Ази, европыг холбосон автотээврийн коридор нээгдлээ
Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замаар гурван улсын туршилтын тээвэр өнөөдөр /2023.09.22/ эхэллээ. Энэхүү тээврийн коридор нь Монгол Улсын баруун бүс Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4“а” чиглэлийн нэг хэсэг бөгөөд Монгол Улсыг Европын холбооны улсуудтай, БНХАУ-ын тээвэр логистикийн зангилаа төв болох Өрөмчи хоттой холбох хамгийн дөт зам юм.
2023-09-23
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: цас орж, шуурна
Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо, 24-нд нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2023-09-23
Дээд шүүх Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс татгалзлаа
Шүүгдэгч, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
2023-09-22
Төрсний гэрчилгээгүй, регистрийн дугаар, эцэг, эх, овог, нэр нь тодорхой бус бага насны хүүхдийн эрхийг сэргээв
Төрсний гэрчилгээгүй, регистрийн дугаар, эцэг, эх, овог, нэр нь тодорхой бус бага насны хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээв
2023-09-22
Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгоно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Ерөнхий сайд Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал болон “Шинэ сэргэлтийн бодлого”, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
2023-09-22
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, цас орно
23-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2023-09-22
45 529 тэмээтэй Баянхонгорынхон ингэний 30-40 ферм байгуулахаар дэмжлэг хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрбээр дулааны станц болон шинэ суурьшлын бүс дэх мах, хүнсний ногооны зоорь болон ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа. Баянхонгор суманд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ оны тавдугаар сард ажил нь эхэлсэн, 2024 оны зургадугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.
2023-09-21
Британийн боловсрол, соёлын өдөрлөг болно
Хоёр өдөр үргэлжлэх фестивалийн үеэр тэтгэлэгт хөтөлбөрүүд, IELTS-н шалгалт, Британийн виз, Англи хэлний сургалт, Британийн Засгийн Газрын Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэргэжилтнүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой бөгөөд Англи хэл дээрх номын худалдаа явагдана. Мөн бүтэн өдрийн турш олон сонирхолтой семинар, ярилцлагуудад үнэ төлбөргүй суух боломжтой.
2023-09-21