэгдэл үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Сүхбаатар аймагт ажиллалаа. Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө. Мөн малчин айл, өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцжээ.
2023-11-24
“Хүүхдийн эрх ба хамгаалал” сургалтад номын санчдыг хамруулжээ
Хүүхэд хамгааллын асуудалд аливаа улс үндэстэн, байгууллага, аж ахуй нэгж, эцэг эх, насанд хүрсэн хүн бүрийн үүрэг оролцоо чухал. Хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүдэд хүүхдийн эрхийн суурь зарчим, хүүхэдтэй ажиллах арга зүй, хүүхэд хамгааллын бодлогын чиглэлээр ойлголт мэдээллийг тогтмол нэмэгдүүлэх нь хүүхдийн эсрэг аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд тодорхой үр дүнтэй юм.
2023-11-24
Дэд сайдын сонгуулийн синдром эхэлжээ
Сонгууль дөхөхөөр хөнддөг сэдэв, “мөлждөг яс” гэж бий. Хамгийн гол нь асуудлыг шийдвэрлэхгүй, сэвээд иргэдийн тархийг угаах механизм ажилладаг. Тухайн сэдвээр улс төрчид оноо авах гэж хүслийн жагсаалт гаргаж, иргэдийн тархийг угаадаг гэсэн үг. “Оюутолгойн гэрээ”, метро, аж үйлдвэр, цалин тэтгэврийн нэмэгдэл, ипотек, татварын шинэчлэл зэрэг сэдвүүд хөвөрнө.
2023-11-24
Морин хуурын чуулга Шанхай хотод тоглоно
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо арваннэгдүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхимд толилуулна.
2023-11-24
“Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө” сэдэвт үзэсгэлэн нээгдлээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой, БНМАУ тунхагласны 99 жилийн ой, Монгол Улсад Архивын алба үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан ард түмний дунд “Таван замын байлдаан” хэмээн нэрлэгдсэн түүхэн үйл явдлын 110 жилийн ойд зориулж “Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 1913-1915 он” үзэсгэлэн нээгджээ. Архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран тус үзэсгэлэнг зохион байгуулж байна.
2023-11-23