БХТН-ийн хөрөнгийг завшсан хурандаагийн балаг
Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (БХТН)-ийн дарга, хурандаа Д.Дашзэвэгийг хууль, хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар өмнө нь манай сонин мэдээлсэн. Олон нийтийн өмчийг хувьдаа ашиглаж, эх орон, зэвсэгт хүчний хөгжилд хувь нэмрээ оруулах байсан олон залуугийн боломжийг хулгайлсанд дургүйцэж, жигших хүн нэг биш байгаа юм. Бүр тодруулбал, “Д.Дашзэвэг гэдэг мангасыг холдуулж байж л БХТН хөгжинө”, “Хагарч өгдөггүй идээ бээр юм. Энэ янзаараа БХТН удахгүй устах нь”, “Арай ч дээ” гэх мэтээр бухимдаж, санаа зовних хүнтэй захаас аваад таарав. Товчхондоо, БХТН-ийн эд хөрөнгөөс дахин юу дутаж, үрэгдсэн бол гэхээс ажилтнуудынх нь яс хавталзаж байна.
2019-08-26
БХТН-ийн хөрөнгийг завшсан хурандаагийн балаг-2
Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (БХТН)-ийн 90 жилийн ой өнөө жил тохиож буй. Цагтаа эл нийгэмлэгийн төв байр түм түжигнэж, бум бужигнасан олон хөлийн газар байв. Хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлж, спортод дөртэй болгох гол төв учир 21 аймгаас охид, хөвгүүд энэ газрыг зорин суралцдаг байсан.
2019-08-23
Дахин төлөвлөлт буюу даахгүй нохой булуу хураахын үлгэр
Баянзүрх дүүргийн VIII хороо, Батлан хамгаалахын их сургуулийн орчимд баригдаж буй барилга Гэр хорооллуудыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажил эхлээд даруй таван жил өнгөрөв. Өнгөрсөн хугацаанд хэчнээн айл орон сууцад орсон, яндан хэр цөөрснийг сурвалжлахаар Баянгол дүүргийн X хороо, III, IV хорооллын эцэст байрлах “Грийн ресурс констракшн” компанийн төсөл хэрэгжүүлж буй хэсэгчилсэн талбайд очлоо.
2019-06-05
Гэртээ үлдсэн хүүхдүүд “гэмтэй”
Идэр ес эхэлсэн эл өдрүүдэд сурагчдын эрүүл мэндэд анхаарч, утаа униараас хол байлгах гэсэндээ БСШУСЯ-наас өвлийн амралтын хугацааг сар гаруй болгож, уртасгах шийдвэр гаргасан. Тасхийм хүйтэнд хүүхдүүдийг бөөвийж, бээцийлгэн гүйлгэхгүй зөв шийдвэр гаргасан, уг нь. Гэвч хүүхэд, багачууд амралт чөлөөт цагаа таатай өнгөрөөх газар нийслэлд ховор юм. Хэд гурван тоглоомын төв, ганц, хоёр номын сан, усан бассейн, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, парк, кино театрыг эс тооцвол чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй шахам. Тиймээс зарим нь хөдөөг зорьж, эмээ, өвөө, ах, дүүсээ бараадан уушгиа цэвэрлэж байна. Боломжтой нэг нь хүүхдүүдээ хилийн дээс алхуулж буй сурагтай ч олонх нь утаат Улаанбаатартаа үлджээ.
2019-01-04
Дампуурсан дахин төлөвлөлт
Баянзүрх дүүргийн IV хороо, төсөл хэрэгжүүлэхээр оршин суугчдаас нь авсан “Их өргөө” компанийн газар. Барилгын суурь цутгаснаас өөр ажил энд хийсэнгүй
2018-10-24
Мандалынхан Хараа голыг сайр болгож байна
Нийт нутгаар халж, зуншлага тааруу байгааг хэн хүнгүй харж, ярьж байна. Байгалийн давагдашгүй хүчний өмнө бид хэрхэх билээ. Ган гачигаас гадна хүний буруутай үйлдлээс болж зарим гол, булаг шанд ширгэх аюул нүүрлээд байгаа нь харин эмзэглэх сэдэв мөн билээ. Тэдгээрийн нэг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаар урсдаг Хараа гол. Энэ гол Хүйн голоос эх авч, Төв аймгийн Сүмбэр, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Шарын гол сум, Орхон, Сэлэнгийн Жавхлант, Сайхан, Баянгол, Мандал сумын нутгаар урсдаг. Олон зууны турш мянга мянган хүн, мал ундаалж, 291 км зам туулан Орхон голтой нийлж, Байгал нуурт цутгадаг, гурав дөрөв салаалан урсдаг өргөн том гол. Тиймээс хоёр ч гүүр давж голын нэг эргээс нөгөөд гардаг байсан нь саяхан. Эрэг нь харагдахгүй битүү бургасны цаанаас урсгал нь шуугиж дуулддаг энэ голыг эргээ түрэн хальж, сүр хүчийг үзүүлэн үерлэдэг байсан гэхэд одоо хэн ч итгэхээргүй болжээ.
2017-08-03